Г.Билгүүн сайдтайгаа барьцав уу, сайд нь эрхлүүлэв үү ?

Хуучирсан мэдээ: 2020.01.16-нд нийтлэгдсэн

Г.Билгүүн сайдтайгаа барьцав уу, сайд нь эрхлүүлэв үү ?

Г.Билгүүн сайдтайгаа барьцав уу, сайд нь эрхлүүлэв үү ?

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн 50 гаруй сая төгрөгөөр албан өрөөгөө тохижуулжээ. Энэ тухай "Бид уучлахгүй" хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг дэлгэлээ. Өрөөгөө тохижуулсан энэ үйлдлийг нь олон нийт сайд Ц.Нямдоржтойгоо барьцав уу, эсвэл сайд нь эрхлүүлэв үү гэж ёжилж байна.

Хоёр жилийн өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Lexys-570”  авч унаж, төсвийн мөнгөөр тансагласан тухай баримт цацагдаж нэг хэсэгтээ шуугиан тарьсан.

Энэ үйлдлээ сайд  “Албаныхан маань амаргүй ажилтай хүн та. Унаагаа сайжруулах ёстой гээд шинэчилсэн юм” гэх  тайлбар хийн зөвтгөж суусан.

Хэл ам нэлээд таталж, хэвлэлийнхэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг энэ асуудлаар ороож, хариуцлага тооцох эсэх асуудлыг сөхөж эхэлсэн тул тэрбээр машинаа өөрчилсөн билээ.

Гэвч хэвлэлүүдийн дэлгэж тавиад байгаа баримтаар бол Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ганцаараа “тансаглаж” өрөөгөө тохижуулаагүй, мөн 600 гаруй сая төгрөгөөр тус яам тавилга худалдан авсан аж.

Цагдаагийн путикээс эхлээд шилэн барилга олныг бариулснаараа гайхуулдаг сайд Ц.Нямдорж бүрэн эрхээ дуусахаас өмнө “цэргүүд”-ийнхээ ширээ сандлаас эхлээд бүгдийг шинэчлэв бололтой.

Засгийн газар дээр төсөв “боох” үед мөнгө хүрэлцэхгүй байна гэцгээн сургууль, цэцэрлэгт хэрэгтэй хөрөнгө оруулалтын зардлыг танадаг хэрнээ хуулийн салбарынхан нь харин өрөөгөө хэдэн зуун сая төгрөгөөр тохижуулах мөнгийг төсөвт нь суулгаж өгдөг танхимыг хүнийхээ төлөө ажиллаж байна гэж хэлэхэд бэрх л юм. Дээр нь УИХ гэж том эрх мэдэлтэй байгууллага энэ мэт зүйлийг хасаж танахгүй хэрнээ Хавдар судлалын үндэсний төвөөс хөрөнгө харамлаад л захирлыг нь гишүүн болгоны хаалга татахад хүргэж байсныг бодохоор бас л гуниг шүү.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж