Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Их Монголын гудамжинд энэ сарын 16-ны өглөө 05.30 цагт Mercedes Benz G-500 маркийн автомашин Toyota Premio маркийн автомашинтай мөргөлдөж ослын улмаас нэг хүн нас барсан ноцтой зам тээврийн осол хэрэг бүртгэгджээ.
Шөнийн цагаар замын хөдөлгөөний ачаалал багасдаг ч энэ үед хөдөлгөөнд оролцож буй жолооч нар замын хөдөлгөөний дүрэм заалт зөрчих, хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, тэмдэг тэмдэглэгээ, гэрэл дохио зөрчих зөрчил их байгаа аж. Уг ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтэс баримтжуулан шалгаж байна.
Э.АРИУН