Пакистаны цасан нуранги 77 хүний аминд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2020.01.16-нд нийтлэгдсэн

Пакистаны цасан нуранги 77 хүний аминд хүрлээ

Пакистаны цасан нуранги 77 хүний аминд хүрлээ

Пакистаны умард хэсэгт цасан нуранги болж, олон оршин суугчдийн гэр орныг дарж, 77 хүн амь үрэгдэж, 94 хүн гэмтээд байна. Цасан нуранги үүсэх болсон шалтгаан нь Кашмирт удаан орсон их хэмжээний цас хэмээн нутгийн эх сурвалжууд мэдээлжээ.

Маш олон сууц цасанд дарагдсан бөгөөд нас барсан болон гэмтсэн хүмүүсийн ихэнх нь цас нурах үед гэртээ байсан хэмээн гамшгийн менежмент болон сэргээн засах салбарын сайд Ахмэд Раза Кадри мэдээлжээ.
Гэмтсэн хүмүүсийг цэргийн нисдэг тэргээр зөөвөрлөн аюулгүй газар хүргэсэн гэнэ. Гэвч олон хүн гарах гарцгүй үлдсэн байгаа болохоор нас барагсдын тоо цаашдаа нэмэгдэж болзошгүй байна. Гамшиг болсон газарт сайн дурынхан, аврагчид, цэргийнхэн сайд Имран Ханы тушаалаар очин ажиллаж байгаа бөгөөд цасанд боогдсон газруудад агаараас хүнсний тусламж үзүүлж байгаа гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: CNN.COM
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж