2019 оны Аваргуудын лигийн мөрөөдлийн баг тодорлоо

Хуучирсан мэдээ: 2020.01.16-нд нийтлэгдсэн

2019 оны Аваргуудын лигийн мөрөөдлийн баг тодорлоо

2019 оны Аваргуудын лигийн мөрөөдлийн баг тодорлоо

УЕФА буюу Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 2019 оны мөрөөдлийн багийг үзэгч, хөгжөөн дэмжигчдийн саналаар тодрууллаа. Энэхүү багт анх удаа багтаж буй долоон тоглогчийн зургаа нь Английн Премьер лигийн тамирчид байна. Өнгөрсөн жилийн УЕФА Аваргуудын лигийн аварга Английн Ливерпүүл клубээс таван тоглогч багтаж байгаагаас үүний дотор 2019 оны УЕФА-ийн оны шилдэг эрэгтэй хөлбөмбөгчин Виржил Ван Дик байна.

2019 оны УЕФА Аваргуудын лигийн мөрөөдлийн багт :

  • Английн Ливерпүүл клубээс Садио Мане, Анди Робертсон, Виржил Ван Дик, Трент Александр Арнолд, Алиссон Бекер
  • Италийн  Ювентус клубээс Кристиано Роналдо, Маттис Дэ Лит
  • Испанийн Барселона клубээс Лионель Месси, Фрэнки Дэ Ён
  • Германы Баейрн Мюнхен клубээс Роберт Левандовски
  • Английн Манчестер Сити клубээс Кевин Дэ Бройнэ нар тус тус багтжээ.

Хамгийн сонирхолтой нь Ливерпүүл клубээс хамгийн олон буюу 5 тамирчин багтсан бол Нидерланд улсын гурван тамирчин багтсан байна. Мөн Маттис Дэ Лит  хамгийн залуудаа буюу 20 насандаа энэхүү багт сонгогдсон тоглогч болж байна.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж