
Өмнөд Помераны Мекленбург мужийн Иккер-Рандов (Uecker-Randow) тойргийн эрх баригчид тэр хавийн ойд зэрлэг том муур гарч ирсэн тухай мэдээлж байна. Тэр нь Пума эсвэл залуу арслан байж магадгүй гэнэ. Шаргал өнгөтэй, урт сүүлтэй, барагцаалбал сэрвээгээ хүртэл хагас метр орчим өндөртэй амьтныг хоёр загасчин харжээ. Даршковзее (Darschkowsee) нуурын эргээр орой машинаар явж байхад нь тэр амьтан зам хөндлөн гараад зэгсэнд орон алга болсон байна. Эрх баригчид тэдний мэдэгдэлд ноцтой хандаж байна. Тэр амьтныг гаднаас хэн нэг нь авчраад алдсан байж болох юм. Иккер-Рандовын ой нь Германдаа хамгийн зэрлэг бүсэд хамаардаг гэнэ. Тэнд чоно байдаг ч харин арсланг хэн ч өмнө нь харж байгаагүй ажээ.