"Улс төрийн шалтгаанаар чөлөөт бүсийг хөгжүүлэхгүй байна" | News.MN

"Улс төрийн шалтгаанаар чөлөөт бүсийг хөгжүүлэхгүй байна"

"Улс төрийн шалтгаанаар чөлөөт бүсийг хөгжүүлэхгүй байна"

"Улс төрийн шалтгаанаар чөлөөт бүсийг хөгжүүлэхгүй байна"

Дорноговь аймагт Замын-Үүд чөлөөт бүс байгуулахаар 58.8 сая ам.долларын хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын ажлыг хийгээд байгаа аж. Хэрвээ Чөлөөт бүсийн хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ УИХ-аар соёрхон батлагдвал Монголын эдийн засагт ямар үр дүн гарах талаар өнөөдөр /2020.01.16/ МҮХАҮТ-ын Их танхимд болж буй “Эдийн засгийн коридорт чөлөөт бүс холбогдох нь” сэдэвт хөрөнгө оруулагчдын форумын үеэр хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ярихдаа “Одоогоос 20 гаруй жилийн өмнө 1995 онд анхны үзэл баримтлал гарсан. Чөлөөт бүсийг байгуулахтай холбогдуулан 2002 онд анхны Чөлөөт бүсийн тухай хуулийг баталж, 2015 оны хоёрдугаар сард тухайн хуулийг шинэчлэн найруулж баталсан байдаг. Гэхдээ өнөөдөр эцсийн шийдвэр гараагүй л байна. Үүнд тодорхой улс төрийн шалтгаан байна. Чөлөөт бүсийг байгуулах ажлын хүрээнд эдийн засгийн коридор байгуулах тухай Монгол, ОХУ, БНХАУ-ын түвшинд яриад тохирчихсон. Өөрөөр хэлбэл, Азийг Европ тивтэй холбох эдийн засгийн коридор гэсэн үг. Энэ хүрээнд авто зам, төмөр зам, эрчим хүч, чөлөөт бүсийг байгуулахаар ажиллаж байгаа. Саяхан хийн хоолой байгуулах асуудалд ОХУ-тай хамтран ажиллах бичиг баримтад гарын үсэг зурчихлаа. Хурдны зам барих төсөл явж байна. Одоо чөлөөт бүс байгуулах ажил хэрэгжих л үлдээд байна. Замын-Үүдэд авто зам, дулааны цахилгаан станц, бохир ус цэвэршүүлэх байгууламж баригдсан. Энэ бүх хөрөнгө оруулалт ашиглалтад ороод дөрвөн жил болж байна” гэв.

“БНХАУ-ын иргэд Монголын хаанаас ч хэрэгтэй бараа бүтээгдэхүүнээ худалдаад авч байгаа учраас тэдэнд чөлөөт бүс хэрэггүй. Хэрэв Монгол Улс гадаад худалдаагаа нэг цонхны бодлогоор харж, нийгмийн салбарын хөгжлөө төлөвлөөд, бодлогоороо энэ цэг дээрээ экспортын үйлдвэрлэлийг бий болгоно гэвэл чөлөөт бүс хөгжинө” хэмээн Монгол Улсын хөгжлийн бодлогод чөлөөт бүсийн эзлэх байр суурь, хэрэгцээ шаардлага байгаа талаар Үндэсний хөгжлийн газрын Хөгжил шинэтгэлийн хорооны газрын дарга А.Мөнхболд яриандаа онцолж байлаа.

ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ТӨРИЙН БОДЛОГО ТОГТВОРГҮЙ БАЙГААГААС ГАЦААНД ОРЖЭЭ

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй Алтанбулаг, Цагааннуур, Замын-Үүдийн чөлөөт бүсэд бетон зуурмагийн үйлдвэр, мах боловсруулах үйлдвэр, хэв хашмалын үйлдвэр байгуулах асуудлууд яригдаж байгааг албаныхан хэлсэн юм. Энэ ажлын хүрээнд Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банкнаас тодорхой хэмжээний төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх судалгааны ажлуудыг хийж, шийдвэр гаргах түвшинд явж байгаа аж.

Гадны хөрөнгө оруулагчдын хувьд төр засгаас чөлөөт бүсийн тогтвортой бодлого гаргаж чадахгүй байгаагаас томоохон хөрөнгө оруулалт татаж чадахгүй байна гэдгийг хэлж байв.

Монгол Улсын гурван чөлөөт бүсэд хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулдаг “Оол монголиан интернэшнл нэтворк хак” компанийн захирал Майки Рам ярихдаа “Манай компани 2015 оноос Алтанбулаг чөлөөт бүс дээр татваргүй барааны дэлгүүр, спорт бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Мөн Замын-Үүд, Цагааннуур чөлөөт бүс дээр компанийн үйл ажиллагааг худалдааны чиглэлээр эхлүүлэхээр ярьсан байгаа. Гадны хөрөнгө оруулагчийн хувьд ойлгохгүй байгаа асуудал гэвэл төр засгаас чөлөөт бүсийн бодлогоо тогтвортой гаргахгүй байна. Үүний улмаас хөрөнгө оруулагчдыг татахад маш хүндрэлтэй байна. Жишээлбэл, бид хөрөнгө оруулчихаад байхад төрийн бодлого нь тогтворгүй байнга солигдоод байгаа учраас эхний жижиг төсөл дээрээ гацаад байна” гэдгийг учирлалаа.

“ЧӨЛӨӨТ БҮС ХӨГЖСӨНӨӨР ДНБ-ИЙГ 20-40 ХУВЬ ХҮРТЭЛ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ”

Урьдчилсан байдлаар Монголын чөлөөт бүсэд 58 аж ахуй нэгж, 70 орчим төслийг хэрэгжүүлэхээр эрхээ аваад явж байгаа гэнэ. Одоогоор 10 орчим компани бүтээн байгуулалтын ажлаа эхлээд байгаа юм байна.

Энэ үеэр МҮХАҮТ-ын тэргүүн О.Амартүвшин мэдээлэл өгөхдөө “Өнгөрөгч 2018 онд Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны тайлан гарсан байдаг. Уг тайланд Монгол Улс хил дагуух худалдааны дэд үзүүлэлтээр дэлхийн 193 улсаас 143-т жагссан. Энэ бол Монгол Улсын хөгжлийн хойш татсан тоо. Энэ нь манай улс хил дагуух чөлөөт худалдааны бүсүүдийг бодитоор ашиглах шаардлага тулгарч байгаагийн илрэл юм. Чөлөөт бүсийг хөгжүүлснээр уул уурхайн бус бүтээгдэхүүн буюу Монголын хүнс хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох маш том дэмжлэг болно. Хоёрдугаарт хоёр том хөршийг холбосон худалдаанд дэмжлэг өгч, хил дагуух аялал жуулчлалыг хөгжүүлэх том боломжийг нээнэ. Ингэснээр Монгол Улсын эдийн засгийг солонгоруулж, бидний тооцоолж байгаагаар ДНБ-ийг 20-40 хувь хүртэлх дэмжлэг үзүүлнэ” гэлээ.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

 

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-16 59.153.115.252

Үлгэр яриад хэдэн өвгөчүүл сумын хоршооны үүдэнд сууж байгаад харидаг шиг юм. Ха ха ха та нараас юуч гарахгүйЭрт урдын цагт эмгэн өвгөн хоёр байжээ ….гээд боллоо ха ха ха

Avatar

irgen 2020-01-16 80.83.237.112

Хятадта хамтарч хийх юм бол шууд бүсчинь хятадынх болно

Avatar

Уншигч 2020-01-16 103.57.95.148

Энэ Энхтүвшин гэж нөхөр Чөлөөт бүсээр мөнгө цохиж сурчаад тэгээд л улайраад байгаа юм болов уу? гэж хардах юм.

Avatar

иргэн 2020-01-16 202.9.46.148

Халх голын чөлөөт бүс гээд бас л баахан урд хөршүүдтйг оруулах гээд улайраад дайраад байсан Бурмаа гуай тэтгэвэртээ гарсан байлгүй дээ. Тэр үеийн төрийн нөгөө том хүний даалгавар аа биелүүлсэн байхаа

Avatar

Зочин 2020-01-16 103.57.94.209

ezgui heer hashaa hatgaad chuluut bus gej hichneen nerleed ch hench irehgui.n oilgomjtoi. harin heden nuhud l nereer n ulsiin mungu idsen baih. ternii orond Ulaanbaatariig ch yumuu, yadaj darhaniig chuluut bus gej zarlaval hun sonirhoj magadgui.

Avatar

Зочин 2020-01-16 202.179.31.35

Өмнөд бүсэд чөлөөт бүс хэрэггүй хиих ажил олдохгүй байна уу Энхтүвшин гуай.

Avatar

Иргэн 2020-01-16 202.126.89.205

Энхтүвшин гэгч өлөн өвгөн Замынүүдийн чөлөөт бүс нэрийн дор баахан хятад визгүй оруулах гэж байгаад газар дээрээ баригдаж нүдний булай болох шив дээ хөөрхий

Avatar

zochin 2020-01-16 122.201.26.172

ene ** 76 hurdan huulia batlaachee biznes ee hiimer bna.

Avatar

зочин 2020-01-16 202.131.225.197

20 жил оролдоод бүтээгүй юмаа хөхөөтэй цаг шиг дондогдоод л байх юм. Гэтэл хөрөнгө оруулалт хийх эрэлттэй, эрх зүйн тогтвортой газар л чөлөөт бүс гэдэг нь ажилладаг. Хамгийн наад зах нь Ганц мод – Гашуун сухайтыг л харлдаа. Өдөр шөнө шиг ялгаатай байна.

Avatar

Зочин 2020-01-16 182.160.0.208

Новшийн төр нь новшроод хулгай хийхээс өөр юм мэдэхгүй.

Avatar

Зочин 2020-01-16 202.55.188.87

Хэний контэйнер чѳлѳѳт бүс дээр байршихыг одоо болтол шийдээгүй.

Avatar

Зочин 2020-01-16 64.119.18.193

"ДНБ-ийг … дэмжлэг үзүүлнэ" гэж бичдэг юм уу?!!

Avatar

Зочин 2020-01-16 192.82.78.157

Цагааннуур,,Алтанбулагт хөршийн бодлогоор хэзээ ч бүтэхгүй.Замын үүдийн чөлөөт бүсийг томчуул 4удаа албан ёсоор нээсэн гэж боддоо.Дуугай л ганц казино байгуулчих.Юун хашаа ,махны үйлдвэр ,татваргүй барааны дэлгүүр.Захирагчийн албуудыг татан буулга.Юу хийж байна гэж хэдэн сая төг цалин авдаг юм бэ

Avatar

ИРГЭН 2020-01-16 202.126.88.129

ҮЛГЭР ДУУСАХ БОЛООГҮЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж