Хятадын нууцлаг өвчин Японд бүртгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2020.01.16-нд нийтлэгдсэн

Хятадын нууцлаг өвчин Японд бүртгэгдлээ

Хятадын нууцлаг өвчин Японд бүртгэгдлээ

2002-2003 онд 37 орноор тархаж, 774 хүний амь авч одсон САРС вирустэй ижил төрлийн нууцлаг вирус Хятадад илэрч, олон хүнийг тусгаарлан, нэг хүний аминд хүрээд удаагүй байгаа билээ. Гэтэл хэдхэн өдрийн өмнө Тайландад нууцлаг вирусийн халдвар бүртгэгдсэн гэх аймшигт мэдээ намжаагүй байхад өнөөдөр /2020.01.16/ Японд мөн илэрсэн ажээ.

Эрдэмтэн, эмч, судлаачид өвчнийг хичээнгүйлэн судалж байгаа ч эх үүсвэр, хүнээс хүнд халддаг эсэх тал дээр олон асуултын тэмдэгтэй хэвээр байна. Мөн нэгдүгээр сарын 15-нд АНУ-ын халдварт өвчин судлалын төвөөс нэгдүгээр зэргийн түгшүүр зарлаж, хүмүүсийг Үхань хот руу аялахгүй байхыг сануулжээ.

Японы эрх баригчид өнөөдөр /2020.01.16/Үхань хот руу аялаад ирсэн нэг иргэн нь дээрх өвчнөөр өвдсөн гэдгийг зарлав. 30 орчим настай, Токиод амьдардаг эр Үхань хотод аялж явахдаа хүндээр халуурч, гурав хоноод нутаг буцсан гэнэ. Нутагтаа ирээд шинжилгээ өгөхөд дээрх вирус илэрсэн юм байна.

Өмнө нь Үхань хотоос жуулчилж яваа хятад жуулчнаас вирус илэрсэн хэмээн Тайланд мэдэгдээд байсан билээ. Ийнхүү Хятадаас гадуур бүртгэгдсэн хоёр тохиолдлын өвчтөнүүд аль нь ч өвчний голомт болох далайн хүнсний зах дээр очоогүй гэнэ.

Нууцлаг өвчний вирус анх Нанхуа далайн хүнсний захын ажилчдад илэрсэн бөгөөд нэгдүгээр сарын нэгнээс зарыг хааж, бараанаас нь дээж авч шинжлэхэд вирус эерэг гарч байв. Захад далайн хүнснээс гадна амьд шувуу, туулай, могой зэрэг амьтан зардаг байсан бөгөөд эрдэмтэд шинэ өвчин нь ижил төрлийн САРС, МЕРС зэрэг өвчнүүдтэй ижил, амьтнаас хүнд халдсан байх боломжтой хэмээн эрдэмтэд үзэж байгаа гэнэ.

Судлаачдын үзэж буйгаар Тайландад бүртгэгдсэн тохиолдлын эзэн нь нэг бол өөр захын амьтнаас халдвар авсан, эсвэл хүнээс халдвар авсан хэмээх хоёр магадлал байна. Хэрвээ эхний таамаглал үнэн бол өвчний вирус эрх баригчдын таамаглаж байгаагаас хамаагүй өргөн хүрээнд тархсан, эсвэл хоёр дахь таамаглалаар бол энэхүү өвчин нь хүнээс хүнд халдах чадвартай бөгөөд дэлхий даяар аюул заналхийлэх өвчин гэсэн үг болж байна.

 

ЭХ СУРВАЛЖ: CNN.COM
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж