Б.Болдбаатар нэгдүгээр тойргийн шилдэг тоглогч боллоо

Хуучирсан мэдээ: 2020.01.16-нд нийтлэгдсэн

Б.Болдбаатар нэгдүгээр тойргийн шилдэг тоглогч боллоо

Монголын сагсан бөмбөгийн холбооны Гоё дээд лигийн нэгдүгээр тойргийн тоглолтууд өндөрлөж, хоёрдугаар тойргийн тоглолтууд өчигдөр /2020.01.15/Спортын төв ордонд эхэлсэн билээ. Тус холбооноос нэгдүгээр тойргийн шилдэг тоглогчоор "Алдар Танан Гарьд" багийн хамгаалагч Б.Болдбаатарыг тодруулжээ. Б.Болдбаатар нь нэгдүгээр тойргийн таван тоглолтод оролцохдоо 21,6 оноо, 12 самбар, 3,8 оновчтой дамжуулалт, 2,4 бөмбөг таслалт дунджилж, баг нь Гоё дээд лигийг 5:1 гэсэн амжилттай тэргүүлж байна.

Тэрбээр мөн Монгол Улсын шигшээ бүрэлдэхүүнд багтан Жакарта-2018 Азийн наадамд оролцож байсан залуу тоглогч юм.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж