Сайдууд байхгүйгээс чуулганыг хаав

Хуучирсан мэдээ: 2015.10.15-нд нийтлэгдсэн

Сайдууд байхгүйгээс чуулганыг хаав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэх байсан ч чадсангүй. Засгийн газрын 19 сайдаас тав нь энэхүү чуулганд хүрэлцэн ирсэн, бусад сайд нарыг сүлжээгээрээ дамжуулан дуудаад ч ирэх бололцоогүй байсан нь ийнхүү чуулганы хуралдааныг өндөрлүүлэхээс аргагүй болов.

Хуралдаанд оролцож байсан гишүүдийн хувьд Ерөнхий сайд, Уул уурхайн сайдаас тодорхой хариулт авах шаардлага байсан тул хэлэлцэх асуудлаа маргааш болгон хойшлууллаа.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж