Монголд 4.6 мянган гадаад иргэн ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2020.01.16-нд нийтлэгдсэн

Монголд 4.6 мянган гадаад иргэн ажиллаж байна

Монголд 4.6 мянган гадаад иргэн ажиллаж байна

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны жилийн эцсийн байдлын талаар Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2020.1.16/ мэдээлэл хийлээ.


2028 МОНГОЛ ХҮҮХЭД ГАДААДАД МЭНДЭЛЖЭЭ

Улсын хүн ам 2019 оны жилийн эцэст урьдчилсан дүнгээр 3.3 сая болж, өмнөх оноос 63.1 мянган хүнээр өссөн байна. Мөн улсын хэмжээнд 2019 оны байдлаар 80 мянга 251 хүүхэд төрсний 78 мянга 223 нь Монгол Улсад, 2028 нь буюу 2.5 хувь нь гадаадад төрсөн байна.

37  МЯНГАН ИРГЭН АЖИЛ ХАЙЖ БАЙНА

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны арванхоёрдугаар сарын эцэст 37 мянга байжээ. Үүний 20.8 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 16.2 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Мөн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны арванхоёрдугаар сард 10.1 мянган хүн шинээр бүртгүүлсний 53.6 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байгаа аж.

ОСОЛ, ХОРДЛОГЫН 336 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээллээр 2019 оны эцэст үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 336 тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайлбал, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого 2019 оны дөрөвдүгээр улиралд 125 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 42-ooр өссөн байна. Нийт осолдогчдыг хүйсээр авч үзэхэд 24 эмэгтэй хүн байна. Мөн осолдогчдыг насны бүлгээр авч үзвэл 15-17 насанд нэг, 18-24 насанд 14, 25-34 насанд 40, 35-44 насанд 37, 45-59 насанд 33 хүн бүртгэгдсэн байна.

МОНГОЛД 4.6 МЯНГАН ГАДААД ИРГЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Түүнчлэн 2019 оны сүүлийн сарын мэдээллээр 95 орны 4.6 мянган гадаадын иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, мөн цалин, хөлс, орлого олох болон сайн дурын ажил хийж байна. Ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 3.8 мянга нь эрэгтэй, 0.8 мянга нь эмэгтэй хүн аж. Ажил эрхэлж байгаа гадаадын иргэдийн 2.1 мянга нь Улаанбаатарт, 1.3 мянга нь Төвийн бүсэд, 0.8 мянга нь Зүүн бүсэд, 0.3 мянга нь Хангайн бүсэд, 0.1 мянга нь Баруун бүсэд ажиллаж байна.

Монголд 2019 онд ажил эрхэлж буй гадаадын иргэд:

  • 1.8 мянга нь уул уурхай, олборлолтын
  • 990 нь боловсролын
  • 759 нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний
  • 267 боловсруулах үйлдвэрлэлийн
  • 197 нь барилгын
  • 156 нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа
  • 151 нь тээвэр ба агуулахын үйл ажиллагаа
  • 58 нь олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагаа
  • 56 нь үйлчилгээний бусад үйл ажиллагаа, 2000 нь бусад салбарт ажиллаж байна.

ГЭМТ ХЭРЭГ БУУРЧЭЭ

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2019 оны арванхоёрдугаар сард 3608 болж, өмнөх оны мөн үеэс 459-өөр буурсан байна. Улсын хэмжээгээр 2019 онд нийт 31.5 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 4696-гаар буурчээ. Нийт гэмт хэрэг өмнөх оноос буурахад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 4127, хулгайн хэрэг 4456, дээрэм 629, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 869, залилан 684, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 78, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 70-аар буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Мөн мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 713, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 123, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 45, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 58, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 104-өөр тус тус өссөн байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж