Трампыг огцруулах асуудал Сенатад шилжлээ

Хуучирсан мэдээ: 2020.01.16-нд нийтлэгдсэн

Трампыг огцруулах асуудал Сенатад шилжлээ

Трампыг огцруулах асуудал Сенатад шилжлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын импичмент явуулах хуулийг Төлөөлөгчдийн танхимд батлан, Сенатад шилжүүллээ. Хуулийг батлахыг ардчилсан намын олонх Төлөөлөгчдийн танхимын 288 гишүүнээс 193 нь дэмжин баталж, спикер Нэнси Пелоси гарын үсэг зуран баталгаажуулжээ. Ийнхүү Дональд Трампын импичментийг Сенатад хэлэлцэхээр боллоо. Сенатын танхимд Дональд Трампын гарч ирсэн Бүгд найрамдах намын олонхын байр суурьтай.

Дональд Трампыг эрх мэдлээ урвуулан ашигласан, Конгрессын үйл ажиллагаанд саад учруулсан гэх хоёр үндэслэлээр буруутган өнгөрсөн арванхоёрдугаар сард Төлөөлөгдийн танхимд санал хураалт явуулж, гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Дональд Трамп нь Нэгдсэн улсын түүхэнд импичмент буюу гэм буруугаа хууль тогтоогчдоор хэлэлцүүлсэн гурав дахь Ерөнхийлөгч болсон. Дональд Трампын импичментийг явуулах эсэхийг ирэх Мягмар гаригаас эхлэн хэлэлцэж эхлэх тухай Сенатын танхимын дарга Митч МакКоннелл мэдэгджээ. Сенатын танхимын суудлыг 53:47 харьцаатайгаар Бүгд найрамдах нам давамгайлдаг. Одоогоор импичмтентийн эцсийн үр дүн ямар гарах нь тодорхойгүй байна. Гэхдээ энэ ирэх арваннэгдүгээр сард эхлэх АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд улиран нэр дэвшихээ зарласан Дональд Трампын сурталчилгаанд нөлөөлөх нь гарцаагүй.

Хэрэв Сенатын танхимын гишүүдийн гуравны хоёр нь Трампын эсрэг санал өгвөл тэрбээр суудлаасаа огцорч, дэд ерөнхийлөгч түүнийг орлох аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж