Казахстанд албан ёсны айлчлал хийж байгаа Оросын ерөнхийлөгч Владимир Путин Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев хоёр аравдугаар сарын 15-ны өдөр Хойд Каспийн эх газрын үргэлжлэл болох тэнгисийн ёроолоос хамтран нефть олборлох тухай гэрээнд гарын үсгээ зурж байна. Үүний дараа эзэмшлийн лиценз олгоно.
"Нефтийн компани "Центральная" гэсэн Орос – Казахстаны хамтарсан үйлдвэр л лицензийг авах байх. Хамтарсан үйлдвэрийн тал хувь нь "КазМунайГазу" компанийнх бөгөөд үлдсэн хувийг нь Оросын “Газпром”, "ЛУКойл" хоёр тэнцүүгээр хуваадаг. Лицензийн хугацаа нь 25 жил бөгөөд түүний долоон жил нь геолог хайгуулын ажилд зарцуулагдах ажээ.
Компани нь Оросын эзэмшлийн хэсэгт ажиллах юм. Урьдчилсан тооцоогоор ордын нөөц нь 100 сая тонн нефть, 160 тэрбум шоо метр байгалийн хий болж байгаа. Тэндээс нефть олборлох нь хямд бөгөөд төсөл нэлээд ашигтайд тооцогдож байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР