Ш.Батхүүгийн өмчийг зарж, өр дарах мэдэгдэл шоу байв уу? | News.MN

Ш.Батхүүгийн өмчийг зарж, өр дарах мэдэгдэл шоу байв уу?

FACT & DOCUMENTARY

Ш.Батхүүгийн өмчийг зарж, өр дарах мэдэгдэл шоу байв уу?

Ш.Батхүүгийн өмчийг зарж, өр дарах мэдэгдэл шоу байв уу?

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сард “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гаргуулж, “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүгийн "Стандарт" банкнаас зээлсэн өрийг нь дарсан талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлж байв.

Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2019 оны долдугаар сарын 3-нд  “Авлигатай тэмцэх газар /АТГ/ Ш.Батхүүгийн 190 орчим тооны хөрөнгийг илрүүллээ. Нийт үнэлгээ нь 98 орчим тэрбум төгрөг болно. Эдгээр хөрөнгийг нээлтэй зарж “Эрдэнэт”-ийн Эрсдэлийн сангаас гаргасан зардлыг төлүүлж, хохирлыг нь барагдуулах арга хэмжээ авна” хэмээн мэдэгдсэн юм.

"Эрдэнэт"-ээр өрөө төлүүлсэн Ш.Батхүүгийн хөрөнгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дэлгэж, ойрын хугацаанд өр төлбөрийг нь барагдуулна гэснээс хойш долоон сар сар өнгөрчээ. Тиймээс "хоёр чихнээс өөр хөрөнгөгүй"-гээ учирлаж суусан Ш.Батхүүгийн "Эрдэнэт"-д тавьсан өрийг Засгийн газар болон холбогдох хуулийн байгууллага хэрхэн төлүүлж буйг эрэн сурвалжиллаа.

Уг хөрөнгийн жагсаалтад “Алтжин” компанийн захирал Г.Алтанд худалдсан гэх Олон овоотын лицензээс эхлээд олон тооны шатахуун түгээх станц, газартайгаа, "Мах маркет", “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, “Эрдэнэт” үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал нарын нэр дээр шилжүүлсэн байсан үл хөдлөх хөрөнгүүд ч багтсан юм.

АТГ-ЫНХНЫ ИЛРҮҮЛСЭН Ш.БАТХҮҮГИЙН ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ 2019 оны наймдугаар сард дахин шинэ мэдээ дуулгасан нь хэргийн эзэн Ш.Батхүү Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргад захидал хүргүүлсэн тухай юм. Захидалдаа дээрх хөрөнгүүдээс 11 шатахуун түгээх станц, хоёр нефтийн үйлдвэр, мөн дагалдах обьект газартай нь нийлүүлээд зарахад 13-14 сая ам.долларын өрийг төлөх боломжтой гэжээ. Иймээс Засгийн газар энэ асуудлыг прокурорт шилжүүлж, хохирол барагдуулах комисс томилохоор болсон. Өмгөөллийн фермүүдтэй хамтарч ажиллахаар болсон гэж сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбарласан юм.

ТӨБЗГ, ШШГЕГ, ПРОКУРОР, АТГ

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар/ТӨБЗГ/ -т очиж, АТГ-аас илрүүлсэн “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүгийн 190 орчим хөрөнгийг өмчлөлд бүртгэж авсан, мөн дуудлага худалдаанд оруулахаар үнэлгээ тогтоосон эсэх, сайд Л.Оюун-Эрдэнийн зарласан Ш.Батхүүгийн зарим хөрөнгөө зарахыг хүссэн захидал ирсэн зэргийг тодруулахад “Энэ асуудлаар мэдээлэл өгөх хүн байхгүй” гэх тайлбар хийв. Гэхдээ Ш.Батхүүгээс ТӨБЗГ-т захидал ирээгүй. Энэ асуудлыг Засгийн газраас байгуулагдсан хохирол барагдуулах ажлын хэсэг мэднэ” гэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар /ШШГЕГ/-ынхан “Хувь хүний нууцтай холбоотой асуудлаар мэдээлэл өгөх боломжгүй” гэх эелдэг үгээр Ш.Батхүүгийн хөрөнгийн худалдааны талаар мэдээлэл өгөхөөс татгалзав.

Засгийн газрын зүгээс хэдэн сарын өмнө Ш.Батхүүгийн дээрх хөрөнгийг нууцын зэрэглэлээс гаргаж байна гэж мэдэгдсэн ч ШШГЕГ-т энэ мэдээлэл нь ирээгүй юу, эсвэл хувь хүний нууц гэдгээр халхавчилж, мэдээллийг нууцалдаг жишгээрээ тайлбарлав уу, мэдээлэл өгсөнгүй.

Улсын ерөнхий прокурорын газарт хандаж үзвэл “Ш.Батхүү нарын хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Ямар нэгэн шийдвэр гараагүй. Ш.Батхүүгийн хөрөнгийг борлуулах эсэх асуудал нь шүүхийн шийдвэр гарсны дараа шийдэгдэх асуудал. Одоогоор прокурорын газарт Ш.Батхүүгийн хөрөнгийг зарж борлуулсан асуудал яригдаагүй”-г тодотголоо.

Мөн өөр нэг эх сурвалжаас авсан мэдээллээр ШШГЕГ-т шүүхээс “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүгийн хөрөнгийг зарж, төлбөр гаргуулах тухай гүйцэтгэх хуудас ирээгүй байна гэсэн юм.

Процедураараа шүүхийн байгууллагаар Ш.Батхүү нарын хэргийг шүүж, шийдвэр гарсны дараа хөрөнгийг нь зарах эсэх асуудал яригдах юм байна. Тодруулж хэлбэл, мөрдөн байцаалтын шатанд яваа хэргийн сэжигтэн, яллагдагч буюу бусдыг хохироосон хүний эд хөрөнгийг битүүмжиллээ ч хэргийг нь шүүхээр хэлэлцэж, шийдвэр гарсны дараа ШШГЕГ хохирлыг барагдуулах арга хэмжээ авдаг аж.

АТГ-аас “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү нарын хэргийг шалгах ажиллагаа ямар шатанд яваа, хэдийд шүүх байгууллагад хэргийг шилжүүлэх талаар тодруулахад “2019 оны нэгдүгээр сард хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай хэдэн сар болсон. Шүүхэд хэргийг шилжүүлсэн ч мөрдөн байцаалтад буцаасан тул одоо манайд дахиад шалгагдаж байна” гэдэг мэдээллийг өгсөн юм.

Ө.ЭНХТҮВШИН: ӨР БАРАГДУУЛАХ АЖИЛ ШҮҮХИЙН ШАТАНД ОЧСОН

Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдэлийн сангаас гаргасан 40 сая ам.долларыг буцаан төлүүлэхийн тулд Өр барагдуулах комисс байгуулан ажиллах болсныг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга мэдээлснийг өмнө бид дурдсан. Энэ ажил ямар шатанд явааг Шадар сайд Ө.Энхтүвшингээс тодрууллаа.

-“Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдэлийн сангаас гаргасан 40 сая ам.долларыг буцаан төлүүлэхийн тулд “Жаст” компанийн захирал асан Ш.Батхүүгийн хөрөнгийг борлуулахаар болсон. Энэ ажлыг өр барагдуулах комисс гардаж хийх нь гэж ойлгосон. Өр барагдуулах ажил ямар шатанд яваа юм бол?

-Ш.Батхүүгийн "Стандарт" банкинд төлөх ёстой өр нь сард нэг сая ам.доллараар нэмэгдээд байсан учраас “Эрдэнэт” үйлдвэрээс нэхэмжилсэн 130-аад сая ам.долларыг нь ярилцаж байгаад 40 сая ам.доллараар тасалж, төлбөрийг нь хийн өргүй болгосон. Одоо харин тэр мөнгөө Ш.Батхүүгээс буцааж авах ажил үлдсэн. Тэр нь шүүхээр шийдвэрлэгдэнэ. Шүүхийн шатандаа л явж байна.

АТГ Ш.БАТХҮҮГ ДОЛОО ДАХЬ ЖИЛДЭЭ ШАЛГАЖ БАЙНА

АТГ –ын хувьд энэ хэргийг 2013 оноос шалгаж эхэлсэн байдаг бөгөөд эдүгээ долоо дахь жилдээ үргэлжлүүлэн шалгаж байна.

Анх 2013 оны наймдугаар сард Ш.Батхүүг Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас “Эрдэнэт” үйлдвэрээр батлан даалт гаргуулж, Төрийн өмчийн хороо, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын гарын үсгийг хуурамчаар үйлдэн 140 сая ам.долларын зээл авсан үндэслэлээр саатуулан шалгаж эхэлжээ. Гэвч биеийн байдал нь муудсанаас шүүхийн шийдвэрээр батлан даалтад гаргаж байсан аж.

Мөн 2018 оны гуравдугаар сарын 12-нд Ш.Батхүүг дахин баривчилсан ч эрүүл мэндийн байдал нь муудаж, шүүхийн шийдвэрээр батлан даалтад гарчээ. Энэ хэрэгт “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, мөн тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Галбадрах нарын дөрвөн хүн яллагдагчаар татагдан, 2018 оны есдүгээр сарын 24-нд саатуулагдсан ч бас л суллагдсан юм.

Ш.Батхүү энэ хэргийг ганцаараа үйлдсэн хэмээн мэдүүлэг өгсөөр ирсэн байдаг бол 2018 онд ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа энэ тухай захидал бичсэн. Захидал нь 2018 оны дөрөвдүгээр сарын 5-нд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдэж байжээ.

Захидалд “НЭГ. СТАНДАРТ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ТУХАЙ

"Жаст" групп нь 2009 онд "Стандарт" банкнаас 36.0 сая ам.долларын зээл авсан бөгөөд уг зээлийн үндсэн гэрээ болон барьцаа, баталгаанууд зөвхөн "Стандарт" банк, "Жаст" группын хооронд хийгдсэн юм.

"Стандарт" банкны шаардлагын дагуу “үүргийн гүйцэтгэлийг хангуулах”, “Эрдэнэт” үйлдвэр болон "Жаст" группын хооронд байгуулсан “Зэсийн баяжмал худалдах гэрээний эрх шилжүүлэх”, энэ гэрээтэй холбоотой “худалдааны авлагын дансыг удирдах” гэсэн гурван гэрээг “Эрдэнэт” үйлдвэр болон "Стандарт" банкны хооронд хийх хэрэгтэй болсон. "Стандарт" банкнаас ирүүлсэн уг гурван гэрээг аваад "Эрдэнэт" үйлдвэрийн тухайн үеийн удирдлагатай уулзахад саяхан журамд орсон өөрчлөлтийн дагуу ийм төрлийн гэрээнд гарын үсэг зурах боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Энэ гэрээг байгуулах хэрэгцээ, шаардлага манай компанид маш их байгаа тухай тайлбарлахад “Эрдэнэт” үйлдвэр ямар ч санхүүгийн хариуцлага хүлээхгүй бол олон жилийн хамтын ажиллагаагаа бодоод хуулийн хүрээнд дэмжихээ илэрхийлсэн.

Тиймээс би дээрх гурван гэрээнээс “Эрдэнэт” үйлдвэрийн санхүүгийн хариуцлага хүлээсэн заалтуудыг хасаад богиносгосон гурван гэрээг хэсэг хугацааны дараа "Эрдэнэт" үйлдвэрийн хуулийн хэлтэст үзүүлсэн. "Эрдэнэт" үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал "Эрдэнэт" үйлдвэр ямар ч санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэдэг заалтыг гурван гэрээнд нэмж оруулаад Ерөнхий захирлынхаа гарын үсгийг авсан.

Үүний дараа уг гэрээнүүдийг бүртгэн өөрийн хувийг авч үлдээд "Стандарт" банкны талаас гарын үсэг зурж баталгаажуулсны дараа бүх гэрээнүүдэд үйлдвэрийн тамга дарж өгнө гээд явуулсан. Ш.Батхүү миний бие Улаанбаатар хотод буцаж ирээд өөрт үлдсэн хувиуд дээрээ Эрдэнэт үйлдвэрийн дууриамал тамгыг дарсан.

Дараа нь гэрээнүүдийн бүртгэл хийсэн нүүр болон гарын үсэг, тамгатай сүүлийн хуудсуудыг Стандарт банкнаас ирүүлсэн гэрээнүүдэд сольж хийгээд, сүүлийн хуудаснаас бусад хуудсуудад “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргын гарын үсгийг дуурайлган зураад Стандарт банкинд өгч зээлээ авсан. Үүнээс хойш яг энэ асуудлыг “Эрдэнэт” үйлдвэртэй дахин ярьж байгаагүй.

Энэхүү зээлийн гэрээнд 2009 онд зээл авснаас хойш 4 удаагийн нэмэлт оруулсан, мөн 2010 онд авсан зээлд нэг удаа нэмэлт гэрээ хийсэн болно. Энэ бүх гэрээнүүд дээр байгаа гарын үсгүүд болон тамга тэмдгүүд жинхэнэ биш гэдэг нь мөрдөн байцаах ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн болон Лондонгийн арбитрын шүүхийн явцад Европын хараат бус шинжээчдийн дүгнэлтүүдээр удаа дараа нотлогдсон бөгөөд эдгээр нь хавтаст хэрэгт байгаа” гэжээ.

Х.БОЛДБААТАР: ХОХИРЛЫГ БРАГДУУЛАХ БҮХ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Стандарт банкны өрийг “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдэлийн сангаас барагдуулсан тул  “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн дарга Х.Болдбаатараас дараах тодруулгыг авсан юм.


”Эрдэнэт” үйлдвэр Жаст группийн захирал асан Ш.Батхүүгийн өмнөөс 40 сая ам.долларыг Өмнөд Африкийн "Стандарт" банкинд төлснөөс хойш есөн сар өнгөрлөө. Хохирлыг барагдуулах ажил ямар шатанд яваа вэ. Мэдээлэл өгөхгүй юу?

Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын байгууллагад буцааж шийдвэрлэсэн.

Хэргийн холбогдогч Ш.Батхүү нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан боловч, 2019 оны аравдугаар сарын 04-ний өдөр гомдлоосоо татгалзсанаар Авлигатай тэмцэх газраас тус эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийгдэж байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажлын хэсэг болон өмгөөллийн байгууллага нь төр захиргааны болон хууль хяналтын байгууллагуудтай хамтран үйлдвэрийн газарт учирсан хохирол, гарсан зардлыг барагдуулах чиглэлд холбогдох хууль тогтоомжид заасан бүхий л талын арга хэмжээг авч, ажиллаж байна.

Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж дууссаны дараа шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ.

Хууль хяналтын байгууллагынхан нэлээн олон үл хөдлөх хөрөнгийг илрүүлсэн. Түүнээс “Эрдэнэт” үйлдвэрт өрөндөө авчихмаар обьект байсан уу. Худалдан авагч олдохгүй тохиолдолд ийм арга бас ашиглаж болох юм гэсэн санаа оноо тухайн үед яригдаад өнгөрсөн. Хэрэв үл хөдлөх хөрөнгүүд зарагдахгүй, цаг алдаад байвал яах вэ. Алданги тооцогдох уу?

Ш.Батхүүгийн эзэмшил, өмчлөлд байсан компаниуд болон тухайн компаниудын хөрөнгүүд нь өмчлөгчийн хувьд маргаантай, бусдын өмчлөлд шилжсэн, барьцаанд байгаа зэргээс шалтгаалан тэдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын хохирол төлбөрт тооцож авах хууль зүйн боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Харин Ш.Батхүү нар болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдийн өмчлөлийн нуугдмал эд хөрөнгүүдийг илрүүлэх, битүүмжлэх, хяналт тогтоох зэрэг холбогдох хуульд заасан арга ажиллагаануудыг хийж хэрэгжүүлснээр, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-т учирсан хохирлын асуудлыг давхар шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж, холбогдох хүсэлтийг эрх бүхий байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байна.

-“Эрдэнэт” үйлдвэрийн “Эрсдэлийн сан”-гаас энэхүү хохирлыг барагдуулж, гадаад талдаа асуудалгүй боллоо гэж ойлгосон зөв үү?

Лондонгийн олон улсын арбитрын шүүхийн шийдвэрээр “Эрдэнэт” үйлдвэрээс "Стандарт" банкинд төлүүлэхээр тогтоосон төлбөрийн дүнг үндсэндээ 3 дахин багасгаж төлбөрийг төлснөөр уг арбитрын шийдвэрийг бүрэн биелэгдсэнд тооцохоор "Стандарт" банк болон түүний эрхийг хэрэгжүүлэгч компанитай тохиролцоонд хүрсэн. Тохиролцооны дагуу бид төлбөрийг төлснөөр гадаад талдаа асуудал эцэслэгдсэн гэж ойлгож болно.

Өнгөрсөн долоо хоногт Сангийн яам болон хуулийн байгууллагынхан хамтарсан ажлын хэсэг “Эрдэнэт” үйлдвэрт ажиллалаа. Өмнө нь АТГ дангаараа ажиллаж байсан. “Жаст” групптэй холбоотой асуудлаар ажиллаад байна уу, аль эсвэл энэнд өөр шалтгаан байна уу?

-“Эрдэнэт” үйлдвэр нь ТӨҮГ болж өөрчлөн байгуулагдаж, онцгой дэглэм тогтоосонтой холбогдуулан үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд төр захиргааны болон хууль хяналтын байгууллагуудаас хяналт шалгалтууд хийгдэж, одоо шалгалтаас өгөгдсөн дүгнэлт, зөвлөмжийн биелэлтийг дүгнэх ажлууд хийгдэж байна.

О.БААСАНХҮҮ: Ш.БАТХҮҮГИЙН ХЭРГИЙН ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН

АТГ “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүгийн 190 гаруй хөрөнгийг илрүүлсэн ч хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдэлгүй  буцаж, АТГ-т ирснээр төр тэр их хөрөнгөөс өнчин ишиг ч борлуулж чадаагүй долоон сарыг үдээд байна.

Гэтэл УИХ-аас баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, мөн хуультай холбогдож гарсан журмын тухай хуулиар Ш.Батхүү болон түүний нөхдийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж байна гэдэг ноцтой мэдээллийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү хийх болсон. Иймээс энэ асуудлыг түүнээс тодрууллаа.

-“Жаст” группийн захирал асан Ш.Батхүүгийн “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулан, Стандарт банкнаас 140 сая ам.долларын зээл авч, “Эрдэнэт” үйлдвэрийн эрсдэлийн сангаар төлүүлсэн хэрэг Г.Дэнзэнгийн хэрэг шиг хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаад байна гэдэг асуудлыг та хөндөх болсон. Энэ тухай мэдээлэл өгөөч?

-Хамгийн сүүлийн мэдээллээс үзэхэд “Жаст”-ын Ш.Батхүүгийн “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьсан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж ойлгож байгаа. Би  хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор нэг зүйлийг онцолж хэлье. МАН-ынхан хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэргүүдийг сэргээж шалгана гэж ярьж байгаа. Үүнийг ард түмэн ойлгохдоо дарагдсан хэргүүдийг сэргээж, гэм буруутай нь тогтоогдвол ял өгөх юм байна гэж ойлгож байгаа. Гэтэл энэ нь  тийм биш гэдгийг би хуулийн хэлэлцүүлгүүдийн үеэр хэдэнтээ хэлсэн. МАН-ынхан хөөн хэлэлцэх хугацааны хуулийг батлахгүй гэж хойшлуулсаар байгаад сая тохироо хийж, сонгуулийн өмнө шоу хийх гэж энэ хуулийг баталсан.

Мөрдөн байцаалт, прокурорын, шүүхийн шатанд байгаа хэргийн  хөөн хэлэлцэх хугацааг хэрэгсэхгүй болгох гэсэн гурван төрөл бий. Хуучин хуулиараа мөрдөн байцаалт, прокурорын шатанд байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрэгсэхгүй болгож байсан.

Тэгвэл Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар шүүхийн шатанд байгаа хэргийг хэрэгсэхгүй болгоё гэж оруулж ирсэн. Үүнээс нэг үндэслэл үүсч байгаа юм. Гэмт буруутай гэдэг нь тогтоогдлоо гэхэд  биеэр ял эдлэхгүй, ял шийтгэлээс чөлөөлөгдөхөөр ингэж шийдэх юм байна. Тэгэхээр сүүлд баталсан Эрүүгийн хуулиар дарагдсан  хэргүүд шүүх дээр очоод биеэр ял эдлэхгүй гэж гарахаар болж байна.

Жаст”-ын Ш.Батхүүгийн хөрөнгийг битүүмжилсэн ч гэсэн тэр хөрөнгүүд нь Ш.Батхүүгийнх мөн гэдгийг хэн ч тогтоогоогүй. Хэрэв Ш.Батхүү хөрөнгөтэй байсан бол хэн нэгнээс зээл авахгүй биз дээ.

Миний ойлгож байгаагаар Ш.Батхүү томоохон гурван  хөрөнгөтэй байсан. Нэг дэх нь "Хадгаламж" банк буюу Төрийн банк. Одоо Ш.Батхүүгийн хөрөнгө биш. Хоёр дахь нь махны бизнесийг нь өрөндөө хэн нэгэн нь авсан гэдэг. Гурав дахь хөрөнгө нь “Жаст ойл” ХХК-ийн шатахуун түгээх станцыг нь оросууд мөн өрөндөө авчихсан. Гэтэл байхгүй хөрөнгийг байршлаар нь хараад битүүмжилсэн гэдэг нь гэмт хэрэг.

"Эрдэнэт үйлдвэрийн эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гаргаж Ш.Батхүүгийн өрийг өмнөөс нь төлсөн юм бол  өрийг төлж дууслаа гэсэн  бичиг “Ocean Partners” гэдэг компаниас Засгийн газарт ирэх ёстой. Энэ бичиг ирээгүй. Тэгэхээр “Ocean Partners” гэдэг компанийг Монгол Улсын мөнгөөр өр өвлөж авсан байх вий гэж би хувьдаа хардаж байгаа.

NEWS TEAM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-16 64.119.21.232

Оюун-Эргүү ОРКийн үгэнд зөвхөн МОЯАчууд л итгэх байх, ккк

Avatar

Зочин 2020-01-16 66.181.170.73

ОЮУН-ЭРДЭНЭ ОРКЫН АМНААС ГАРСАН ХИЙД ИТГЭДЭГ НЬ ЗӨВХӨН ОРКУУД Л БАЙХ. БҮГД ХУДЛАА ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ САЙЖРУУЛАХ Ч ГЭСЭН ЗҮГЭЭР ШОУ СОНГУУЛЬ ӨНГӨРТӨЛ АРД ТҮМНИЙ ХУЛХИН ДЭЭР УРГУУЛСАН ЦЭЦЭГ.

Avatar

Зочин 2020-01-16 202.21.127.161

Оюун-Эрдэнэ ёстой жүжиглэх юм аа

Avatar

mgl 2020-01-16 103.9.90.130

S.Bayar amid bgaa tsagt ene er tulugduhgui bas Ouymolgoin asuudalch shiidegdehgui ard tumend yuch oldohgui luibar deerem hiisen humuusiin olz bolood duusna

Avatar

Зочин 2020-01-16 202.9.46.193

bathuu metiin owshnuudiig sullah geed huun heleltseh hugaag uurchilsun ardiin namiinhantai hamt shalgah heregtei ter ih mungiig gantsaaraa ureegui hahuuli zaawal ugsun baigaa.

Avatar

ИРГЭН 2020-01-16 202.131.238.98

ХУДЛАА ШҮҮ ДЭЭ МАН ТОМЧУУДЫН ӨРИЙГ МАН ЭРДЭНЭТЭЭР ТӨЛҮҮЛСЭН. ЗУУНЫ ЛУЙВАР ДА . ЮУН 60 ТЭРБУМ

Avatar

T 2020-01-16 103.57.92.203

Ene yamar shiidegdej chadahgui bgaa hereg ve ZG.aa

Avatar

Зочин 2020-01-16 202.55.188.83

Реклам шүү дээ. Эсвэл уран зураг ч юмуу. Олонд үзүүлж удаасаар тоос суучихна гээд хумиад хойш нь хийчихсэн. Одоо сонгуулийн өмнө нэг гаргаж үзүүлнэ дээ. Тэгээд л мань Оюун-Эрдэнэ хурдаараа гарах тооцоотой юм.

Avatar

Зочин 2020-01-16 64.119.24.136

Батхүү тэр зээл авхаас өмнө хөрөнгө нь байсан хамгийн гол нь авсан мөнгө хаашаа хэн хэн авсан юунд зарцуулсаныг яагаад ярихгүй байна үүнийг дэлгэрэнгүйгээр тайлбарлах хэрэгтэй байна

Avatar

Зочин 2020-01-16 202.9.46.155

Жастын колонкын босс байцаа яаав

Avatar

зочин 2020-01-16 202.131.245.69

болор дуран чинь ажиллахгүй байгаа юм уу, алдаа ихтэй бичвэр байна.

Avatar

Зо 2020-01-16 66.181.161.61

"Стандарт" аас мөнгө луйвардаад Оффшорт л хийсэн байгаашдээ. Тэрийг худлаа мэдэн будилах царай гаргах хэрэггүйшдээ

Avatar

иргэн 2020-01-16 76.107.165.63

Батхүүгийн өрийг Ocean parthners өөр дээрээ шилжүүлж авсан. 140 сая долларын өрийн 40 саяыг нь Эрдэнэт Ocean Parthners-д өгсөн. Цаадах нь Стандарт банканд өгсөн. Үлдсэн 100 саяыг нь Эрдэнэт зах зээлийн ханшнаас бага үнээр Ocean Parthners-д баяжмал нийлүүлэн төлөхөөр гэрээ хийсэн. Тэр мөнгөө Ocean Partners цаашаа Стандарт банканд цувуулж төлнө.

Avatar

HM 2020-01-16 92.40.249.225

Энэ нэг эргүү юмтай зууралдаж байхаар ерөнхий найруулагч С.Баярыг зуу банздаад, 2 чихийг нь огтлоод өгөх хоншоортой аавын хүү байна уу? Ингэсэн цагт цаадах чинь болийлдоо ахаа гээд хамаг үнэнээ тоочноо.

Avatar

Иргэн 2020-01-16 103.26.194.123

САЙД ГЭХ ТОДОТГОЛТОЙ ОЮУН-ЭРДЭНЭ -ИЙН ҮГЭНД БҮҮ ИТГЭЦГЭЭ. ХУДЛАА ЯРИЖ СЕНСАЦЛАХДАА ГАРАМГАЙ ЗАЛУУ БАЙНА ЛЭЭ. НӨГӨӨ ЭРДЭНЭТ, ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХИЙН АСУУДАЛ ЮУ БОЛСОН БЭ ?????????????????????????????????????

Avatar

иргэн 2020-01-16 202.9.46.148

Энэ хэрэг чинь шүүх дээр гацаад маш олон жил болж байгаа алдартай хэрэг.Энн хүний ард хамтарч идсэн хүмүүсийн нэрийг нууцлаад \тухайн үеийн ерөнхийлөгч,ер\сайд ч юмуу нөгөө алдартай захиалагч намхан хүн гуай ч юмуу .Шүүхийн нэг удирдлагыг солиод л зөвхөн худалдагдсан дампуурсан шүүхийн системийг шинэчилсэн гэж үү?? Харин энийг л популизм гэх байх.Системийн өөрчлөлтийг зоригтой хийж хүмүүсийг ИХ-д гаргах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-01-16 202.9.46.136

Эргэн сурвалжиллаа гэнэ үү?

Avatar

Hulgaachiig hulgaach gehgui uur yu geh um be 2020-01-16 14.138.54.49

yag ene huii adil hudlaa buteen baiguulagch nertei Chinbat gej hun baigaa daa, getel Mongolchuud bidniig bainga tolgoi ugaah helbereer muljsun olon terbum tugruguu bulzaaruulah zorilgoor olon uildel hiij baigaa haragdah um! Herwee unheer uuruu huch hudulmuruuruu joohon ch gesen um buh hundreliig tuulaad buteesen bol hundleh n zui esny hereg baidag, getel busdyg luiwardaj, olo sand muljij hudlaa dur esgeed yawaad baihaar ene hun shig Mongolyg, Mongolchuudyg etsest n urund oruulaad orhindoo!!!

Avatar

Зочин 2020-01-16 103.229.120.81

Оюун-эрдэнэ классик попури юм аа

Avatar

ЗОЧИН 2020-01-16 103.57.92.194

ЗАСАГ ТӨЛСӨН БАТХҮҮГИЙН ӨР 40 САЯ ДОЛЛАР ЧИМЭЭГҮЙ БОЛЧИХЛОО, 109 САЯ ДОЛЛАР БАТХҮҮГЭЭР ЗЭЭЛ АВАХУУЛААД МАН-ЫН ТОМЧУУЛ, МӨН НАМ НЬ ОРОЛЦООД ХУВААГААД ЦОХЬЧИХСОН ЮМ БИШҮҮ, ТЭГЭХЭЭР МАН, ЗГ БАТХҮҮГЭЭР 40 САЯ ДОЛЛОРАА ТӨЛҮҮЛЭХГҮЙ ГЭСЭН ҮГ ЮМ БИШҮҮ.

Avatar

Зочин 2020-01-16 202.131.245.243

Аргаа барсан хулгайч тарвагадорж барьцаж байгаа юм байна гэж ойлголоо.

Avatar

Зочин 2020-01-16 202.21.114.66

XAMGIIN IX XOXIRSON XVN BATXVV YU CH VLDEELGVI XADGALAMJ ZEELIIN XORSHOONII XURUNGU SHIG L BVX XURUNGU NI ALGA BOLSON SHIG BAIGAA YUM XUURXUUDUU

Avatar

IRGED 2020-01-16 203.98.76.94

ENHTUVSHIN LALRIIN UGUUMUR ZAHIIG ZARJ UR BARAGDUULBAL TAARNA

Avatar

Зочин 2020-01-16 182.160.0.208

АН -ын дарга Эрдэнээг Амаржаргалаар сольчих юм бол ирэх сонгуульд АН бат ялна.

Avatar

зочин 2020-01-16 66.181.176.178

АН-хан гэж бас л баахан луйварчид. Амаржаргал ч адил.

Avatar

иргэн 2020-01-16 202.9.46.148

Амаржаргал шударга хүн бишээ Бөөрөнхийлдөг бүтэхгүй нөхөр!!!

Avatar

Зочин 2020-01-16 202.21.108.232

Попчидын луйвар үүгээр эхэлсэн , одоо үргэлжилсээр л, цаашид ч үргэлжилнэ.

Avatar

mongol 2020-01-16 66.181.184.78

Bayriin nairuulj bui hor shdee,buh uimnii zangilaa Bayr

Avatar

Зочин 2020-01-16 202.70.38.18

Uhsenii Bayar ve Bayar hen ch bish bolood udaj baina Nyamdorj Ouynerdene nar shdee Jast iin hamag uudtei ungutei Altan ruu ochson Naymka 49% g turd avna gej yaj ulairch huuli zurchij avav Erdenet turd 100% bolloo gesen 40 say$ gargaj Jast iin uriig darsan Jast aas odoo yu ch garahgui Nyamdorj odoo Erdenet iin shahaag 100% avsan boloo Yun ard tumendee erguulj avchirav geh shou bitgii tiim yumand itge ldee Chi bid 2 Erdenet Mongoldoo 100% irlee geed yu hojihiin baihgui Hen hojsoniig har oilgo

Avatar

Зочин 2020-01-16 66.181.161.84

Одоогийн Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх холбоотой болоод л иймэрхүү байгаа юм.

Avatar

Баатар 2020-01-16 202.9.40.185

Хүрэлсүх Оюунэрдэнэ тэргүүтэй популист шоучид хуйвалдаж цаг хожиж худлаа шаасан байна

Avatar

Увсын мафи улс орныг самрах нь ээ 2020-01-16 66.181.180.54

Цаана нь Нямка л байгаа ш дээ. Алтан бас л увсынх.

Avatar

Зочин 2020-01-16 103.212.117.69

Өрийг нь улсын хөрөнгөнөөс дарсан юм бол эргээд улсыг яаж хохиролгүй болгож байгаа нь олон нийтийн хяналтанд нээлттэй л байх ёстой.

Avatar

Зочин 2020-01-16 103.229.178.2

Ta nar yu gej bodoj bna? ene hed negniigee yaj ch chadahgui yum bna tiim uu? 3 dagch huchiig gargaad irvel oimsooroo oosorlood ch boltugai neg tseverlegee yavuulahgui yum bhdaa? bas chadahgui yum bolov uu?

Avatar

Зочин 2020-01-16 174.226.133.175

Buudchih yumsan muu novshig

Avatar

Зочин 2020-01-16 202.179.26.17

Чи бод доо. Ганц нөхөр бүхэл бүтэн улсын өмчийг гадны банканд барьцаалж байна гэж. Тэгж чадах уу? Зүгээр л боломжгүй. Албан тушаалтнууд оролцож байж л бүтэх зүйл. Тийм болохоор тухайн үеийн эрх баригчдыг бууд. Ялангуяа Эрдэнэтээс салдаггүй Нямдоржийг.

Avatar

Зочин 2020-01-16 66.181.170.215

МАХНЫ ҮЙЛДВЭРҮҮД НЬ ЮУ БОЛСОН БЭ. АЛТАН ТАРИА ХК-Д НЭГ ҮЙЛДВЭРЭЭ ЗАРСАН МӨНГИЙГ НЬ ЦУВУУЛААД ӨГЧ БАЙГАА ДУНДААС НЬ АВЧ БОЛДОГГҮЙ ЮМ УУУ

Avatar

Зочин 2020-01-16 66.181.170.73

ман шоудах гэдгийг жинхэнэ үзүүлж өгч байна. ялангуяа пүлтүүш пялдага оюунэрдэнэ хоёр

Avatar

Зочин 2020-01-16 202.179.26.17

Ард нь МАН байгаа болохоор их додигор байна аа. Хэрэгжүүлэгч нь МАН ш дээ. Гүйцэтгэгч нь нэг муу компанийн захирал. Гарын үсэг дууриалгаад зурчихсан гэх шиг.

Avatar

ХН 2020-01-16 202.179.26.221

УГ НЬ СОЛОНГОСУУД ШИГ БҮХ ХӨРӨНГӨӨ ЖАГСААЖ ГАРГАХГҮЙ БОЛ 25 ЖИЛ ӨГӨӨД ЯВУУЛЧИХВАЛ САРЫН ДОТОР Л БҮХ ӨР ТӨЛӨГДЧИХ БАЙХ ШҮҮ. ЕРӨНХИЙЛӨГЧДӨӨ Л 25 ЖИЛ ӨГЧИХДӨГ УЛС ШҮҮ ДЭЭ…

Avatar

Зочин 2020-01-16 202.9.46.216

Энэ МАНгарууд ард түмнийг нэг л хуураад л байгаам даа …ШҮҮХЭЭР ТОГТООГДСОН авлагаа гурав дахин бууруулаад авдаг БАНК гэж хорвоо дэлхийд байхгүй дээ …

Avatar

МОНГОЛ ХҮН 2020-01-16 202.55.191.205

СЭТГҮҮЛЧЭЭ ФИРМ-ФЕРМ ГЭЖ 2 ЯЛГААТАЙ ҮГ БИЙ ГЭДЭГИЙГ АНХААРНА УУ

Avatar

Зочин 2020-01-16 66.181.161.124

psdaag alaad xurungiig ni avi. arduudaa

Avatar

Зочин 2020-01-16 202.126.89.205

Энхтүвшин гэж зөнөсөн өвгөн өр дарлаа гэж сүржигнээд байсан өдөө таг болоод Хятадуудыг визгүй оруулахаар улайран зүтгэж байгаа тул ОГЦРуУЛАХ нь зүйтэй

Avatar

Зочин 2020-01-16 103.111.68.3

СОНГОГЧИДООО. ЭНЭ МЭТИЙН ЭНГИЙН АСУУДАЛ ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ ЮМ БОЛ ДАХИН СОНГОХ ХЭРЭГ БАЙНА УУ?…МАН-АН -ыг 2020-Д СОНГОХГҮЙ БАЙЯА…

Avatar

Зочин 2020-01-16 103.57.93.57

Дарга нарын худлаа ярьдаг даравгар амыг хамхих хуулийн төсөл хэрэгтэй байна. Мэргэжилтэн хүн л мэдэж юмыг ярьдаг. Сэтгүүлч нар дарга нар дээр ялаа шиг шавдагаа болих хэрэгтэй. Ашиг сонирхолын зөрчил энд бас байдаг шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж