"Алдар Танан Гарьд" баг улирлын анхны ялагдлаа амслаа

Хуучирсан мэдээ: 2020.01.16-нд нийтлэгдсэн

"Алдар Танан Гарьд" баг улирлын анхны ялагдлаа амслаа

Монголын сагсан бөмбөгийн холбооны Гоё дээд лигийн нэгдүгээр тойргийн ээлжит тоглолтууд өчигдөр /2020.01.15/ Спортын төв ордонд өндөрлөлөө. Энэ өдрийн хамгийн сонирхолтой тоглолт мөнхийн өрсөлдөгчид болох "Алдар Танан Гарьд" болон "Хасын Хүлэгүүд" багийн хооронд явагдсан юм. Тоглолтын эхнээс эн тэнцүү өрсөлдсөн хоёр баг шийдвэрлэх дөрөвдүгээр үед "Хасын Хүлгүүд" багаас Б.Дорждамба , О.Сэргэлэн нар чухал довтолгоо амжилттай хийж, онооны давамгааллыг үүсгэж, багаа ялалтад хөтөллөө. Энэхүү тоглолтын шилдгээр "Хасын Хүлгүүд" багийн холбон тоглогч О.Сэргэлэн 18 оноо, 8 самбар, 9 оновчтой дамжуулалт өгсөн үзүүлэлттэй тодорлоо.

"Алдар Танан Гарьд" баг тус тоглолтод хожигдсон ч Гоё дээд лигийг таван хожил, нэг хожигдолтой тэргүүлж байна. Харин "Хасын Хүлгүүд" баг Гоё дээд лигт гуравдугаар байрт бичигдэж байна.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж