Аравдугаар сарын 15-ны өдөр Германы канцлер Ангела Меркель Европын зөвлөлд дүрвэгсдийн асуудлаар илтгэл тавина. Нээлттэй хаалганы бодлогыг эхлүүлснээр Меркелийн чансаа сүүлийн дөрвөн жилдээ хамгийн доод хэмжээнд очсон байгаа. Гэтэл дээр нь Германд ирэх дүрвэгсдийн урьдчилсан дүгнэлтээр 1,5 сая цагаач орж ирэх тоо гарсан.
Барууны хэвлэл мэдээллээр Ойрхи Дорнодын “зочид” хүн амын өсөлтийг нь хангаад хөдөлмөрийн зах зээлийн хомсдлыг арилгана гэж байгаа юм. Тэдэнд туршлага, чадвар байгаа эсэх талаар нь чимээгүй өнгөрч буй.
Гэтэл хөдөлмөрийн туршлагагүй ихэнх цагаачид нийгэмийн тусламж аван ажил хайх хүсэлгүй байна. Засаг нь ч гэсэн тэдэнд ажиллах боломж өгөхөөсөө төсвийн зарлагаа нэмээд сууж байгаа юм. Германы нийгмийн халамжийн хэмжээ нь нэг хүнд 150 евро бөгөөд сардаа тэдэнд хоол залгуулахад 225 сая еврог гарздах хэрэгтэй болж байна.
Герман цагаачдад зарлагадах мөнгөө зургаан тэрбум евро болгон зарлаад байгаа. Европын холбооны орнууд тусламжийн санд нэг тэрбум евро оруулж байгаа ч зочдын зарлагад хичнээн мөнгө зарцуулж буйгаа ил гаргаагүй. Учир нь Герман шиг чансаагаа алдана гэсэн болгоомжлол байгаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР