ОБЕГ: Жолооч сураггүй алга болж, автомашин нь шатжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.16-нд нийтлэгдсэн

ОБЕГ: Жолооч сураггүй алга болж, автомашин нь шатжээ

ОБЕГ: Жолооч сураггүй алга болж, автомашин нь шатжээ

Булган аймгийн Орхон сумын гуравдугаар баг Сээрийн гарам гэдэг газарт сумын төвөөс баруун хойд зүгт 20 км, аймгийн төвөөс баруун урд зүгт 27 км малчин 65 настай, эрэгтэй Б нь Нарийн хайлааст гэдэг газраас “Лэганс” загварын автомашинтай гарсан ч Сээрийн гарам гэдэг газраас сураггүй алга болж, улмаар  автомашин нь шатсан байжээ.

Энэ тухай дуудлага нэгдүгээр сарын 16-ны шөнийн 02.00 цагт  тус  аймгийн Онцгой байдлын газарт ирж, Эрэн хайх аврах салбарын дөрвөн алба хаагч, Цагдаагийн газраас гурван алба хаагч, ар гэрээс зургаан иргэн нийт 13 хүн, нэг эрэлч нохой, 4 автомашинтай 02.16 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.

Мөн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд иргэн А-гийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 15-ны өдрийн 05.19 цагт хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн долоон аврагч , 2 автомашинтай зургаан км замыг туулан 05.26 цагт очиж, нэг цагийн хугацаанд ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт иргэн 28 настай, эрэгтэй Э өртөж нас барсан байна.

Э.АРИУН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж