Далд эдийн засагт биеэ үнэлэлт, хар тамхины худалдаа ноёлж байна

Хуучирсан мэдээ: 2020.01.16-нд нийтлэгдсэн

Далд эдийн засагт биеэ үнэлэлт, хар тамхины худалдаа ноёлж байна

Далд эдийн засагт биеэ үнэлэлт, хар тамхины худалдаа ноёлж байна

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийт эдийн засаг дахь далд эдийн засгийн хэмжээг тооцоолсон 2015-2018 оны судалгааг олон нийтэд ил болголоо. Тус судалгаанд дурдсанаар, манай улсын далд эдийн засгийн хэмжээ ДНБ-ий 9.2-15.7 хувийн хооронд хэлбэлзэж байна. Тодруулбал, далд эдийн засаг 2010 оноос хойш тогтмол өсч байсан бол 2016 оноос хойш буурах төлөв ажиглагдаж эхэлжээ. Энэхүү бууралтыг судлаачдын зүгээс НӨАТ-ын хуулийг 2016 онд шинэчлэн хэрэгжүүлснээр буюу НӨАТУС-ийг
нэвтрүүлснээр далд эдийн засгийн үйлдвэрлэл тодорхой хэмжээгээр ил болж, ДНБ-д далд эдийн засгийн эзлэх хувь буурах хандлагатай байна гэж үзэв.

Монгол Улсын нийт далд эдийн засгийн хэмжээ 2018 оны байдлаар 2971.9 тэрбум төгрөг байгаа нь нийт эдийн засгийн 9.2 хувийг бүрдүүлж байна.

Далд эдийн засаг хэмээх ойлголтод нуугдмал үйлдвэрлэл, хууль бус үйлдвэрлэл /бие үнэлэлт, хар тамхи гэх мэт/, албан бус секторын үйлдвэрлэл, өрхийн өөрийн хэрэглээний үйлдвэрлэл зэрэг багтдаг. Судалгаанаас ажиглахад, далд эдийн засаг буурч байгаа ч түүний доторх хууль бус үйлдвэрлэл буюу биеэ үнэлэлт, хар тамхины худалдаа жил ирэх тусам өсөх хандлагатай байна. Ялангуяа далд эдийн засаг дахь хар тамхи, мансууруулах бодисын худалдаанд эргэлдэж буй мөнгөн дүн 2010 онд 5.9 тэрбум төгрөг байсан бол 2018 онд 113.7 тэрбум төгрөг болж өсчээ.

Цагдаагийн байгууллагын мэдээгээр, гадаад улсад 2006 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд манай улсын 126 иргэн хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдсон бөгөөд үүнээс тээвэрлэсэн 13, хадгалсан 15, хилээр нэвтрүүлсэн 41, хэрэглэсэн 39, бусдад дамжуулсан 1 иргэн тус тус тухайн орны шүүхээс ял шийтгэгдсэн бол 2016 онд 18 иргэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна.

ЦЕГ-ын мэдээллээр, 2015-2018 онуудад улсын хэмжээнд 71.8 кг каннабис, 39.5 кг гашиш, 2.1 кг мөс, 353 ширхэг ЛСД, 11.9 кг ми ми–г хураан авсан байна.

Он гэмт хэргийн тоохолбогдогчийн тоо
201579169
2016109229
2017117275
2018197402

 

Харин далд эдийн засаг дахь бие үнэлэлтийн хүрээнд 2010 онд 21.3 тэрбум төгрөг эргэлдэж байсан бол 2018 онд 32.1 тэрбум төгрөг эргэлдэж байна. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүд нь бүрэн дунд боловсролтой, 17-гоос 40 хүртэл насны хүмүүс байжээ. Саун массажны газраар ихэвчлэн 17-22 насны залуу эмэгтэйчүүд байсан бол гудамж, талбайд байршилтай эмэгтэйчүүдийн ихэнх нь 25- аас дээш насны эмэгтэйчүүд байсан. Гудамж, талбайд биеэ үнэлдэг хүмүүс зуучлагчаар биш өөрийн хүслээр биеэ үнэлдэг, хөлсөө шууд бэлэн мөнгөөр авдаг байна. 1 удаа үйлчилгээ үзүүлэхэд 50-80 мянган төгрөг, хоногт 3-4 хүнд үйлчилж, 150-240 мянган төгрөг авдаг байна. Үйлчлүүлэгчдийн дундаж нас нь 20-50 насны хүмүүс байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж