Ерөнхий хорооны хурлаар УБТЗ-ын ажлыг дүгнэлээ

Хуучирсан мэдээ: 2020.01.16-нд нийтлэгдсэн

Ерөнхий хорооны хурлаар УБТЗ-ын ажлыг дүгнэлээ

Ерөнхий хорооны хурлаар УБТЗ-ын ажлыг дүгнэлээ

Өчигдөр /2020.01.15/  “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны хурал Москва хотноо болж, тус нийгэмлэгийн 2020 оны төсвийг хэлэлцэж баталлаа. Ерөнхий хорооны хурлаас УБТЗ  2019 онд тээврийн төлөвлөгөөт зорилтоо давуулан биелүүлж, шинэ түүхэн амжилт тогтоосон явдлыг сайшаасан байна.

Жилийн тээх нэвтрүүлэх хүчин чадал нь 25 сая тонн төмөр замаар 28,1 сая тонн ачаа тээвэрлэж зохион байгуулах өндөр ур чадвараа харуулсан, дэлхийд анх удаа   галт тэрэгний хөдөлгөөн зохион байгуулалтын шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлж, өртөө  хоорондын замд хэд хэдэн галт тэргийг багцаар нь цагийн мөчлөгтэйгөөр илгээх бодит бололцоог хангаж, дэлхийд үлгэр жишээ болохуйц үйлсийг бүтээсэн  Д.Жигжиднямаа даргатай УБТЗ-ын нийт хамт олонд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүд баяр хүргэж, талархал илэрхийллээ.

Мэдээллийн эх сурвалж:  “УБТЗ” ХНН

Гэрэл зургийг Н.Батхүрэл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж