Какүрю хоёр дараалан унаж, башёг орхилоо | News.MN

Какүрю хоёр дараалан унаж, башёг орхилоо

Какүрю хоёр дараалан унаж, башёг орхилоо

Какүрю хоёр дараалан унаж, башёг орхилоо

Мэргэжлийн сүмогийн Хацү башёгийн дөрөв дэх өдөр Какүрю Ананд Мёогирюүтэй тааран барилдаж, ялагдал хүлээн, сүүлийн хоёр барилдаандаа дараалан ялагдлаа. Ингэснээр Какүрю шинэ башё эхэлснээс хойш  нэг даваа, гурван унаатай болсон.

Мөн тэрбээр хоёр дараалан ялагдал хүлээснийхээ дараа Хакүхотой адил гэмтлийн улмаас энэ удаагийн башёг өнжих болсноо зарлалаа. Ийнхүү Какүрю Ананд энэ удаагийн башёг өнжих болсноор Рёогокү Кокүгикан ордонд Ёкозүна цолтой сүмо бөх үлдсэнгүй.

34 настай Какүрю өмнөх хоёр башёг өвдөг болон нурууны гэмтлийн улмаас өнжөөд байсан билээ. Гэвч эргэн ирсэн ч дахин гэмтлийн улмаас башё өнжихөөр болж байна.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-01-16 66.181.166.196

Одоо зодог тайлбал таарна, сумогийн дээд цол хэргэмийг нь ч авлаа, мөнгө ч овоо олоо биз, шунал ихэдвэл шулам болно гэдэг дээ

Avatar

Сумо 2020-01-16 202.9.40.62

Одоо зодог тайлцгаах биз тэгэхгүй бол нэр хүндээ алдах болнодоо сумо одоо сонирхохоо байжээ

Avatar

зочин 2020-01-16 103.229.121.58

явахаа больж л байна даа.Арга ч үгүй биз дээ, сумогийн хувьд ахмад насандаа орно.монгол хүн чийртай тулдаа барилдаад байгаа биз,удахгүй зодог тайлна даа хөөрхийс.

Avatar

Зочин 2020-01-16 103.57.93.64

Какүрю, Хакүхо 2 одоо бэлтгэл муутай бол залуучуудыг хүчрэхгүй болоод эхэлсэн байх. Энэ 2-ын хувьд спортын насандаа бол бараг хөгшинд орно.

Avatar

Зочин 2020-01-16 49.190.155.175

Аль алинд нь 2-3 жил лав байгаа

Avatar

зочин 2020-01-16 124.158.73.28

унахаараа зугатаагаад зугатаагаад гараад явчихааараа яадаг юм бол

Avatar

Zass 2020-01-16 66.181.184.212

Unaad ireheeree bertel bertel geed shaachih yumaa

Avatar

сүтү 2020-01-16 202.9.46.142

одоо муу н**ш минь зодог тайлсан нь дээр дээв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж