Какүрю хоёр дараалан унаж, башёг орхилоо

Хуучирсан мэдээ: 2020.01.16-нд нийтлэгдсэн

Какүрю хоёр дараалан унаж, башёг орхилоо

Какүрю хоёр дараалан унаж, башёг орхилоо

Мэргэжлийн сүмогийн Хацү башёгийн дөрөв дэх өдөр Какүрю Ананд Мёогирюүтэй тааран барилдаж, ялагдал хүлээн, сүүлийн хоёр барилдаандаа дараалан ялагдлаа. Ингэснээр Какүрю шинэ башё эхэлснээс хойш  нэг даваа, гурван унаатай болсон.

Мөн тэрбээр хоёр дараалан ялагдал хүлээснийхээ дараа Хакүхотой адил гэмтлийн улмаас энэ удаагийн башёг өнжих болсноо зарлалаа. Ийнхүү Какүрю Ананд энэ удаагийн башёг өнжих болсноор Рёогокү Кокүгикан ордонд Ёкозүна цолтой сүмо бөх үлдсэнгүй.

34 настай Какүрю өмнөх хоёр башёг өвдөг болон нурууны гэмтлийн улмаас өнжөөд байсан билээ. Гэвч эргэн ирсэн ч дахин гэмтлийн улмаас башё өнжихөөр болж байна.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж