Энэ намрын анхны хишиг барилдаан энэ сарын 17-нд буюу бямба гарагт өдөр Бөхийн өргөөнд болно. Хан-Уул дүүргийн түүхт 50 жилийн ойд зориулсан уг барилдаанд өнөө үеийн шилдэг хүчтэнгүүд хүчээ сорин барилдах юм. Энэхүү барилдааныг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулна. Барилдааны үеэр уламжлал ёсоор хагас саятан хоёр, 50000 төгрөгийын азтан хоёр үзэгчийг тодруулна. Мөн аравдугаар сарын 18-ны 12 цагаас Нийтийн монгол болон өсвөр бөхчүүдийн намрын нээлтийн барилдаан болох бол 24-нд сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, 25-нд Начин цолны хүндэтгэлийн барилдаан тус тус болох юм.
М.ТУУЛ