НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2015.10.15-нд нийтлэгдсэн

НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан маргааш буюу 2015 оны аравдугаар сарын 16-нд болно. Хуралдаанаар нийслэлийн Орон сууцны корпораци ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай, Сургуулийн орчинд эргүүл ажиллуулах журам батлах тухай, Иргэний зөвлөлийн гишүүдийг томилох тухай, МУ-ын Гавьяат зүтгэлтэн Г.Бирваагийн дурсгал хүндэтгэлийн самбар байршуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн НИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлаж, ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Т.СОЛОНГО

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж