Манай аймгийн гэр хорооллын найман багийн 49 худаг ажиллалгүй 8 хонож байна. Одоогоор дээрх худгуудын иргэдэд түгээх усыг гурван машинаар зөөж байгаа гэнэ.
Ийм нөхцөл байдал үүссэн нь хотыг усаар хангадаг гүний дөрвөн худгаас 40 болон 300 метрийн зайд орших төв шугам хагарсан буюу наалтаараа салснаас үүджээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдсэн МОН 2301 төслийн хүрээнд хотын хэмжээнд 35 км шугам татагдсан. Үүний 28 км шугам нь ширэм үлдсэн нь буюу 7 км нь хүчитгэсэн хуванцар хоолой юм. Өөрөөр хэлбэл төв шугамыг хуванцар хоолойгоор хийсэн гэсэн үг. Ийм хоолойн нөөц манай аймагт байхгүйгээс болж засварын ажил цаг алдсан байна.
Мөн дээрх ажлыг гүйцэтгэсэн “Одкон” ХХК-ийн өгсөн баталгаат хугацаа дуусаагүй байгаа. Тиймээс тус компанийн мэргэжилтнүүдийг дуудаж ирүүлэхэд тодорхой хугацаа оржээ. Одоогоор засварын ажил хийгдэж байгаа бөгөөд өнөөдөр Шанд, Рашаант, Их залуу, Уртын гол, Наран багт ажилладаг худгууд хэвийн ажиллаж эхлэх гэнэ. Үлдсэн нь буюу Цагаанчулуут, Баянбулаг, Булаг багийн худгууд өнөөдөр буюу энэ сарын 15-нд хэвийн ажиллаж эхлэх гэнэ. Уг засварын хүрээнд нийтдээ 300 орчим метр шугам солих хэрэгтэй гэнэ.
Дашрамд дурдахад, Манай аймагт МОН 2301 төслийг хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банкнаас 5 тэрбум орчим төгрөгийн санхүүжилт хийгдсэн юм.
Эх сурвалж: erdenetinfo.mn