Мисс А.Баярцэцэг “Adidas” брэндийг сурталчилжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.16-нд нийтлэгдсэн

Мисс А.Баярцэцэг “Adidas” брэндийг сурталчилжээ

Дэлхийн алдартай спорт брэндийн нэг болох “Adidas” брэндийн сурталчилгаанд БНСУ-ын үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Son Heung Min, Монголын жүжигчин, мисс А.Баярцэцэгтэй хамтран тогложээ.

Алдарт “Adidas” брэндийн суртачилгааны зураг авалт өнөөдөр /2020.01.16/ болсон бөгөөд ирэх хоёрдугаар сард БНСУ-д зургууд цацагдаж эхлэх гэнэ. Мисс А.Баярцэцэгийн хувьд уг брэндийн нэг удаагийн сурталчилгаанд тоглож байгаагаа хэлсэн юм.

Монголын мисс бүсгүйтэй хамтран ажилласан Son Heung Min нь БНСУ-ын үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч, Премьер лигийн тоглогч, дэлхийн хамгийн шилдэг баруун жигүүрийн довтлогчдын нэг юм.

Харин мисс А.Баярцэцэгийн хувьд "Дэлхийн мисс" тэмцээнд 2016 онд эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 11-т үлдэж, томоохон амжилт гаргасан юм. Тэрбээр загварын тайзнаа алхахаас гадна жүжиглэх авьяастай нэгэн. Мисс бүсгүй монголынхоо болон гадаадын хэд хэдэн кинонд тоглосон гэдгийг хүмүүс мэдэх биз.

Мисс бүсгүй маркетингийн менежер мэргэжилтэй бөгөөд энэ мэргэжлээрээ ажиллаж байгаагүй ажээ. Тэрбээр багынхаа мөрөөдлөө биелүүлж, Лондонгийн их сургуулийн харъяа Эзэн хааны драмын төв сургууль болох “Royal Central School of Speech & Drama”-д анхны Монгол оюутан болж, суралцаж байгаа билээ.

Дэлгэцийн жүжигчний мэргэжлээр суралцаж буй А.Баярцэцэг хамгийн сүүлд “Ээж хадны домог” уран сайхны зураг авалтад оролцсон байна. Мөн түүний гол дүрд тоглосон "Хөх тавилан" уран сайхны кино 41 дэх удаагийн Флоренцийн “Олон улсын эмэгтэй кино уран бүтээлчдийн наадам”-д албан ёсоор шалгараад байгаа билээ.

Түүний хувьд 2014 онд АНУ-ын “Netflix” компанийн бүтээл Марко Поло кинонд тоглосон бол 2018 онд нээлтээ хийсэн Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын ”Attrition” кинонд ч мөн тоглосон юм. Тэр англи, франц, испани хэлтэй. Олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн боловсролтой бүсгүй юм.

А.СҮРЭН            

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж