Хууль хяналтынхны хэлснээр, Юнус Амир Алагоз нь тэсрэх дохиог ажиллуулжээ. Туркийн Суруч хотод аллага зохион байгуулсан шейх Абдуррахман Алагозын том ах нь тэр амиа золиослогч байлаа.
Цагдаагийнхан Анкарад дэлбэрэлт хийсэн хоёр дахь амиа золиослогчийг Омер Дениз Дундар гэж тогтоосон бөгөөд тэдний нэрийг ДНК-ийн судалгаагаар тогтоожээ. Хоёр амиа золиослогч “Исламын улс” бүлгийнх юм.
Туркийн ерөнхий сайд Ахмет Давутоглу аллагын хэрэгт “Исламын улс” бүлгийг хамаатай гэж өмнө хэлж байлаа.
Туркийн нийслэлд аллага аравдугаар сарын 10-нд хийгдсэн юм. “Энх тайван, Хөдөлмөр, Ардчилал” гэсэн цуглаан дээр хоёр амиа золиослогч бөмбөг тэсэлсэн юм. Үүний алмаас 106 хүн амь үрэгджээ.
“Исламын улс” нь олон оронд тэдний тоонд Орост хориотой.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР