Путины сюрпризийн ар дахь эрх мэдлийн хуваарилалт | News.MN

Путины сюрпризийн ар дахь эрх мэдлийн хуваарилалт

Путины сюрпризийн ар дахь эрх мэдлийн хуваарилалт

ОХУ-ын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч буйгаа өчигдөр /2020.01.15/ мэдэгдэв. Тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газрын гишүүдтэй уулзаж байх үеэр Ерөнхий сайд Дмитрий Медведев энэ тухай мэдэгджээ. Дмитрий Медведев хэлсэн үгэндээ "Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны Дээд зөвлөлд тавьсан илтгэлдээ Үндсэн хууль болон Төрийн удирдлагад өөрчлөлт оруулах тухай саналаа илэрхийлсэн. Энэ дагуу Засгийн газар огцрох нь зүйн хэрэг юм. Энэ нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг өөрчлөөд зогсохгүй Гүйцэтгэх, Хууль тогтоох болон Шүүх засаглалын баланс бүхэлдээ өөрчилнө гэж ойлгож болно. Иймээс Ерөнхийлөгч бүхий л шаардлагатай шийдвэрийг гаргахад Засгийн газар саад болох ёсгүй" гэжээ.

Энэхүү мэдэгдлийн дараагаар Владимир Путин Дмитрий Медведевт ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргын албан тушаалыг санал болгов. Тэрбээр Медведев шинэ албан тушаалд очсоноор батлан хамгаалах болон аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхэд оролцох боломжтой гэж хэлэв. ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийг Владимир Путин даргалдаг билээ.

Владимир Путин огцорч буй Засгийн газрын гишүүдэд хандан талархлаа илэрхийлж, тодорхой хэмжээний үр дүнд хүрсэн ч бүх зүйл санаснаар болсонгүй хэмээн хэлжээ. Тэрбээр Засгийн газрын гишүүдийг шинэ Засгийн газар байгуулагдтал үүргээ гүйцэтгэж байхыг хичээнгүйлэн хүссэн байна.

ОХУ-ын Ерөнхий сайдад нэр дэвшигч Михаил Мишустин. Тэрбээр тус улсын Холбооны татварын зөвлөлийг 2010 оноос хойш удирдаж байна

Үүний дараахан тэрбээр Засгийн газрын огцрох тогтоолд гарын үсэг зурсан юм. Мөн Владимир Путин ОХУ-ын шинэ Ерөнхий сайдад 10 гаруй жил Холбооны татварын зөвлөлийг удирдаж буй Михаил Мишустиныг санал болгож байгааг Кремлийн хэвлэлийн алба мэдэгдэв. Түүнийг Путины залгамжлагч байх магадлал өндөр гэж шинжээчид дүгнэж байна. Учир нь, одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулиар Владимир Путин Ерөнхий сайдыг томилох эрхтэй.

ХОЛБООНЫ ДЭЭД ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛД ПУТИН ЮУ ХЭЛЭВ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны дээд зөвлөлд тавьсан илтгэлдээ шинэ Үндсэн хууль батлах шаардлагагүй, харин хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг санал болгосон юм.

ҮНДСЭН ХУУЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ: В.Путин ОХУ-ын Үндсэн хуулийн тэргүүлэх чиглэлийг бататгасан нэмэлт өөрчлөлт хийх цаг нь болсон Олон улсын хууль, эрх зүй, гэрээний шаардлага болон олон улсын байгууллагын шийдвэр Үндсэн хуульд харшлахгүй байх ёстойг дурдсан юм.

ГАДААДЫН ИРГЭД ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХЫГ ХОРИГЛОХ: Үндсэн хуулийн хүрээнд төрийн алба болон шүүгчийн албан тушаал зэрэг өндөр албан тушаалд гадаадын иргэншилтэй болон өөр улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суух эрхтэй хүн томилогдохыг хориглохыг санал болгов. Энэ нь улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангахад нэн чухал асуудал гэв.

ЕРӨНХИЙЛӨГЧ ХОЁРООС ДЭЭШ ХУГАЦААГААР СОНГОГДОХГҮЙ БАЙХ:  Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн Үндсэн хуулийн хүрээнд хоёроос дээш хугацаагаар сонгогдохгүй байх саналыг дэвшүүлэв.

ОРОН НУТГИЙН ЭРХ МЭДЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ: Ард түмэнтэй хамгийн ойр харилцдаг төрийн үйлчилгээ бол орон нутгийн засаг захиргаа. Иймээс орон нутгийн байгууллагуудын харилцаа холбоог бэхжүүлэх, эрх мэдлийн нэгдсэн системийг бий болгохыг санал болгожээ.

НИЙГМИЙН БАТАЛГАА: Үндсэн хуульд санал болгож буй дараагийн санал бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ амьжиргааны доод төвшнөөс доогуур байж болохгүй гэв. Иймээс тэтгэвэр, тэтгэмжийн хангамжийг индексжүүлэх хэрэгтэй гэв.

ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН СТАТУС:  Холбооны түвшинд шийдвэр гаргахад бүс нутгийн захирагч нарын үүргийг нэмэгдүүлэхийг санал болгов.

ПАРЛАМЕНТЫН ҮҮРГИЙГ ӨӨРЧЛӨХ:  Владимир Путин Ерөнхий сайдыг томилох зарчмыг өөрчлөхийг санал болгов. Түүний саналаар бол Төрийн Дума Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг томилоход саналаа өгдөг байхаас гадна томилдог байх хэрэгтэй гэв. Харин Ерөнхийлөгч парламентын томилсон нэр дэвшигчээс татгалзах эрхгүй байх саналыг оруулав. Харин Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эсвэл итгэл найдвар алдсан тохиолдолд огцруулах эрхийг Ерөнхийлөгч эдлэх ажээ.

ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭН ЭРХИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ: Холбооны зөвлөл нь цэрэг, армийн удирдагчидтай зөвшилдөг байх. Ерөнхий армийн ерөнхий командлагч хэвээр байна. Холбооны зөвлөл нь Ерөнхийлөгчийн санал болгосноор Үндсэн хуулийн болон Дээд шүүхийн шүүгчдийг ажлаас нь халах эрхийг эдлэх боломжтой.

ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХИЙН ҮҮРГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ: Парламентын баталсан хуулийг Ерөнхийлөгч гарын үсэг зурж баталгаажуулахаас өмнө Үндсэн хуулийн шүүх шалгах эрхтэй болно.

Энэ мэтчилэн ОХУ улс төрийн тогтолцоондоо томоохон өөрчлөлт хийх гэж байна. Владимир Путины гаргасан саналыг бүх нийтээр хэлэлцүүлэн, санал хураах аж. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Эх сурвалж: FORBES

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРА 2020-01-16 66.181.188.121

Михаил Мишустин Путины залгамжлагч байх БҮРЭН БОЛОМЖТОЙ.АЗТАЙ Л АВГАЙ ЮМ ДАА.НӨХӨРТӨӨ ӨГӨХ ЁСТОЙ ЮМЫГ НЬ БҮРЭН ӨГДӨГ Л БАЙХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

HM 2020-01-16 92.40.249.225

Путин ахын санааг ойлгож ядаад байх юу байхав. Удахгүй ерөнхийлөгчөөс буухаасаа өмнө өөрийнхөө очих газрын буюу парламентийнхаа эрхийг л нэмж зузаатгаж байна. Шоглоод байна уу, тоглоод байна уу, өөрөө болхоор 3 н удаа еөк болчихоод, үүнээс цааш ямар ч Иван зөвхөн 2 удаа гээд хээв нэг хусдгийн. За ингээд Орос орон энэ хүнийг үхэн үхтэл нь атганд нь нигууртай ажгуу. Урд хөрш энийг нь шохоорхоод сайхан хуулчихсан. Манай зарим нэг гарууд тун их дурлаад байгаа даа. Болохгүй шүү, Монголд таарахгүй.

Avatar

иргэн 2020-01-16 66.181.188.121

АХ ГЭНЭ ШҮҮ. ТИЙМ ЮМ БОЛ ТОМРООЧ

Avatar

Зочин 2020-01-16 202.21.108.232

Орос улсын улстөрийг бие нь 20 р зуунд үлдэж сүнс нь 13 р зуунлуу одсон Монголчууд ойлготлоо наян жил хаха.

Avatar

болор 2020-01-16 88.125.80.192

Орос улс ч бахархамаар юмаа. Ухаантай нэг толгой байхад л том гүрнийг аваад явчихдаг юм бна. европ америкийн эдийн засгийн хоригт орсонч эдийн засаг нь тогтвортой… олон улсад ч нөлөөтэй… зэвсэглэл нь тасарчихсан, хүсэл зорилгоо дэлхийд тулгаж чаддаг. гэтэл манайх муугаа мэдэхгүй 76 ч биш бүр 100 гаран толгойтой тэдний тал нь популист үлдсэн хэсгийн тал нь мунхаг тал нь ухаалаг луйварчид.

Avatar

Зочин 2020-01-16 172.118.246.168

Ганцхан байгалиын баялаг газ, нүүрс, хөнгөн цагаан, нефть зэргээр амьдарч байгаа улс. Тэгээд авилгал дээд зэрэгтээ хүрч олигарх ууд нь хэдэн сая долларын Яхттай вэ, хэр их том орд харштай вэ гэдгээрээ уралддаг иргэд нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгүй ийм л орон. Одоо Путиныг насан туршдаа засаглах нь гэж Оросууд ярьж байна.

Avatar

Зочин 2020-01-16 202.126.88.144

Putiniii utsan huuheldei Jenko-n muruuduliin jagsaalt.

Avatar

Ovgon 2020-01-16 66.181.182.107

fashist putler dahin ooroo eronhiilogch boloh erhgui tul eronhiilogchiin erhiig hiazgaarlaj ayulgui baidliin zovlol, namaar damjuulj orosiin toriig urgeljluulen zaidlah muu arga sedej ene hogshin fashist putler. Nogoo teneg arhichin narod ni ene zali mehiig ni oilgodoggui kkk. Fashist putler sonotugei.

Avatar

Зочин 2020-01-16 172.118.246.168

Манайд бас Үндэсний Аюулгүйн зөвлөлийн 3 гишүүн бүх төрийн эрх мэдлийг Шүүх засаглал АТГ-тэй нь барьж байгаатай л адил юм

Avatar

зочин 2020-01-16 202.9.46.216

Орос оронд ямарч төрт ёс мос байхгүй байна шдээ , Нэг баагий гэнэт нэг өглөө босож ирээд л , чи огцор , чи томилогдсон , үндсэн хуулийг ингэж өөрчил , тэгэж өөрчил гээд л ….. ямар ч хэлэлцүүлэг , бусдын санаа оноо юу ч байхгүй … Гэтэл энэ чинь 150 сая хүнтэй агуу том орон шдээ ….

Avatar

medehgui baij buraad l. bvltereed l.. 2020-01-16 202.131.225.197

za bitgii tenegt malaa. orosiin tort es bol aguu oronii svr hvch ch dee… tort esgui uls orshin togtohuu doo.amerik baruunaas hagas dutuu ardchilal geh zvils sonsonoo ih yum meddeg bolloo gej solioroh garuud olshirjee…

Avatar

ДАШ 2020-01-16 66.181.181.48

УХААНТАЙ УДИРДЛАГАТАЙ УЛС САЙХАН ЮМ ДАА.

Avatar

Ovgon 2020-01-16 66.181.182.107

Fashist daranguilagchtai, mulguu arhichin ard tumen.

Avatar

Зочин 2020-01-16 103.10.21.28

Украйн Еврей ерөнхийлгөчтөй. Орос одоо Еврей Ерөнхий сайдтай.

Avatar

Зочин 2020-01-16 202.179.26.17

Цэвэр орос мулгуу. Еврейн хольц хөгжүүлж чадна. Тэгсээр ч ирсэн.

Avatar

би 2020-01-16 66.181.191.214

октябрийн хувьсгалаас хойш Коминтерн, ЗХУ-ын удирдлагад еврейнүүд их байсан, тэдний явуулсан бодлого, нугалаа, хэлмэгдүүлэлтийг ороросуудад тохдог нь зөв үү. Оросууд Сталин, эх орон, монголчуудын төлөө олноороо тэмцэж, зүтгэж, үхэж, үрэгдсэн…

Avatar

oyun 2020-01-16 202.126.89.110

estoi zub shiidber bna eronhiilogchiin erhiig jaahan hazaarlasan bn

Avatar

Ленин 2020-01-16 202.126.88.46

Бид орос хятад хоёрыг муулах миалах эрхгүй шүү. Тэдний орлогыг гурав хуваасны нэгтэй тэнцэх хэмжээнд явж байгаа.

Avatar

Зочин 2020-01-16 202.55.191.194

Путин, Медведев хоёр байраа солин сууж оросын ард түмнийг 20 жил хуурлаа

Avatar

удахгүй унах нь дээ 2020-01-16 185.220.100.248

Зүгээргүй болоод хөдлөөд эхэллээ өнгөрсөн жилүүдэд хэд хэдэн тэмцэл бослого орост гарсан одоо ч ёстой бүүм болох байх даа.

Avatar

зочин 2020-01-16 202.55.191.194

ХАРИН Ч ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАРИМ ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗСАН ЮМ БИШҮҮ

Avatar

Зочин 2020-01-16 202.55.191.194

ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХ Л ГЭСЭН БАЙНА ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2020-01-16 182.160.0.60

Англи хэлийг хоёр дох хэлээр зарлаж ЗГ -ын тогтоол гаргаж байсан Н.Энхбаярыг магтья. Гэтэл дараачийн ЗГ -ууд нь хэрэгжүүлэхгүй байгаа нь харамсалтай. Яаж ч дэвхцээд ганцхан монгол хэлээр хол явахгүй. Одоогийн дарга нар харанхуй юмаа. Ард түмнээ ядаж хоёр хэлтэй болгох ёстой. Гэтэл томчуул нь хэлгүй шааж явах юм. Яаж гаднаас чухал мэдээллийг авах юм бэ? Орос олон улсын эрх зүй, гэрээнээс татгалзаж эхэллээ гэж Оросын өөрсдийнх нь

Avatar

Зочин 2020-01-16 202.9.46.222

Tanaih chin odoo neg medeegee hed dahin oruuldiimbe

Avatar

зочин 2020-01-16 202.9.46.216

Ийм том улс орон ганцхан хүний хүслээр л хөдөлж байдаг гэхлээр л аймшигтай байгаа юм шүү .. … Нэг өглөө л буруу хөл дээрээ босчихвол өнгрөө !! …Цөмийн дайн эхлүүлсэнч чадна .

Avatar

зочин 2020-01-16 182.160.33.56

чам шиг болон чамтай санал нийлж байгаа барууны мэдээлэлд тархиа угаалгасан тархины тураалууд л тэгж боддог юм шдээ, эх орон нь тогтвортой хөгжиж байгаа нь үр дүнгээ харуулж байхад ард түмэн нь дагахгүй гээд яах юм, чам шиг ажил хийдэггүй хоосон амаа ангалзуулагч биш шдээ

Avatar

Иргэн 2020-01-16 203.95.12.243

Энэ мэдээллийг ямарч боловсролгүй сэтгүүлч бичжээ.Ичмээр юм. Цэц гэдэг нэртэй байгууллага зөвхөн монголд л байдаг. Бүх дэлхий үндсэн хуулийн шүүх гэдгийг мэддэг болооч.

Avatar

kub 2020-01-16 202.126.89.249

ajlyn 8 tsagaar ajilladag.medeelliin kheregsluudiin neg …

Avatar

Зочин 2020-01-16 202.21.108.211

Манайх гадаад руу мэдээ бэлтгэж гаргадаггүй, гадаадууд манайхаас мэдээний эх сурвалж болгон авдаггүй болохоор 8 цагаар ажиллахаас өөр яах вэ дээ. Монгол ядуу, алслагдсан, хэнд ч хэрэггүй газар шд. Өөрсдийгөө битгий их юманд бод.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж