"Тэтгэвэрт гараад пауэрлифтингээр хичээллэж эхэлсэн" | News.MN

"Тэтгэвэрт гараад пауэрлифтингээр хичээллэж эхэлсэн"

"Тэтгэвэрт гараад пауэрлифтингээр хичээллэж эхэлсэн"

Спорт хүнийг залуужуулж, тууштай байдалд сургадаг хэмээн ярих дуртай түүнийг Дашийн Намхайдорж гэдэг. Тэрбээр нас бол тоо гэдгийг амжилтаараа батлан бусдад үлгэрлэж яваа ахмад тамирчдын нэг. Өдгөө 70 настай тэрбээр бодибилдинг, пауэрлифтингийн төрлөөр 15 жил тасралтгүй хичээллэжээ. Мөн хэдхэн хоногийн өмнө болсон пауэрлифтингийн УАШТ-ий ахмадын ангиллаас дөрвөн алтан медаль хүртэж амжилтаа ахиуллаа.

Түүний дараагийн оролцох тэмцээн бол бодибилдинг, фитнессийн “Монголын мистер-2020” юм. Ийнхүү тус тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж буй Д.Намхайдоржтой ярилцлаа.


-Сайн байна уу. Удахгүй болох “Монголын мистер-2020” тэмцээнээс яриагаа эхлүүлье.  Тэмцээний бэлтгэл хэр хангагдаж байна вэ?

-Монголын бодибилдинг, фитнессийн холбооны 30 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Энэ утгаараа “Перфект боди” клубийн багш нар намайг залууст үлгэр дууриал болоосой гэсний үндсэн дээр тэмцээнд оролцооч гэж зөвлөсөн. Хэдхэн хоногийн өмнө пауэрлифтингийн УАШТ-д орсон болоод ч тэр үү биеийн өөх, хоол унд, бэлтгэл яг таарчихсан байна.

-Таны хувьд бодибилдинг, пауэрлифтингийн төрлөөр хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?

Паэурлифтингийн төрлөөр 15 дахь жилдээ буюу тэтгэвэрт гарснаасаа хойш хичээллэж байна. Энэ хугацаанд завсраар нь бодибилдингээр 2004-2008 онуудад идэвхтэй хичээллэж, мастер ангилалд 2004 онд 2006, 2010 онд түрүүлж байлаа. Өөрөөр хэлбэл 60 настайдаа фитнесээр хичээллэсэн гэсэн үг л дээ.

-Саяхан зохиогдсон пауэрлифтингийн УАШТ-ий ахмадын ангиллаас дөрвөн алтан медаль хүртжээ. Сэтгэгдэл хэр байв?

-Мастер гурав жинд гурван алт, нийлбэртэйгээ дөрвөн алт авлаа. Тус тэмцээнд гурван төрөл буюу суултаар 180 кг, шахалт нь 117.5 кг, таталт нь 200 кг-ийг татсан. Тэгэхээр би биеийн жингээсээ гурав дахин илүүг өргөсөн байгаа юм. Хүний бие дасгал хөдөлгөөн хийж л байвал насны хязгаарт баригдахгүй амжилт гаргадаг гэдгийг би өөр дээрээ үзүүлж байна.

-Энэхүү спортын төрлийг яагаад сонирхох болов. Залуудаа та бөх барилдаж байв уу?

Бодибилдинг бүх спортын хаан гэгддэг их гоё спорт. Хүмүүсийг гоё галбиртай болгохоос гадна тууштай байдалд сургаж, нэг ёсондоо төлөвшүүлдэг. Энэ дотроо паэурлифтингийн төрөл онцлогтой. Пауэрлифтингээр уйгагүй хичээллэсний үр дүнд 2015-2018 онуудад дэлхийн гурван удаагийн, Азийн дөрвөн удаагийн аварга боллоо. Энэ бол 54 настайгаасаа хойш авсан медаль шүү дээ.

Харин залуудаа 1969-1972 онд спортоор хичээллэж байгаад спортоос хөндийрч тээврийн жолооч болсон. Ингээд 50 гаруй жил тээвэрт явлаа. Хөдөө гадаа их явахаас гадна хилийн аймгууд, хилийн отряд, заставын жолоочоор ажиллаж байгаад 2000 онд Монгол Улсын гавьяат тээвэрчин  цолыг хүртсэн.

-Гэр бүлийнхнийгээ танилцуулбал?

-Би ханьтайгаа гэр бүл болоод 50 жил болж байна. 1967 онд ОХУ-д барилгын техникийн мэргэжлийн сургуульд бид хоёр анх танилцсан. Би нимгэн төмрийн анги. Манай хөгшин засал чимэглэлийн ангид сурдаг байсан. Тэгээд 1969 онд сургуулиа төгсч ирээд 1970 онд гэр бүл боллоо. Хамгийн том хүү 1970 онд гарсан бол хамгийн бага хүү маань 1980 онд төрсөн. Ингээд арван жилийн хугацаанд таван хүүхэдтэй болсон доо. Одоо ач гучаа үзээд сайхан амьдарч байна.

Манай гэр бүлийн хүн, хүүхдүүд маань намайг маш их дэмждэг. Манай охин Н.Баярмаа Монголын анхны хүндийн өргөлтийн эмэгтэй гавьяат тамирчин юм. Ууган хүү маань үндэсний бөхөөр хичээллэдэг байсан бол дунд хүү чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер. Бага хүү маань чөлөөт бөх барилддаг байсан.

-Таны охин гавьяат тамирчин Н.Баярмааг хүмүүс андахгүй мэднэ. Түүнийг спортод элэгтэй байж амжилт үзүүлэхэд магадгүй та нөлөөлсөн байх тийм үү?

-Манай охиныг гол дэмжсэн хүн нь манай гэр бүлийн хүн. 1993 онд өөрөө дагуулан “Хоршоолол” нийгэмлэгийн жүдод анх оруулан, бэлтгэлд нь дагуулж явдаг байсан. Би тэр үед хөдөө явчихдаг гэртээ цөөхөн ирдэг ажилтай байлаа. Тэгээд Н.Баярмааг 1999 онд миний багш байсан С.Хөхөө гэж хүнд шавь оруулсан юм билээ. Манай охин 1999 оноос 2013 он хүртэл хүндийн өргөлтөөр хичээллэж, Ази, дэлхийд олон амжилт гаргасан. Ер нь Монголын рекордыг 119 удаа шинэчилсэн мундаг тамирчин. Харин одоо Цагдаагийн ерөнхий газар дасгалжуулагч, хошууч цолтойгоор ажиллаж байгаа.

-Таны талаарх мэдээлэл сошиалыг нэлээд шуугиуллаа. Ач хүү тань мөн фитнессээр хичээллэдэг үү?

-Манай том хүүгийн охин А.Мичидмаа энэ жил 22 нас хүрч байна. Ач охин минь “Боди мисс” төрлөөр 2017, 2018 онд улсын аваргаас алт, мөнгөн медальтай. Азийн аваргаас харин хүрэл медаль авч байсан. Тэгээд уржигдар ач охин манайд нөхөртэйгөө ирсэн. Нөхөр нь мөн фитнесээр хичээллэдэг. Тэр хоёр манай өвөө мундаг байна гээд ярьж байсан. Түүнийгээ фэйсбүүкэд бичсэн юм шиг байна лээ.

-Цаашид ямар тэмцээнд орох вэ. Төлөвлөж байгаа тэмцээн бий юу?

-Одоо пауэрлифтинг гэдгийг залуучуудад таниулж, энэ спортыг хөгжүүлэхийг зорьж байна. Пауэрлифтинг хүний биеийг өв тэгш жигд хөгжүүлдэг. Саяхны тэмцээнд залуучууд, өсвөр үе гээд нийтдээ 400 гаруй тамирчин оролцлоо. Тиймээс залуу тамирчдыг бэлтгэхэд өөрийгөө дайчилна. Миний амжилт бол одоо болчихсон. Гэхдээ бүр орхиж байгаа юм биш. Айхавтар хүнд юм өргөхөөр хоёр хөлөнд ачаалал өгнө. Тиймээс хөнгөхөн фитнес маягаар бэлтгэлээ хийгээд байвал гайгүй байх. Байнгын бэлтгэл хийсний ачаар өдий зэрэгтэй байна. Түүнээс биш миний насны хүмүүс таяг тулаад явж байгаа. Тэгэхээр хөдөлгөөнтэй байсны ачаар өдий дайтай явахад болохгүй юм байхгүй гэдгийг би өөр дээрээ мэдэрч байна.

-Өдөр та хэдэн цагаар бэлтгэл хийдэг вэ. Бэлтгэлээ тогтмол хийдэг үү?

-Би долоо хоногт дөрвөн удаа гурван цагаар байнгын бэлтгэл хийдэг. 15 жил хичээллэхдээ нэг ч өдөр бэлтгэл тасалж байгаагүй. Бэлтгэл тасралтгүй хийсний хүчинд амжилт гаргаж байгаа байх. Хэдхэн хоног бэлтгэл хийхгүй суувал юм өргөж чадахаа больчихдог. Тэгэхээр байнгын бэлтгэл хийхгүй бол болдоггүй. Бэлтгэл хийхэд хамгийн чухал зүйл бол ард талд үлдсэн гэр бүл байдаг. Сэтгэл санаа түвшин хоол унд тохирсон байхад спортдоо элэгтэй ийм амжилт гаргаад явж байна.

-“Монголын мистер” тэмцээнд таны насны хүмүүс орж байгаа юу?  

-Яг энэ ангилалд миний насны хүн байхгүй. 45-аас дээш насны хүмүүс ордог. Тэмцээнд өдий хэр настай хүний бие хаа нь яаж хөгжсөн байдгийг манай багш нар залуучууд харуулах гол зорилготой байх.

-Тантай хамт бэлтгэл хийдэг залуучуудад та зааж зөвлөнө биз?

-Зөвлөлгүй яах вэ. Манай шавь нар бүгд бэлтгэлээ хийгээд байж байна.

Хүн тууштай байж бодибилдинг гэлтгүй бүхий л спортын төрөлд өөрийгөө зориулж чармайлттай явах юм бол мундаг том амжилт үзүүлддэггүй юм аа гэхэд бие хаа нь галбиржиж, наанадаж өвчин тусахгүй шүү дээ. Миний хувьд 70 настай гэхэд ямар ч өвчин байхгүй. Тэр бол спортоор хичээллэсний үр дүн.

Пауэрлифтинг бол бодибилдингээс ямар ялгаатай байх уу гэхээр яг хүчний дасгал хийдэг. Нуруун дээрээс штанктай суух, газраас татах, цээжнээсээ штанк шахдаг. Энэ спортын төрөл Монголд хөгжсөнөөр залуучууд, насанд хүрэгчид мундаг амжилт гаргаж байна. Хүндийн өргөлтийн тамирчин Э.Содномпилжээ гэхэд манай холбооных шүү дээ. Анх бид хоёр 2006 онд Спортын төв ордонд хичээллэдэг байлаа. Тэрнээс хойш явсаар байгаад олимпоос хүрэл медаль аваад манай холбооны мундаг тамирчин болсон доо.

-Энэ спортоор хичээллэхэд гол анхаарах  зүйл нь юу вэ. Мэдээж байнгын бэлтгэл чухал байх тийм үү?

-Төлөвлөгөөний дагуу л бэлтгэл хийнэ. Бэлтгэл хуваарийн дагуу л явагдана. Түүнээс биш орж ирээд нэг удаа штанк өргөчхөөд гарах юм бол тэр бэлтгэл биш юм. Энэ төрлөөр хичээлэж байгаа хамгийн ахмад нь 77 настай хүн бий. Ер нь өсвөр насны залуучууд их сонирхож, хичээллэнэ. Насны хязгаар байхгүй. Залсуутаа хандаж хэлэхэд фитнесээр хичээллэж байгаарай. Спорт бол хүнийг төлөвшүүлж, гоё болгодог юм шүү л гэж хэлье.

МАНАЙ ХӨГШИН ТЭТГЭВЭРТ ГАРСАН ХОЙНОО СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД АМЖИЛТ ГАРГАСАНД БИ ИХ БАЯРЛАДАГ

Түүний эхнэр Ц.Алтанцэцэг бидэнд сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

-Ханиараа бахархах үе танд олон тохиолддог байлгүй?

-Манай хүн гавьяат тээвэрчин, Олон улсын хэмжээний мастер Д.Намхайдорж гэдэг хүн бий. Залуудаа бол спортоор сайн хичээллэж чадаагүй. Яагаад гэхээр хоёулаа залуухан, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх гээд завгүй гүйж явлаа. Манай хөгшин тэтгэвэрт гарсан хойноо энэ спортоор хичээллээд амжилт гаргасанд би их баяртай байдаг. Миний хувьд ханийгаа ард талд нь санааг нь зовоохгүй байлгах юмсан гэж их хичээдэг дээ.

-Гэр бүлийн спортлог,  уур амьсгал танд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Гэр бүлийн баяртай уур амьсгал их нөлөөлнө. Ер нь манай гэр бүлийнхэн дандаа баяртай мэдээ дуулгадаг. Хүмүүс ирэхэд орж ирсэн ч сайхан даа. Энэ цом медалийг хараад их энергитэй гээд л явдаг. Их сайхан, сэтгэл өндөр явдаг.

-Таны охин, гавьяат тамирчин Н.Баярмааг спортын замналд оруулахад таныг үнэтэй хувь нэмрээ оруулсан гэж Д.Намхайдорж гуай ярилаа. Тухайн үеийн дурсамжаасаа хуваалцвал?

-Тухайн үед манайх Баянхошуунд байсан. Охиноо “хоршоолол” нийгэмлэгийн жүдод оруулж байлаа. Тэгээд нэг удаа жүдогийн тэмцээн үзэж байсан чинь манай нөхрийн багш нь байсан С.Хөхөө “охиныгоо аавынх нь спортоор хичээлүүлбэл зүгээр юм уу” гэж билээ. Тэр цагаас эхлэн хүндийн өргөлтийн төрлөөр охиноо оруулаад уйгагүй явсаар байгаад амжилтад хүргэсэн. Түүний хүчинд миний охин ээжийгээ баярлуулж байгаа юм байлгүй гэж боддог.

Энэ дашрамд, том хүү Н.Алтанхуягтаа ээж нь маш их баярлаж явдаг. Миний хүү аав ээжийгээ ийм сайхан орд харшид оруулж ээж аавынхаа төлөө үргэлж санаа тавьж,  дүү нарынхаа төлөө  байнга санаа тавьдаг. Бидний ийм сайхан яваа нь миний хүүгийн ач тус шүү. Хүүдээ маш их баярлаж явдаг. Миний ач охин А.Мичидмаа, хүргэн Н.Нармандах бидний алдрыг үргэлжлүүлж байна. Та нарыгаа хайрлаж явдаг шүү.

-Ярилцсанд баярлалаа.


 ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
13
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-16 202.179.13.154

Яг кино жижигчин шиг харагдлаа маш адилхан байнаа, мундаг байна шүү Залууст үлгэр дуурайлал болж байна даа Эрүүл энхийг хүсье

Avatar

Зочин 2020-01-16 66.181.184.113

Мундаг юм аа

Avatar

сэтгүүлч 2020-01-16 203.91.116.110

хүний бие гэдэг хөдөлж байхад л зориулагдсан эд юм … үнэхээр гайхалтай илүү их амжилт урт нас удаан жаргалыг хүсье!

Avatar

зочин 2020-01-16 122.201.21.198

70 настай гэхэд Бие хаа дажгүй байна аа.
харин царай, нүүрний байдал 80 настай гэмээр байна

Avatar

Зочин 2020-01-16 146.115.163.21

Za chi 70 taidaa yamar bh bol doo. Bi bol uuruusuu ichij orhiloo

Avatar

О119 -д хамт ажилласан С.Төмөрбаатар 2020-01-16 202.179.26.167

Манай Намхай хэзээний мундаг сайхан хүн.Ажилдаа үнэхээр гарамгай,харьцааны үлгэр жишээ ч соёлтой хүн,бид нэгэн үеийн ажил хөдөлмөр нэгтэй хилчид явлаа .Улам их амжилт хүсч эрүүл энх урт удаан наслахыг ерөөе.

Avatar

Зочин 2020-01-16 219.101.236.126

Tseejin deerees 80iig shahahad l bas hetsuu tegehed ovoo bol 115 gedeg chin…

Avatar

Зочин 2020-01-16 213.143.46.82

Эхнэр нь хичээллээчээ

Avatar

Зочин 2020-01-16 192.82.64.251

Малаа еерийгее хичээ

Avatar

zochin 2020-01-16 122.201.31.16

Yostoi mundag ax baina. ooroosoo ichchixlee.

Avatar

Зочин 2020-01-16 202.21.100.210

Хүн хөгширч үхэхгүй хөшиж үхдэг гэдэг зүйр үгийг батлаж байгаа хүн байна даа. Эрүүл энхийг хүсэн ерөөе.

Avatar

Зочин 2020-01-16 202.179.26.17

40 настай надаас дээр биетэй юм.

Avatar

Зочин 2020-01-16 122.201.17.100

Залуустаа үлгэр дуурайл болсон сайхан ах байна

Avatar

Зочин 2020-01-16 203.91.117.8

мундаг юмаа, урт наслаарай

Avatar

zochin 2020-01-16 103.111.68.3

mundag hugshin bna shuu …. bi odoo ch ingej ergej chadahgui kkkk

Avatar

зочин 2020-01-16 192.82.75.138

авгайнх царайг дээ. яг маск өмсчих ингэтлээ зузаан таилгүй энгийн байсан бол сайхан харагдах байлаа гэж

Avatar

Зочин 2020-01-16 192.82.64.251

Нээрэн чи юмны муухайг хайсан орк юмаа. Мал минь едий насны хунийг еелеед еерее хачин амисгаа байгаадаа

Avatar

Зочин 2020-01-16 192.82.65.147

SUPER

Avatar

санаа 2020-01-16 112.72.8.90

Энэ хүнтэй маш төстэй Япон улсын нэртэй жүжигчин байдаг.

Avatar

Зочин 2020-01-16 202.9.46.237

Энэ ахыг хараад өөрөөсөө иччихлээ!

Avatar

zochin 2020-01-16 202.126.89.50

mundag

Avatar

Зочин 2020-01-16 192.82.65.168

wow mundag ym bee nas bol too

Avatar

You 2020-01-16 66.181.189.129

Mundag

Avatar

жаагий 2020-01-16 202.179.8.210

өө мундаг мундаг, томоос том эрхий хуруу…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж