ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев дөнгөж сая /2020.01.15/ Засгийн газраа тараах шийдвэр гаргаснаа зарлалаа.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр /2020.01.15/ улсынхаа хууль тогтоогчид болон Засгийн газрын сайдууд, зарим өндөр албан тушаалтнуудтай уулзан дотоод бодлого, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал зэргийг авч хэлэлцсэний дараа дээрх шийдвэр гарлаа.
Ерөнхийлөгч Путин Холбооны Ассемблейд үг хэлэхдээ ОХУ-ын Үндсэн хуульд хэд хэдэн суурь өөрчлөлт хийх шаардлагатай байгааг дурджээ.
Ерөнхийлөгчийн энэ мэдэгдлийн дараагаар Медведев "Энэ суурь өөрчлөлтүүд нь гүйцэтгэх засаглал, хууль тогтоох, шүүхийн засаглалд хамаатай. Энэ үүднээс ОХУ-ын засгийн газрын хувьд бид Ерөнхийлөгчийн шийдвэр гаргах боломж олгох нь зүйтэй юм. Ийм нөхцөлд Үндсэн хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу Оросын засгийн газар одоогийн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой "гэж хэлжээ.
Эх сурвалж: RT, SPUTNIK
Холбоотой мэдээ