Японд ганц бие амьдралын соёл дэлгэрч байна | News.MN

Японд ганц бие амьдралын соёл дэлгэрч байна

Японд ганц бие амьдралын соёл дэлгэрч байна

Японд ганц бие амьдралын соёл дэлгэрч байна

Японы нийгэмд тэр дундаа залуусын дунд ганц бие амьдралын хэв маяг соёл болон дэлгэрч байна. Одоогоос 10 жилийн өмнө Японы их сургуулийн цайны газар, албан байгууллагын цайны өрөөнд ганцаараа хооллох нь ичгэвтэр зүйл байв. Гэтэл өдгөө түм бужигнасан Токио хотын пабд ганцаараа коктейль шимэн суух залуу бүсгүй эсвэл караокед ганцаараа дуртай дуугаа дуулах залуустай таарах нь энгийн үзэгдэл болжээ. Түүнчлэн ганц бие хүмүүст зориулсан хоолны газар, паб, ресторан, караоке зэрэг газрууд олноороо нээгдэх болсон байна. Токио хотын Шинжүкүд байрлах Хитори (нэг хүн гэх утгатай) гэх баар ганцаараа хэнээс ч ичиж эмээлгүй тайван сууж, юм уух дуртай хүмүүст зориулагдан 2018 онд нээгджээ. Тус баарны ажилтан Татэйшигийн хэлснээр найз, нөхдөөрөө цуглан элдвийг ярилцан уух дуртай хүмүүс байхад ганцаараа тайван суухыг илүүд үздэг хүмүүс олширсон гэнэ. Японд аливааг ганцаараа хийхийг илүүд үзэх байдлыг “охиторисама” гэж нэрлэдэг аж.

НЭГИЙН ХҮЧ

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Японд охиторисама хөдөлгөөнд нэгдэж, ганцаараа аялах, кино үзэх, тоглох зэргээр өөрийгөө зугаацуулж буй хүмүүсийн зураг, мэдээлэл олон нийтийн сүлжээ болон мэдээллийн хэрэгслээр ихээр цацагдах болжээ. Тэгвэл “супер ганц бие нийгэм” бол зөвхөн Японы биш бусад орнуудын ирээдүй гэдгийг судлаач Казухиса Аракава мэдэгджээ. Ганцаараа байхыг хүссэн хүмүүсийн эрэлтийг дагаад Японд ганц хүний караокены (1кара) тоо 30-40 хувьд хүрч нэмэгджээ. Лондонд төвтэй “Евромонитор интернейшнэл” судалгааны компанийн мэдээлснээр 2000-2030 оны хооронд ганцаараа амьдардаг хүмүүсийн тоо 128 хувиар нэмэгдэх гэнэ.

Японд хүмүүс хамтдаа хооллож, ууж, шөнийн зугаатай өнгөрөөх соёл ялангуяа компанийн засаглалд түгээмэл байдаг. Энэ нь хүмүүсийн ажлын стрессийг тайлах, хамт олны уур амьсгалыг бэхжүүлэх зорилготой. Гэвч сүүлийн үед ганцаараа мах шарж идэнгээ пиво уух, шөнийн гудамжаар зугаалах байдал залуусын дунд нэмэгджээ.

НИЙГМИЙН ДАРАМТ

Дэлхийн олон оронд ганцаараа байх нь гайхаж, халагламаар зүйл байхаа больсон. Тухайлбал, америк жүжигчин Кристина Хендрикс ганцаараа концерт үзэн өөртэйгөө болзож буйгаа зургаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Инстаграмд оруулсан. Мөн Английн жүжигчин Эмма Уатсон өөрийгөө хайрлаж, ганцаараа байх, ганц бие амьдралдаа дуртай тухайгаа хэвлэлүүдэд ярьдаг. Гэхдээ бүлгийн сэтгэхүйтэй орнуудад ганц бие амьдралын хэв маяг, соёл бол анхаарал татах асуудал. 125 сая хүн амтай Япон улсын газар нутгийн хэмжээ Калифорни мужаас ч жижигхэн ба газар нутгийн  4-5 хувь нь хүн амьдрах боломжгүй уулархаг бүс. Нэг хүнд ногдох газрын хэмжээ бага учраас хүмүүс бие биетэйгээ нэгдэн, нийлж амьдрах хэрэгтэй байдгийг Номура эдийн засгийн судалгааны институтийн зөвлөх Мотоко Мацушима мэдэгджээ. “Хүмүүс хамтдаа эв найртай амьдрахын тулд дарамт мэдэрдэг. Япончууд аль болох бусдад саад болохгүй амьдрахыг хичээдэг. Иймээс л ганцаар байх соёл хүчтэй дэлгэрч байна гэж тэрбээр үзжээ.

Түүнчлэн 2008 онд Осака их сургуулийн социологич Дайсүкэ Цүжигийн явуулсан судалгаагаар оюутнууд ганцаараа хооллох дургүйдээ биш ангийнхан нь түүнтэй хамт хооллох хүн байхгүй юм байна гэж бодохоос эмээсэндээ угаалгын өрөөнд нуугдан ганцаараа хооллодог гэжээ. Японы нийгэм өдгөө залуусыг “Чи хүнтэй сууж, хүүхэд гаргах ёстой” гэсэн дарамт бага багаар буурч байгаа аж. Японд 2015-2018 оны хооронд 10 мянган хүний дунд явуулсан судалгаагаар хувь хүмүүсийн хараат бус байдал огцом нэмэгдсэн нь ажиглагджээ. Тухайлбал, хүнтэй гэрлэж, хүүхэдтэй болох ёстой гэсэн үзэл хүмүүсийн дунд буурч, эсрэгээрээ хүүхэдтэй байсан ч гэр бүлээ цуцлуулан ганцаараа амьдрах нь зүгээр гэх хандлага нэмэгдсэн байна.

“СУПЕР ГАНЦ БИЕ НИЙГЭМ”

Японы нийгэм өөрчлөгдөж байгаа нь төрөлт буурч, хүн амын насжилт нэмэгдэж, техник технологийн хурдацтай хөгжил, тэр дундаа роботын тоо нэмэгдэж, гадаадын иргэдийн нөлөөлтэй холбоотой. Японд төрөлт буурсаар өнгөрсөн онд 864 мянган хүүхэд төрсөн нь 1899 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болжээ. Статистикийн мэдээллээр ганцаараа амьдардаг хүмүүсийн тоо 2015 оноос 35 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь гэрлэлт буурч, өндөр настай бэлэвсэн ахмадуудын тоо нэмэгдсэнтэй холбоотой аж. Японд ирэх 2040 он гэхэд 15 ба түүнээс дээш насны хүн амын 50 хувь нь ганцаараа амьдрах судалгааг шинжээчид таамаглажээ. Иймээс ганц бие хүмүүст зориулсан маркетинг, худалдаа үйлчилгээ ирэх жилүүдэд илүү ашигтай байх гэнэ. Учир нь аливаа бизнес худалдан авагчдын хүсэл, шаардлагаас хамаардаг аж. Японы технологийн компанид ажилладаг, 22 настай Эрика Миүра хэлэхдээ найзуудтайгаа ховорхон уулздаг ба ганцаараа цанаар гулгах гэх мэтээр зугаацах нь илүү эрх чөлөөтэй, амар байдгийг хэлжээ. Мөн “1Кара” караокены байнгын үйлчлүүлэгч Го Ямагүчи хэлэхдээ хүмүүстэй хамт дуулахаар өөрийнхөө ээлж ирэхийг хүлээх, дуулж чадахгүй бол ичих зэрэг эвгүй байдалд орж байснаас ганцаараа байх нь тааламжтай байдаг гэжээ. Мөн гэр бүлтэй, хүүхэдтэй хүмүүс ч ганцаараа аялах, караокед дуулах зэргээр цагийг өөртэйгөө өнгөрөөх нь нэмэгдсэн байна.

БОДИТ БУС ГЭР БҮЛ

Үүний зэрэгцээ Японд анимэ дүр, хүүхэлдэй гэх бодит бус зүйлстэй гэрлэхийг хуулиараа зөвшөөрч, ийм төрлийн гэрлэлтийг зохион байгуулдаг компаниуд хүртэл бий болжээ. Анимэ дүртэй гэрлэхийн тулд ойролцоогоор хоёр сая иен хэрэгтэй байдаг гэнэ. Ийм үйлчилгээ үзүүлдэг компаниуд яг л жинхэнэ хурим болох гэж байгаа мэт өрөөг засч тохижуулсан байх ба гэрлэх гэж буй сүйт бүсгүй эсвэл залуу нь тусгай нүдний шил ашиглан анимэ киноны виртуаль орчинд орж тухайн анимэ дүрээ бодитоор хардаг. Заавал виртуаль орчинд гэлтгүй өөр ямар ч төрлөөр өөрийн хүссэн дүртэйгээ гэрлэх боломжтой гэнэ. Энэ нь анимэ кинонд хэт донтсоноос болдог ч зарим тохиолдолд бусдын өмнө хариуцлага хүлээхийг хүсэхгүй байдалтай холбоотой.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ХарамсалтайХарамсалтай
32
ЗөвЗөв
20
ХахаХаха
14
ГайхмаарГайхмаар
10
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
8
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Japan bodlogo 2020-01-16 207.6.112.23

Japan gazar nutag amsh joohon, hogshchuud ni uhen uhtlee hodolmorlood hodlood eruul saruul baigaad uhej ogohgui bolohoor zohion baiguulalttaigaar ganzaar amidrah, huuhed gargah hereggui gesen uudnees technology-d dontoj osson huuhduudiin tarhiig ugaah amarhan tul iim um ruu semeerhen oruulj baigaa yum. Hun bish robotuud bolgoj baigaa. Ganzaaraa baih deer gedgiig tarhind ni hucheer oruulchij bgaa um. Ondor nastanguudaa alsanaas zaluuchuudiiun tarhiig ugaah mash amar

Avatar

Зочин 2020-01-16 202.179.2.234

Зөв зөв. Хэн нэгэнд төвөг удахгүй.

Avatar

Сөнөх нь 2020-01-16 202.9.40.80

Галзуурчээ, мөд япон улс сөнөнө

Avatar

Зрчин 2020-01-16 39.110.199.205

Ухаан Суугаагүй бж хүнтэй суугаад хүүхэд өнчирүүлж бхын оронд энэ нь дээр биздээ. Хүүхдээсээ болоод салж чадахгүй гэр бүл монголд зөндөө ч бгаа, хариуцлагаа мэдэхгүй нэг нь хүүхэд өнчрүүлж ба.
Тэнэг Монголчууд

Avatar

Зочин 2020-01-16 36.11.225.241

Ene bol duuraigad saishaagad bh zuil ogt bish. Yapon humuus ugaasaa hoorondoo huiten hundii hariltsaatai bdag. Gants er em ch bish. 1 hamt olon, 1 ger bul, hosuud ged bugd hundii hariltsdag. Nuurendeeree l hudlaa ineej suid bolno.

Avatar

Зочин 2020-01-16 202.9.47.21

Suirehiin sondon!!!

Avatar

Зочин 2020-01-16 64.119.18.119

Хүн хүнээ хайрлахгүй хувиа хичээсэн хандлага ийм байдалд хүргэж байгаамдаа. Тэрнээс биш халуун дулаан орчинд олуулаа суугаад амттай хоол идэнгээ ярилцах хичнээн сайхан билээ дээ.

Avatar

Зочин 2020-01-16 202.9.46.243

Монголын ээжүүд Эрэгтэй хүүхэдтэйгээ тулж харьж . Том болоод Ямар ч эмэгтэйтэй таарч тохирддоггү Ааш араншингаараа хамт олонтоо Нэр Хүндгүй. Одоо 40 гарчхаад үр хүүхэдгүй ханьгүй Эрчүүд олширчээ

Avatar

Иргэн 2020-01-16 202.9.46.243

Монгол гэсэн ганц бие амьдрал Дэлгэрээд байгаа

Avatar

Зочин 2020-01-16 183.171.114.109

SINGLE = Erx choloo, taivan amidral

Avatar

Зочин 2020-01-16 202.9.40.157

Gantsaaraa baih chin saihan shde. Mongolchuud l 20 hureegui neg ymtai amidralaa holbood etsest n bas gaduur bas yavaldaj zavaartaad saldag. Zaaval neg ymtai esvel olon ymtai zuuraldah yostoi gej u?

Avatar

Зочин 2020-01-16 66.181.180.96

Yag unen uuriiguu ch medeegui baij huntei suudag

Avatar

Зочин 2020-01-16 211.36.140.142

Энэ хэдий гадаадын жишээ ч сэтгэл нийлэхгүй, тэнэг мулгуу юмтай хамт амьдарснаас ганцаараа амьдарсан нь тэрбум дахин илүү дээр шүү, үнэндээ бол. Яагаад ганц бие монгол эмэгтэйчүүд олон байгаа гээч, монгол залуус дунд хүн гэхээсээ амьтанлаг шинж нь давамгайлсан тэнэг мулгуу юмнууд олон байгаа болохоор тэр. Насанд хүрсэн мөртлөө хүмүүжилтэй, боловсон, соёлтой хүн болж төлөвшөөгүй. Хүн хүнтэйгээ л гэрлэхийг бодно ш дээ. Зарим нэг монгол залуусын дэргэд амьтад бүр илүү хүн чанартай байгаа юм биш үү.

Avatar

Зочин 2020-01-16 103.57.94.209

yaag unen. gehdee end 1 yum martagdaad baina. ter amitad chin ergees garaagui ehees garsan. yagaad eejiig eh gedeg gej bodoj baina. hunii bie mahbod tudiigui setgeliig turuuldeg uchiraas leh gedeg yum. eh n shiir alag bol unaga n yu gedeg bileedee. ene amitadiig turuul usgusun eejuuded yu ch gehevdee. odoonoos huugee hairla. teverch uns.tulj ajilla. uuruu ulgerlej daguul

Avatar

Зочин 2020-01-16 66.181.161.84

Chi etseggii ahgui ussun bol oilgoj bn

Avatar

иргэн 2020-01-16 202.179.26.218

хүн амаа өсгөхгүй байх улсын бодлого байх манайх эсрэгээрээ олон болох хэрэгтэй

Avatar

иргэн 2020-01-16 202.9.46.148

үнэн шүү

Avatar

Зочин 2020-01-16 202.9.40.157

Huuhed hiicheed salaad bai.

Avatar

ok 2020-01-16 192.82.76.176

ганцаараа амьдралыг дэмжиж байгаа юм биш гэж бичих гэсэн юм шүү.

Avatar

ok 2020-01-16 192.82.76.176

ганцаараа амьдрахыг дэмжиж байга юм гэхдээ, хариуцлагагүй үр хүүхдээ гаргаад хаячихдаг, эхнэр нөхөр болчихоод бөөн ар өврийн амрагтай манай сайд дарга нар шиг, насаараа эцэг эхээрээ тэжээлгчихээд, хамаг тэтгэвэрээр нь амьдраад байдаг хүмүүс монголд их байгаа шүү, нэгэнт хүнтэй амьдрана гэдэг бол маш том харицлага гэдгийг ойлгох хэрэгтэй тэгж чадахгүй гэж бодвол ганцаараа амьдралыг сонгох хэрэгтэй ямар албатай биш, хүн ямар заавал хүнтэй сууж хүүхэд гаргана гэсэн юм байхгүй,

Avatar

Зочин 2020-01-16 202.179.26.76

gantsaardal ba gantsaar baih gedeg n 2 uur oilgolt.

Avatar

Зочин 2020-01-16 202.9.47.13

мэдээж өөр

Avatar

👹👹👹👹👹 2020-01-16 88.18.93.90

Хүн цаанаасаа хосоороо бүтээгдсэн.залуу насанд ганц бие явахад анзаарагдахгүй байх ч өтлөөд хүч алдаад ирэхийн цагт алдаагаа ойлгох болно.сүүлийн үед Японд ганц бие хөгшчүүд ихэсч улмаар гэртээ ганцаараа талийгаач болох үзэгдэл асар ихэссэн байгаа.иймэрхүү солиотой гаж мэдээлэл тавихгүй байх нь нийгэмд хэрэгтэй

Avatar

333 2020-01-16 103.14.38.144

ганцаардал бол аймшиг болохоос соёл биш

Avatar

Мөөгий 2020-01-16 103.240.241.110

би37настай нөхрөөсөө мөнгө хусаад 2хөгшиндөө Бэлхд байшин барьж өгөөд өөрөө байр машин хадгаламж мөнгө салгаад хүүхдээ хадамдаа өгөөд ганц бие болсон байнга нялх ногоо зулгаагаад хардах хүнгүй гоё л байна.Оюутан банди нарт 1сан хоол өгөөд угаааад 10н гондом авч өгөөр хорстол хийлгэх гоё юм байнаа ХҮҮХНҮҮДЭЭ

Avatar

fff 2020-01-16 202.21.108.13

эгчээ ороод ирээрэй танилцаж болохуу

Avatar

baagii 2020-01-16 103.14.38.230

moogii chmg horstol husyaa 28 tai zaluu bn

Avatar

Зочин 2020-01-16 202.9.47.13

Эрэгтэй хүн бичиж

Avatar

Зочин 2020-01-16 202.9.47.13

Худлаа үнэн юм бичээл, доор хуруугаараа болгож байна гэж бичсэнээ, одоо болохоор өөр юм бичээл

Avatar

123 2020-01-16 202.126.89.52

Archaagui zavaan amitan be chi bol tolgoi chin dooroo orson amilsan albin

Avatar

Зочин 2020-01-16 202.179.27.221

ТА ГАНЦААРАА БАЙХ ДУРТАЙ БОЛЖ БАЙГАА БОЛ ХҮН ЧАНАРАА БАГА БАГААР АЛДАЖ ТЭР Ч БҮҮ ХЭЛ АМЬТАН ШИНЖЭЭ АЛДАЖ ЭХЭЛЖ БАЙНАА ГЭСЭН ҮГ ГЭЖ ОЙЛГОЖ БОЛНО . БАЙГАЛЬ , ДЭЛХИЙ ДЭЭРХИ АМЬД АМЬТАН БҮХНИЙ АМЬДРАЛ САЙН МУУ ЯМАР НЭГЭН ХАРЬЦААН ДЭЭР ҮРГЭЛЖИЛНЭ . ХЭРВЭЭ ТА ГАНЦААРАА БАЙМААР БАЙДАГ БОЛСОН БОЛ ТА ЭНЭ ДЭЛХИЙН АМЬТАН БИШ БОЛЖ БАЙГААГИЙН ШИНЖ, БАС ҮХМЭЛ ХЭЛБЭРТ ШИЛЖИЖ БАЙГАА ГЭСЭН ҮГ

Avatar

Тр 2020-01-16 66.181.176.19

Сонрхолтой дүгнэлт байна.баярлалаа

Avatar

Zochin 2020-01-16 66.181.161.92

Gantsaaraa busdad gai udahgu saihan amidraad bolood bhad neg hun chi bol uhsen hun edr geed

Avatar

Saagii 2020-01-16 202.126.89.52

Zovoj amidrahaar muruuruu uhsen deershdee

Avatar

Tm 2020-01-16 66.181.161.34

Uuchlaarai hamaagui tegj hairtsagt barigdan bichij bolohgui shuu. Haritsaa uusgelguigeer urjdeg amid amitan baidag yumaa ene delhii deer. Kolonii argaar urjdeg zagas, emgen humsnii turul bas baisan. Horvoo delhii mash baylag tuuhtei yum bna.

Avatar

Зочин 2020-01-16 103.57.94.209

1 bie humuus ajliin mash undur buteemjtei baidag. Ardaa sanaa zovoh zuulgui uchiraas ahildaa iluu anhaaral tavidag. 1 gem n sexiin huvid togtvorgui bolchihdog yum. Ene asuudliig shiidchihvel ug n zugeerldee

Avatar

zochin 2020-01-16 49.0.144.72

энэ үзэгдэл 10-аад жилийн өмнөөс эхэлсэн байхаа. ер нь амаршд. олон хүнтэй байхаар дарамт ихтэй, заавал хэн нэгнийх нь хүсэлд тааруулна. ганцаараа байх гоё шүү.. өөрөө өөртөө эзэн, хүссэн юмаа дураараа хийж болно, цагт баригдахгүй, татлаа түлхээгүй. Солонгост ч бас ийм хэв маяг их болсон байна лээ. Аялал, хоол, за тэгээд бүх юман дээр л амар байдымдөө.

Avatar

Зочин 2020-01-16 202.131.227.178

чи тийшээ яваа. монгол амьдрал заншил бол өөр. гадны амьдарлд автаж амьдралын бурууг дагаж байгаа дээр замын гацаа улс төрчидийн увайгүй луйвар худал нь мэдээлэл нь нэрмээс болж байна.

Avatar

V 2020-01-16 202.179.27.221

ХҮН ХҮНТЭЙГЭЭ ХАРЬЦДАГ БАЙЖ Л ХҮН ШИНЖЭЭ ХАДГАЛНА ДАА ! ИЙМ ЮМ СУРТАЧЛААД БАЙНА УУ!!!!!! ЯПОНД Ч ГЭСЭН ЭНЭ ЧИНЬ АСУУДАЛ ДАГУУЛЖ БАЙГАА БОЛОХООС ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ЗҮЙЛ БИШ ШҮҮ !!!!!!

Avatar

Hool 2020-01-16 66.181.161.92

Harin ch asuudliin humuus ni shiided ogchihoj bgam bishu jijighen gazar nutagt torolt edr bagasaad!

Avatar

Зочин 2020-01-16 66.181.161.96

Ганцаараа хоол идэх,ганцаараа кино үзхээр амар байдаг.эрх чөлөөтөй

Avatar

Зочин 2020-01-16 203.91.114.244

аймар юм. Ганц хүн айл болдоггүйэ гэжж. Бусдын өмнө, бусдын төлөө хариуцлага хүлээж дургүй нийгэм бий болж байна гэсэн үг биз дээ

Avatar

Зочин 2020-01-16 202.21.116.130

Хүүхэд төрүүлээд өсгөж хүмүүжүүлж чадахгүй хаяад явахгүй гэсэндээ шүү дээ

Avatar

Зочин 2020-01-16 103.240.241.110

УБ-т30-60насны 300мянган ганц бие эмэгтэй байгаагийн 90%нь хуруугааараа болгож байгааг хиймэл эрхтэнээр хангаж өгвөл УИХ-д шууд сонгогдоно доо? Бусад оронд ичиж зоволгүй Скс шопоос эрхтэн үзэж хараад хэмээндээ тааруулад авдаг хэвшлийг түгээмээр байна. Би одоо 37той гадаадад байх хугацаандаа 1рхтэнтэй гоё л болж л байна

Avatar

Зочин 2020-01-16 67.247.8.185

Tegeerei

Avatar

Saaigii 2020-01-16 202.126.89.52

Zuger zailj uzee

Avatar

Зочин 2020-01-16 202.126.89.216

anime huuheldei duruudtei huuliar gerlehiig zuvshursen gesen yum baihgui shuu,bitgii hudlaa yum bicheed baigaarai.Not barimttai yum bichmeersen .

Avatar

ТЭНГЭРЛЭГ МОНГОЛОЙД ҮМБҮҮ 2020-01-16 202.21.98.238

ҮМБҮҮҮҮҮҮ………………….

Avatar

Зочин 2020-01-16 66.181.187.223

ГОЁ НИЙГЭМ БИШ ЭЭ !

Avatar

Зочин 2020-01-16 202.21.116.130

10 жилийн өмнө сургуулийн шокүдод ганцаараа хоол идэхэд зүгээр л байдаг байсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж