Олон нийтийн сүлжээ “Facebook” компани 2018 оноос хойш хэд хэдэн орны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр шуурхай нэгж гарган ажиллуулсан ба үүнийг “дайны өрөө” гэж нэрлэдэг аж. Тэгвэл ирэх зургадугаар сард болох Монгол Улсын парламентын ээлжит сонгуулийн үеэр “Facebook” компани Улаанбаатарт түр нэгж нээж, хамтран ажиллахаар болсныг Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ) мэдэгдсэн юм. Монгол Улсад “Facebook” –т идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2.2 саяд хүрчээ. Өөрөөр хэлбэл, хүн амын 70 хувь нь сошиал орчинд идэвхтэй байж, мэдээ мэдээлэл авч, бусдад түгээж байна. Гэвч үүний 40 хувь нь хуурамч хаяг байдаг тухай ХХЗХ-ны дарга Г.Чинзориг өнгөрсөн аравдугаар сард болсон “Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ -2019” форумын үеэр мэдэгджээ.
“Facebook” компани өнгөрсөн долоо хоногт болсон Тайванийн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр цахим сүлжээгээр худал мэдээлэл түгээх, хөндлөнгөөс нөлөөлөх оролдлогын эсрэг “Facebook”-ийн дайны өрөө ажиллажээ. Тус дайны өрөөнд “Facebook” компанийн олон нийтийн бодлого, улс төрийн зар сурталчилгаа, контентын хяналт, хуурамч хаягтай тэмцэх зэрэг олон хэлтсээс бүрдсэн баг ажилласан байна. Түүнчлэн “Facebook” компанийн Хонгконг, Тайвань, Монголыг хариуцсан захирал Чен Юү багийг удирджээ. Тус баг нь Ирланд болон АНУ дахь төвийн дэмжлэгтэйгээр 24 цагийн турш цахим сүлжээ дэх контент, нийтлэл, зар сурталчилгаа зэргийг хянан ажилласан байна. Тайванийн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 200 мянга гаруй хуурамч цахим хаягаас эрх барих Ардчилсан дэвшилтэт намын эсрэг дайралт хийсэн аж.
АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр гадаадаас хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого, цахим сүлжээнд худал мэдээлэл тараах асуудал ихээр гарч, “Facebook” компани багагүй шүүмжлүүлсэн юм. Энэ хэргээс болж компанийн захирал Марк Цукерберг АНУ-ын Конгресст дуудагдан “байцаагдсан”. Түүнчлэн 2018 оны Бразилын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө сонгуулийн санал хураалт хойшилсон гэх худал мэдээлэл цахим орчинд тарж, ирцийг бууруулахыг оролдсон аж. Үүний дараа “Facebook” компани “дайны өрөө” гэх түр нэгжийг байгуулан ажиллуулж эхэлжээ.
хэн ч хохирогч болоод үлдэхийг хүсэхгүй 2020-01-16 103.142.76.8
хэн ч хохирогч болоод үлдэхийг хүсэхгүй. Зүгээр байвал зүгээр л байдаг. харин янз бүрээр гүтгээд байвал адилхан хөрснөөс арчина
Хөдөө 2020-01-16 202.131.243.190
FB-ийн араас худлаа хуцаж, хүн гүтгэдэг гаруудыг хасаанд өгнөөө сайхан, та на битгий мушгиад бай, нэр нүүрээрээ ил бичвэл яавал гэж, юундаа айгаав
Зочин 2020-01-16 66.181.171.34
Хэрэггүй юманд мөн ч их мөнгө, цагаа үрэх юм даа манайхан. 40 хувь нь хуурамч. Маш их мөнгө гадагшаа явж байна. Удахгүй гаднаас удирддаг болох юм байна даа. Сонгуулийг будлиантуулна даа энэ гадныхан. Фейсбүүкийг оруулж болохгүй шүү дээ. Яагаад зөвшөөрөөд байнаа. Хортой үр дагаврыг тооцож үзээч.
Хотын уугуул ЧД иргэн Бат 2020-01-16 202.179.26.77
Facebook -тэй сонгуулийн үеэр хамтарч ажиллаж болохгуй. Маш их луйвар хийдэг. Дээр нь, Монгол улсын бараг бүр иргэдийнхээ мэдээлийг Facebook-д өгнө гэсэн үг. Ингэж болж байгаа юм уу. Нөгбө Үндэсний аюулгүй байдал энэ тэр хамаагүй болсон уу. Монгол улсад төрийн нууц гэх зүйл үгүй болж байгаа юм уу..Модон толгойтой тэнэг дарга нараа …
нэр 2020-01-16 49.0.137.131
Фейсбүүк Монголоос зайл
Зочин 2020-01-16 66.181.170.73
МАН фэйсбүүкийг хөлсөлж өөрсдийн төлөө ажиллуулах гэж байгаа юм байна. МАН аас бусад намыг балбаж МАН ын алдаа дутагдалыг бичсэн постыг устгаж эзнийг барьж хариуцлага үүрүүлэх гэж байгаа юм байна. Энэ жил шударга сонгууль болохгүй юм байна
Иргэн 2020-01-16 202.21.116.78
Улс төрийн сонгууль гэж 30 жил манаргалаа, бөөн луйвар, бөөн зардал. 1 хүнд ноогдох сонгуулийн зардлаар манай улс дэлхийд дээгүүр давхидаг гэж байгаа…Тэгээд эцэст нь юу болов??? Улстөрч нэртэй хэдхэн хулгайч хагартлаа баяжиж бусад нь ядуусын эгнээнд шилжив. Сүүлдээ гадны компани ирж оролцдог болох нь…Аймшиг үргэлжилсээр…
Зочин 2020-01-16 202.72.242.138
Хүмүүсийн сэтгэгдлийг санаснаараа удирдах юм биз дээ