73 насандаа ихэр хүүхэд төрүүлсэн эмэгтэйн нөхөр цус харважээ | News.MN

73 насандаа ихэр хүүхэд төрүүлсэн эмэгтэйн нөхөр цус харважээ

73 насандаа ихэр хүүхэд төрүүлсэн эмэгтэйн нөхөр цус харважээ

73 насандаа ихэр хүүхэд төрүүлсэн эмэгтэйн нөхөр цус харважээ

Энэ долоо хоногийн эхээр Энэтхэгийн өмнөд хэсгийн Андра Прадеш мужид 73 настай Эрраматти Мангаяамма гэх эмэгтэй ихэр хүүхэд төрүүлж, “Дэлхийн хамгийн хөгшин ээж” хэмээх цол хүртсэн билээ. Эмч нар хүртэл тус төрсөн ихэр хоёр охиныг “анагаахын гайхамшиг” хэмээн тодорхойлсон. Гэвч харамсалтай нь Эрраматтигийн 82 настай нөхөр Ситарама Ражароа охидоо төрснөөс нэг өдрийн дараа цус харважээ.

82 настай Ситарама аав болсныхоо дараа BBC телевизэд өгсөн ярилцлагадаа “Үгээр илэрхийлэхийн аргагүй баяртай байна” хэмээн ярьжээ. Харамсалтай нь, нэг өдрийн дараа цус харваж, одоогоор эмнэлгийн хяналтад байгаа аж.

Нэгэн телевизийн сэтгүүлч шинэхэн ааваас “Хэрвээ та хоёрт ямар нэгэн юм болвол хэн хүүхдүүдийг чинь асран халамжлах вэ?” гэсэн асуултад "Бидний хувьд юу ч байхгүй шүү дээ. Болох ёстой зүйл болдгоороо л болно. Энэ бүхэн одоо бурхны тааллаар болно” гэсэн хариулт өгчээ.

Охидын хувьд биеийн байдал нь сайн байгааг эмч нь мэдээлсэн байна. Хоёр хосын хувьд 1962 оноос хойш хамтдаа байгаа бөгөөд нэг ч хүүхэдгүй байжээ. Тэдний хөрш эмэгтэй 55 насандаа хүүхэд төрүүлсэн учраас хоёр хос дахин нэг удаа оролдоод үзэхээр шийдсэн байна. Эмч нараас зөвлөгөө авч байсан тэд эцэст нь ихэр охидтай болжээ. Тосгоныхон нь хүртэл Эрраматтиг “Хүүхэдгүй хатагтай” хэмээн дууддаг байжээ.

Эх сурвалж: UNILAD
Б.МӨНГӨНТАМИР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-15 103.212.117.69

хөөрхий дөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж