Эдийн засагч Л.Наранбаатарыг саатуулав

Хуучирсан мэдээ: 2020.01.15-нд нийтлэгдсэн

Эдийн засагч Л.Наранбаатарыг саатуулав

Эдийн засагч Л.Наранбаатарыг саатуулав

Эдийн засагч Л.Наранбаатарыг саатуулжээ. Тэрбээр энэ талаар твиттер хуудсаараа дамжуулаан мэдээлээд, "Хонгил уруу чирэгдэхээр боллоо. Өмгөөлөгчөөрөө дамжуулж хэвлэлийн хурал хийнэ" хэмээн жиргэсэн юм.

Л.Наранбаатар нь ЕТГ-ын дарга З.Энхболдын өөртөө хамаагүй гэдэг, нүүрс угаах “СТРАТО” ХХК нь Говьсүмбэр аймгийн  Шивээ-Овоо суманд байрладаг, өнгөрсөн намар нээлтээ хийсэн ААН бөгөөд АМНАТ-ыг хүчингүй болгосон хэмээн нийгмийн сүлжээгээр мэдээлсээр ирсэн юм.

Тэрбээр  “Уг компани жилдээ 1.5 сая тонн коксжих нүүрс боловсруулах хүчин чадалтай, томоохон үйлдвэр бөгөөд З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох нарын оффис нэг байдаг” хэмээн онцолж байв.

Энэхүү мэдээллийг дурдсан нийтлэлийн дараа хууль, хүчний байгууллагуудаас ирэх дарамт улам ихэссэн талаар өмнө нь тэрбээр мэдээлж байсан бөгөөд энэ удаагийн баривчилгаа ч мөн уг хэрэгтэй холбоотойг эх сурвалж хэллээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХарамсалтайХарамсалтай
12
БурууБуруу
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж