Австрийн эрх баригчид дүрвэгсдийг байрлуулахад нэг тэрбум евроны зарлага ирэх онд гарна гэж тооцоолжээ. Австрийн Сангийн сайд Йорг Шеллинг Еврокомисст хүргэсэн төсвийн төслийн илтгэлдээ энэ тухай өгүүлсэн байв.
Дүрвэгсдийн хямралд зарцуулах мөнгө нь ирэх онд ДНБ-ний 0,3% болох ажээ. Австрид орогнол авсан хүн бүрт ирэх онд €9 593 – €10 724 зарцуулагдах гэнэ.
Есдүгээр сарын эхнээс Австрид 200 мянга гаруй цагаач ирээд байгаа юм. Тэдний ихэнх нь Герман, Скандинавын орнуудад орохоор явсан байв. Гэхдээ 85 мянга гаруй хүн тус орноос орогнол хүсчээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР