Windows7 үйлдлийн системээ солих цаг боллоо | News.MN

Windows7 үйлдлийн системээ солих цаг боллоо

Windows7 үйлдлийн системээ солих цаг боллоо

Windows7 үйлдлийн системээ солих цаг боллоо

Майкрософт Windows7 үйлдлийн системийг дэмжихээ болилоо. Юу гэсэн үг вэ гэвэл, цаашдаа 11 жилийн тэртээх үйлдлийн энэхүү системд ямар нэг шинэчлэл хийгдэхгүй, аюулгүй байдал хангагдахгүй аж. Иймд одоог хүртэл уг үйлдлийн системийг хэрэглэдэг хүмүүс кибер халдлагад өртөх аюул ихэсч байна гэсэн үг.

Дэлхийд гурван компьютер тутмын нэг нь дээрх үйлдлийн системийг хэрэглэж байна гэх тооцоо бий. Хэрвээ та тэр гурван компьютерийн нэгийнх нь эзэн бол юу хийх ёстой вэ?
Ямартай ч та компьютерээ хаях гэж яарсны хэрэггүй. Эхний ээлжинд өндөр эрсдэлтэй вэб сайт болон бусад сүлжээнд холбогдохоос зайлсхийх хэрэгтэй. Учир нь Майкрософт таны үйлдлийн системийн аюулгүй байдлыг хариуцахаа больсон.
Цаашдаа аль болох түргэн боломжоороо windows 10 үйлдлийн систем суулгахыг Майкрософт зөвлөж байна. Windows 10 үйлдлийн систем энгийн нь 139 ам.доллар, мэргэжлийнх нь 199 ам.доллар байдаг аж. Гэхдээ үүний өмнө таны компьютер windows 10 үйлдлийн системийг ачааллах хүчин чадалтай эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй. Жишээ нь, таны компьютер дор хаяж 32 гб хард диск, 1гб рам, 1гегагерц хурдтай байх хэрэгтэй ажээ.
Хэрвээ таны компьютер дээрх үзүүлэлтэд хүрэхгүй бол шинэ компьютер авах цаг нь болжээ. Та магадгүй 5-10 жилийн өмнө үйлдвэрлэгдсэн компьютеруудыг боломжийн үнээр олж болох байх. Ямартай ч Google Chrome хөтөч 2021 оны долдугаар сар хүртэл windows 7 системд аюулгүй ажиллахаа амласан байна. Гэвч зөвхөн интернэт хөтөч аюулгүй ажиллах нь таны компьютерийг вирус, хакер, халдлагаас хамгаалж, хувийн мэдээллийг тань нууцлахад хангалтгүй билээ.
Эх сурвалж: cnn.com
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж