Облако Mail.ru сайт оросуудын зургаа авахуулах хамгийн дуртай гудамжнуудыг тодруулсан байна. Гэрэл зурагт хамгийн их давтагдсан гудамжуудаар Оросын 15 хотын гудамж тодорчээ.
Хүмүүсийн гэрэл зурагт хамгийн фон болсон нь Москва хотын гудамж, талбай байна. Тухайлбал, Москвагийн Улаан талбай, Проспекта мира, ВДНХ, Сокольники, Останкино хавийн гудамжинд хамгийн их зургаа авахуулжээ. Харин Санкт-Петербург хотын Невский проспект, Дворцовая Набережная зурагт олон үзэгджээ.
Волгоградад Ленины болон Университетский өргөн чөлөө, Воронежид Адмирал Чурсины гудамж болон Ленины талбай, Екатеринбургт Ленины өргөн чөлөө, Малышевын гудамж, Казаньд Юлиус Фучикийн болон Бауманы шудамж, Красноярскад Тавдугаар сарын 9-ний гудамж, Красноярский Рабочий сонины нэрэмжит өргөн чөлөө, Нижный Новгородод Большая Покровская гудамж, Гагарины өргөн чөлөө, Новосибирскэд Красный өргөн чөлөө, Максим Горькийн гудамж, Томскод Омская гудамж, Архитекторуудын бульвар, Пермьд Хабаровская болон Клара Цеткины гудамж, Ростов-на-Донуд Королёвийн өргөн чөлөө, Михаила Нагибины гудамж, Самарт Иван Финютины бульвар, Московское шоссе, Уфад Рабкорын гудамж, Октябрийн өргөн чөлөө, Челябинскэд Кировийн гудамж, Комсомольский проспект хамгийн “фотогеничний” гэжээ.
Судалгааг 2019 оны арванхоёрдугаар сарын 30-наас 2020 оны нэгдүгээр сарын 8-ны хооронд оросуудын авахуулсан гэрэл зургуудад үндэслэн гаргажээ. Нийтдээ 13 сая зургийн датаг боловсруулсан байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ