Тамхины хууль бус наймаа нэмэгдэж байгааг шинжээчид анхааруулав

Хуучирсан мэдээ: 2020.01.16-нд нийтлэгдсэн

Тамхины хууль бус наймаа нэмэгдэж байгааг шинжээчид анхааруулав

Тамхины хууль бус наймаа нэмэгдэж байгааг шинжээчид анхааруулав

Орост тамхины үйлдвэрлэл буурч байгаа хэр нь тамхины түүхий эдийн импорт нэмэгдэж байгаа нь тамхины хууль бус зах зээл байгааг илтгэж байна хэмээн ОХУ-ын Засгийн газрын  дэргэдэх Судалгаа, шинжилгээний төвийн дэд дарга Елена Разумова РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.

ОХУ-ын Статистикийн хорооны мэдээгээр 2019 оны нэгдүгээр сараас арваннэгдүгээр сарын хооронд 211,4 сая ширхэг янжуур үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10,8% бага байгаа юм. Харин мөн хугацаанд тамхины түүхий эдийн импорт 2018 оны мөн үетэй харьцуулахад 8,3% нэмэгдсэн байна.

"Үйлдвэрлэсэн тамхины тоо ширхэг цөөрсөн нь тамхины хууль бус далд зах зээл нэмэгдэж байгааг харуулж байна. Тамхины борлуулалтад тавих хяналтыг чангатгасан ч далд зах зээлд төдийлөн нөлөөлж чадахгүй байх. Учир нь, тамхины хууль бус борлуулалт ихэвчлэн борлуулалтын жижиг цэгүүдээр болон бэлэн мөнгөөр хийгдэж байна” хэмээн Разумова хэллээ.

Үйлдвэрлэл буурсан нь тамхины эрэлт буурсан гэсэн үг биш болохыг тэр бас анхааруулсан байна.

Тамхины борлуулалтын хяналтыг Орос улс 2019 онд чангатгасан юм. Шинэ зохицуулалтаар тамхины хайрцаг бүр дээр тэмдэглээ наах болсон. Үүнээс үүдэн Орос руу тамхи экспортлогчид үйлдвэрлэлийн дамжлагадаа өөрчлөлт оруулах шаардлагатай болсон бөгөөд ихэнх экспортлогчид, ялангуяа Европын тамхины компаниуд экспортоо бууруулсан юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж