Гедсон Фернандес Тоттэнхем Хотспур багтай нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2020.01.15-нд нийтлэгдсэн

Гедсон Фернандес Тоттэнхем Хотспур багтай нэгдлээ

Гедсон Фернандес Тоттэнхем Хотспур багтай нэгдлээ

Английн Тоттэнхем Хотспур клуб энэ өвлийн хөлбөмбөгийн солилцоо наймааны цонхоор анхны наймаагаа хийлээ. Тэд Португалийн Бенфика клубээс энэ жил 21 настай Гедсон Фернандесийг 50 сая еврогоор худалдан авах нөхцөлтэй 18 сарын зээлээр авлаа.

Португал хагас хамгаалагчийн хувьд энэ улиралд Бенфика клубын төлөө 12 тоглолтод оролцон хараахан гоол болон гоолын дамжуулалт бүртгүүлээгүй байна.

Түүнийг авахаар Английн Манчестер Юнайтэд болон Челси клубууд хөөцөлдөж байсан юм. Мөн тэрбээр португал дасгалжуулагч Жозе Моуриньогийн Тоттэнхем клубт ирээд элсүүлсэн анхны тоглогч болж байна.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж