Аяга будаагаар гол зогоож байсан оюутан нас баржээ | News.MN

Аяга будаагаар гол зогоож байсан оюутан нас баржээ

Аяга будаагаар гол зогоож байсан оюутан нас баржээ

Аяга будаагаар гол зогоож байсан оюутан нас баржээ

Дэлхийн хэвлэлүүдээр өнгөрсөн оны аравдугаар сард өдөрт ердөө хоёр юань буюу 30 центээр амьдардаг гэх 24 настай бүсгүйн тухай мэдэээлэл цацагдаж, дэлхий нийтийн анхаарлыг Хятадын ядуу буурай бүлэг рүү татсан билээ. У Хуаяан гэх 24 настай бүсгүй 135 см өндөртэй бөгөөд 21 кг жинтэй болтлоо турж эцсэн байсан юм. Эцэг эхээ нас барснаас хойш сэтгэцийн өвчтэй дүүгээ асрахын тулд өөрийгөө ийн золиослон амьдарсан бүсгүй өнгөрсөн Даваа гариг /2020.01.13/-т Гуйжоу анагаах ухааны сургуулийн эмнэлэгт амьсгал хураажээ.

Гуйжоу коллежийн гуравдугаар дамжаанд суралцдаг байсан бүсгүй хэт ядуугаасаа болж хүнс тэжээлийн дутагдалд орж, үс хөмсөг нь халцарсан байж. Хэвлэлүүд бүсгүйн үхлийг дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс орны хөшигний цаадах амьдралыг харуулсан явдал боллоо хэмээн бичиж байна. Түүний эцэг эх, эмээ нь ч мөн адил шалтгаанаар нас барцгаажээ.

Хуаяан төрөөс сар бүр олгодог 300 юанийн халамжаар хоол хүнсээ цуглуулж, өвчтэй дүүгийнхээ эмчилгээнд зарцуулдаг бөгөөд түүнд аяга будааны л мөнгө үлддэг байж. Аргагүйн эрхэнд өнгөрсөн аравдугаар сард эмнэлэгт хандахад түүний бүх арьс салст хатаж хуурайшсан, зүрхны хавхлаг нь маш хүнд гэмтсэн байжээ. Түүний тухай мэдээлэл дэлхий нийтээр тарж, өдийг хүртэл эмчилгээний зардал болох 200 мянган юаниас гурав дахин их мөнгө хандиваар цугларсан байсан ч тэр хагалгаанд орж амжилгүй хорвоог орхисон байна.

Хятадын дарга Ши Жиньпин 2015 онд анх ядууралтай тэмцэх кампанит ажил эхлүүлснээ зарлаж байлаа. Үүнээс гурван жилийн дараа тус улсын ДНБ 13,6 их наяд ам.долларт хүрсэн байна. Гэсэн ч томоохон хотуудын оршин суугчид болон алслагдсан хөдөө тосгоны иргэдийн амьдралын ялгаа тэнгэр газар шиг хэвээр байгаа юм.

Эх сурвалж: CNN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-01-15 103.212.117.35

Khyataduud iim uchraas gazar nuthaa telekh bodlogo baridag.

Avatar

зочин 2020-01-15 202.21.108.11

Амьдралд ийм эмгэнэл зөндөө зөндөө. тэрбум гаруй иргэд дунд ийм аймшиг хэдэн саяараа байгөө.

Avatar

Ганбаа 2020-01-15 202.55.191.130

Ямар сайхан сэтгэлтэй, ямар хүнлэг хүн болохоороо дүүгээ л гэсээр яваад өөрийгөө зольж дээ хөөрхий. Ум амгалан байг

Avatar

Монгол хүн 2020-01-15 202.21.100.210

Тэр сэтгэцийн өвчтэй дүү нь эмээ, эцэг, ээж, өөрийг нь бурханы орон руу явуулсан байна даа. Яаж амьдрах сонголтыг хүн гэдэг амьтан аль ч нийгэмд өөрсдөө л хийдэг байх нь. Манайд ч гэсэн 40 хүрчихээд эмээ, өвөө, эцэг, эх, ах, дүүгээсээ шимэгч хорхой шиг паразитлан амьдардаг хүмүүс их бий.

Avatar

Зочин 2020-01-15 116.39.160.242

Хятадууд ядуу иргэнгүй болно гэдэг зорилго нь хүн бүхний амьдралыг өөд татна гэсэн үг биш. Харин хортой хүнс, хэрэглэл үйлдвэрлэж хөдөө тосгоноор хямд зарж, түүнийг нь ядуус нь идэж хэрэглэж устаж үгүй болно. Тэр хортой зүйлс хүнсийг нь монголчууд оруулж ирж хэрэглэсээр хорт хавдар аюулын хэмжээнд хүрээд байна

Avatar

sereeter 2020-01-15 59.153.85.73

аав ээж нь дүүгийнхээ төлөө үхтэлээ зүтгээрэй гэж захисан байгаа.Өнөөгийн бүх улс .төр засаг. ядуучуудыг үл хайхарсан хэвээрээ байгаа ш дээ.Хятад бол дотороосоо л өмхийрнө.

Avatar

Зочин 2020-01-15 202.9.46.175

НӨГӨӨ ХӨГЖИЖ БАЙГААГАА ГАЙХУУЛААД БАЙДАГ х*******н ҮНЭН ТӨРХ ИЙМ Л БНА

Avatar

Зочин 2020-01-15 1.216.29.59

Хөөрхий дөө хүний эгч гэдэг…Үхсэн ч өвчтэй дүүгээ хаялгүй гол зогоох мөнгөнөөсөө хуваалцаж явж дээ

Avatar

Зочин 2020-01-15 192.82.72.209

нэг этгээд энэ хүнийг эмчилнэ гэсэн нэрээр нэг сая юаны хандив цуглуулаад 20 мянган юань зарцуулж бусдыг нь өөрөө завшсан гэнэ

Avatar

Зочин 2020-01-15 202.9.46.234

um ma ni bad me hum МАНАЙХ ТЭМЦЭХГҮЙ БОЛ ИЙМ БАЙДАЛРУУ ОРОХОД АЛХАМ ДУТУУ БАЙГАА ШҮҮҮҮҮ

Avatar

Зочин 2020-01-15 202.179.31.66

unen!!!!!!!!!!!!!!! MAN mon AN 2 mash bodlogogui tsamaan zambaraagui bgaa!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2020-01-15 1.65.167.24

Ymr ch medeeg yaaj hgd uls turruu holbodog ta nar shg malnuud uhej dald orson tsagt l Mongol uls hugjnuduu

Avatar

Зочин 2020-01-15 202.9.46.188

Али хэдийн орчихсон, Тэдний зовлонгоор жаргал хийгээд орк энэ тэр гэсэн нэр хайрлаад зэвүүцсэн жихүүн харцаар шилбүүрдээд явж байгааш дээ,

Avatar

болдоо 2020-01-15 49.0.137.180

ямар үхсэнийх нь хөгжсөн хятад байхав дээ ….

Avatar

Зочин 2020-01-15 202.126.89.212

чи сэтэрхий зүүгээ хийх чаддаг бил үү, үхэр монгол оо?

Avatar

ddd 2020-01-15 49.0.144.72

Huurhii duu um sain amgalan boltugai

Avatar

Зочин 2020-01-15 202.9.46.222

hyatad uls tsaanaa iim l bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж