Аяга будаагаар гол зогоож байсан оюутан нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.01.15-нд нийтлэгдсэн

Аяга будаагаар гол зогоож байсан оюутан нас баржээ

Аяга будаагаар гол зогоож байсан оюутан нас баржээ

Дэлхийн хэвлэлүүдээр өнгөрсөн оны аравдугаар сард өдөрт ердөө хоёр юань буюу 30 центээр амьдардаг гэх 24 настай бүсгүйн тухай мэдэээлэл цацагдаж, дэлхий нийтийн анхаарлыг Хятадын ядуу буурай бүлэг рүү татсан билээ. У Хуаяан гэх 24 настай бүсгүй 135 см өндөртэй бөгөөд 21 кг жинтэй болтлоо турж эцсэн байсан юм. Эцэг эхээ нас барснаас хойш сэтгэцийн өвчтэй дүүгээ асрахын тулд өөрийгөө ийн золиослон амьдарсан бүсгүй өнгөрсөн Даваа гариг /2020.01.13/-т Гуйжоу анагаах ухааны сургуулийн эмнэлэгт амьсгал хураажээ.

Гуйжоу коллежийн гуравдугаар дамжаанд суралцдаг байсан бүсгүй хэт ядуугаасаа болж хүнс тэжээлийн дутагдалд орж, үс хөмсөг нь халцарсан байж. Хэвлэлүүд бүсгүйн үхлийг дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс орны хөшигний цаадах амьдралыг харуулсан явдал боллоо хэмээн бичиж байна. Түүний эцэг эх, эмээ нь ч мөн адил шалтгаанаар нас барцгаажээ.

Хуаяан төрөөс сар бүр олгодог 300 юанийн халамжаар хоол хүнсээ цуглуулж, өвчтэй дүүгийнхээ эмчилгээнд зарцуулдаг бөгөөд түүнд аяга будааны л мөнгө үлддэг байж. Аргагүйн эрхэнд өнгөрсөн аравдугаар сард эмнэлэгт хандахад түүний бүх арьс салст хатаж хуурайшсан, зүрхны хавхлаг нь маш хүнд гэмтсэн байжээ. Түүний тухай мэдээлэл дэлхий нийтээр тарж, өдийг хүртэл эмчилгээний зардал болох 200 мянган юаниас гурав дахин их мөнгө хандиваар цугларсан байсан ч тэр хагалгаанд орж амжилгүй хорвоог орхисон байна.

Хятадын дарга Ши Жиньпин 2015 онд анх ядууралтай тэмцэх кампанит ажил эхлүүлснээ зарлаж байлаа. Үүнээс гурван жилийн дараа тус улсын ДНБ 13,6 их наяд ам.долларт хүрсэн байна. Гэсэн ч томоохон хотуудын оршин суугчид болон алслагдсан хөдөө тосгоны иргэдийн амьдралын ялгаа тэнгэр газар шиг хэвээр байгаа юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
57
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж