Д.Жигжиднямаа нарыг чөлөөлөх асуудлыг авч хэлэлцээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2020.01.15-нд нийтлэгдсэн

Д.Жигжиднямаа нарыг чөлөөлөх асуудлыг авч хэлэлцээгүй гэв

Д.Жигжиднямаа нарыг чөлөөлөх асуудлыг авч хэлэлцээгүй гэв

“Улаанбаатар төмөр зам” /УБТЗ/ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямааг чөлөөлөх болон Ерөнхий хорооны орлогч дарга асан Б.Цогтгэрэлд холбогдох асуудлыг авч хэлэлцэх шуурхай хурал Москвад болж байгаа тухай мэдээлэл цацагдав.

Энэ талаар УБТЗ-аас тодруулахад “Ор үндэсгүй мэдээлэл. Д.Жигжиднямаа дарга Моксвад Ерөнхий хорооны хуралд орж буй нь үнэн. Гэхдээ тэнд хариуцлага тооцох, гишүүдийг солих тухай асуудал яригдаагүй. Харин ч манай ажлын үзүүлэлтийг сайн байгаа гэж сайшаасан.

Энэ мэдээлэл бол албан тушаалд санаархсан хүмүүсийн явуургүй арга. Авлигатай тэмцэх газраас шалгаж буй асуудал бол тусдаа зүйл. Шалгах ажиллагаа одоо ч үргэлжилж байна. Шүүхээр эцэслэн тогтоогдоогүй. Тиймээс гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй” гэв.

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаагийн бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн оны есдүгээр сард дууссан бөгөөд Ерөнхий хорооны хурлаар түүний хугацааг үргэлжлүүлэн сунгасан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж