Мэргэжлийн боксын WBA холбооны хүнд жингийн дэлхийн аварга Александр Беспутин өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нд Монте Карлод өөрийн нутаг нэгт Оросын Раджаб Бутаевтай тааран тулалдаж ялалт байгуулсан. Гэвч Монакагийн боксын холбооноос Александр Беспутиний шинжилгээнээс лигандрол (LGD-4033) гэх нэртэй допингийн төрлийн бэлдмэл илэрсэн тухай зарлалаа. Уг бэлдмэлийг бодибилдингийн тамирчид биеийнхээ өөх тосыг багасгахын зэрэгцээ массыг ихэсгэх зориулалттай хэрэглэдэг байна.
Монте Карлод зохион байгуулагдсан Александр Беспутин болон Раджаб Бутаев нарын тулаанд Беспутин шүүгдийн оноогоор 116-112-ын харьцаатай ялалт байгуулсан юм.
Түүний допинг хэрэглэсэн тухай өрсөлдөгч Бутаев нь ийнхүү ярьсан байна. “Би энэ мэдээг сонсоод нэг их цочирдохгүй байна. Ийм учраас л би түүнийг тамирчных нь хувьд болон хувь хүн талаас нь хүндэлдэггүй юм. Энэ бол боксын спортыг үгүйсгэсэн, үл хүндэтгэсэн явдал. Би түүнтэй аваргын бүсний төлөө дахин тулаан хийх хүсэлтэй байна. Одоо бол би түүнийг ялна гэдэгтээ өмнөхөөсөө ч илүү итгэлтэй байна” хэмээжээ.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ