Тэтгэврийн зээлийг тэглэснээс махны үнэ өссөн үү? | News.MN

Тэтгэврийн зээлийг тэглэснээс махны үнэ өссөн үү?

Хуучирсан мэдээ: 2020.01.16-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн зээлийг тэглэснээс махны үнэ өссөн үү?

Тэтгэврийн зээлийг тэглэснээс махны үнэ өссөн үү?

Цагтай уралдан, түмэн завгүй аж төрдөг нийслэлийн иргэд уламжлалт Цагаан сарын баяртаа эртнээс бэлтгэж, бууз, өвчүү, ууц, махаа базаагаад эхэлжээ. Цагаан сарын чухал хэрэглээ болох махны үнэ ханшийн талаар сурвалжлага бэлтгэхээр өчигдөр /2020.1.15/ “Хүчит шонхор” захыг зориход хөл хөдөлгөөн ихтэй, тор, шуудайтай мах барьсан, үүрсэн хүмүүс холхилдож байлаа.

НИЙЛҮҮЛЭЛТ МУУ БАЙГАА БОЛОХООР ҮНЭ НЬ НЭМЭГДЭНЭ

Худалдагч Б.Долгормаагаас махны нийлүүлэлт болон өнгөрсөн жилээс үнэ нь хэр нэмэгдсэн эсэхийг сонирхсон юм. Тэрбээр  “Махны нийлүүлэлт муу байна. Сайхан өөхтэй, тарган малын мах ирэхгүй байна. Жил бүр мал тооллогын үед махны нийлүүлэлт багасаад, удалгүй хэвийн болдог юм. Гэтэл энэ жил нийлүүлэлт бага хэвээр л байна. Нийлүүлэлт багасахаар яалт ч үгүй махны үнэ өсдөг. Гэхдээ сүүлийн хоёр сард махны үнэ тогтмол байлаа. Нийлүүлэлт энэ хэвээр муу байвал үнэ нь нэмэгдэх л байх даа. Мал тураад тарган малын мах ч орж ирэхгүй байна” гэсэн юм.

АЙМГУУД МАХНЫ ЦЕХТЭЙ БОЛСНООР НИЙЛҮҮЛЭЛТ БАГАССАН

Энэ жил өвөлжилт хүнд байгаа болохоор малчид малаа борлуулж байгаа харагдсан. Гэтэл нийлүүлэлт яагаад бага байгааг худалдагч Н.Нэргүйгээс тодруулсан юм. Тэрбээр “Махны үнэ нэмэгдэхээр махны худалдагч нарыг буруутгах юм. Тийм биш шүү дээ. Нийлүүлэлт бага байгаа болохоор махны үнэ өсөх нь гарцаагүй. Аймгуудад махны цехүүд баригдсан болохоор малчид тэндээ махаа тушааж, шууд урагш нь гаргах болсон. Үүнтэй холбоотойгоор хотод буюу “Хүчит шонхор” зах дээр ирэх махны нийлүүлэлт багасаад байна. Нийлүүлэлт бага байгаатай холбоотойгоор цагаан сар дөхөхөөр махны үнэ эрс нэмэгдэнэ. Бид мах худалдааг он сартай нь дор бүр нь тэмдэглээд явдаг. Тэмдэглэсэн зүйлээсээ харахад, 2019 оны мөн үеэс 2000 төгрөг, 2018 оны мөн үетэй харьцуулбал махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдээд байна. Олон жил энд ажилласан хүний хувьд хэлэхэд, энэ хэвээр үргэлжилбэл махны үнэ нэлээд өсөх хандлагатай байна. Махны үнийг өсгөхгүй гэвэл хужаа нарыг мах нөөцлөхийг нь болиулж, махны экспортыг хязгаарлах хэрэгтэй” гэлээ.

Түүнчлэн “Тэтгэврийн зээлийг тэглэснээр мах, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн гэж хүмүүс хардаад байна. Тэтгэврийн зээлийг тэглэхээс ч өмнө, хоёр сарын өмнө махны үнэ нэмэгдсэн” хэмээн уцаарлах худалдагчтай  ч таарсан юм.

ҮХРИЙН МАХ САРЫН ДОТОР 1000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДСЭН БАЙНА

Харин иргэд дор бүрнээ “махны үнэ өндөр байна, бууруулах шаардлагатай” гэцгээж байлаа. Тухайлбал, иргэн Ц.Дорж “Сарын өмнө эндээс үхрийн мах авахад 9500 төгрөгийн үнэтэй байсан. Харин одоо 10 мянга 500 гэж байна, дөрвөн килограммыг авлаа. Үхрийн мах л лав сарын дотор 1000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Гэхдээ энэ удаагийнх нь өөхтэй, тарган малын мах байна. Тарган малын мах эсэхээс шалтгаалаа үнэ нь өөр байх шиг байна” гэсэн юм.

ЦАГААН САРЫН УУЦ 170-270 МЯНГАН ТӨГРӨГ

“Хүчит шонхор” захын хойд хэсэгт ачааны машины тэвш дээр Цагаан сарын ууц, өвчүүг эгнүүлэн дэлгэсэн байлаа. Ууцны хувьд 170-270 мянган төгрөгийн үнэтэй байсан юм. Харин үхрийн өвчүү нэг килограмм нь 9000 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд нэг өвчүү нь дунджаар 15-32 кг-ын жинтэй байсан юм.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

n**** 2020-01-16 66.181.161.118

Max baitugai byx yumnii yne osox,togrogiin xansh unax shiidver.
Odoo olj baigaa xedeeree 5000 togrognii ynetei talx avch barax uu?!

Avatar

Зочин 2020-01-16 202.131.231.86

юу өсөх харин буух ёстой зээл нь байхгүй болохоор мөнгө нь байхгүй гэсэн үг биздээ. солиороод байх юм

Avatar

ард түмэн 2020-01-16 202.21.116.171

Хямдхан байнашдээ урд ямааны мах кг нь 20000₮ гэж байхад, ийм хямд авч байгаада баярлаа хүмүүс минь одоо гадагшаа сайн гаргах хэрэгтэй байна малын түүхий эд арайл хямд байнаа

Avatar

Зочин 2020-01-16 103.57.95.131

Будаа мантуу ногоогоо идэцгээ

Avatar

Зочин 2020-01-16 202.131.227.174

Өвөл өөхтэй махаа сайн ид. Зун мах идэхгүй тараг сүүгээ уу. Урт наслах титэм үг

Avatar

Зочин 2020-01-16 103.229.122.31

худал мэдээг ямар нэг санаатай тарааж байгаа юм бишүү хуультай болсон санагдах

Avatar

Зочин 2020-01-16 122.201.21.173

Бас л Батзандан Болд бусад Попуудтайгаа жагсахуу?! Ѳсч буурч л байдаг ш дээ. Сүржигнэх юу байсийн.

Avatar

Жаргал 2020-01-16 122.201.21.173

Бүх юм 2 талтай. Юм л бол 70сая:3 сая гэхийн. Зах зээлийн ханшаар л зохицуулагдана шүү дээ. Тэр малыг чинь маллах ѳсгѳж үржүүлэхэд ямар их хѳдѳлмѳр цѳг хугацаа зарцуулдагыг бодох хэрэгтэй. х** ухна бас УИХын гишүүд байвал мал ѳсѳѳд байдаг юм биш.

Avatar

иргэд олон түмэн 2020-01-16 64.119.23.148

Мал өсөж далан сая болсон,гуравхан сая хүнтэй,нэг хүнд оногдох малынхаа тоогоор дэлхийд дээгүүр ордог,тэгээд ч хятад улсад мах нийлүүлэх,монголд байгаа хятад ченжүүд дарга нарыг махаар хангах бодлого хэрэгжиж байгаа,малыг аль болохоор амьдаар нь гадагш гаргах бодлогыг орой дээрээ залсан тул махны үнэ өсөх нь аргагүй,улайдгүй улаан сайд ч биедээ огт дутагдал халдаахгүй нь магад,мартсанаас мал мэндүү гэгчээр улааныг огцоруулахаар тогтоолын төсөл өргөн барьсан жүжиг тавигдаж байгаа гэл үү?

Avatar

Зочин 2020-01-16 182.160.35.227

харин ч хямдрана шүү дээ. ардчилсан хятадын сайт минь.

Avatar

Зочин 2020-01-16 103.229.122.31

энэ одоо нийтэд худал мэдээ тараах ажил уу

Avatar

Зочин 2020-01-16 202.55.191.194

СЭТГҮҮЛЧИД ЕР НЬ ЮУ ЯРЬЖ ЮУ ХИЙЖ БАЙГААГАА МЭДДЭГ ЮМУУ? ҮҮНЭЭС БОЛЖ ЯМАР ҮР ДҮН ГАРАХ ВЭ ГЭДГЭЭ ЖААХАН БОДДОГ БАЙМААР ЮМ. БОД ГЭЖ ТОЛГОЙ ЗАЯАСАН БИЗДЭЭ СЭТГҮҮЛЧДЭЭ.

Avatar

Зочин 2020-01-16 202.55.191.194

ЭНЭ СЭТГҮҮЛЧИД МОНГОЛД ЮМНЫ ҮНИЙГ 10-30 ХУВИАР БУУЛГАЖ ӨГЧ АВАЛЦДАГ ГЭДГИЙГ МЭДЭХГҮЙЛ ДЭЭ

Avatar

Зочин 2020-01-16 202.55.191.194

Цагаан сараар мах өсдөг дөө. Рэхдээ бараг өсөөгүй байна. Ямаа жаахан өссөн байна

Avatar

MGL 2020-01-16 103.229.178.2

Сая бүтэн сайнд мах авахад хонь 6,000 байсан даа. Худал мэдээлэл юм биш үү?

Avatar

иргэн 2020-01-16 203.91.117.8

ЗА БИТГИЙ ТЭНЭГТ ЖИЛ БҮРИЙН ӨДИЙД МАХНЫ ҮНЭ ӨСДӨГ БИЗ ДЭЭ.ӨДИЙД МАЛАА НЯДАЛДАГ МОНГОЛ БАЙХГҮЙ

Avatar

Зочин 2020-01-16 202.21.99.42

Наад мэдээг чинь үзээд орон нутагт махныхаа үнийг нэмээд байна болилдоо сдануудаа

Avatar

зочин 2020-01-16 122.201.22.207

Ууц гэж бөөн өөх цанаж тавидагаа болих хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-01-16 202.21.108.170

Махны нийлүүлэлт хэвээрээ байгаа наад хэд чинь худлаа хуцаж байгаа юм

Avatar

Зочин 2020-01-16 103.229.121.178

үмхий махны ченжүүд олон жил нүгэл хийж байна даа

Avatar

Зочин 2020-01-16 103.212.116.211

ЦАГААН САР ГЭДЭГ ХЯТАД БАЯР АА Л БОЛЧИХ Л ДОО.

Avatar

Зочин 2020-01-16 103.229.121.178

хөөе эргүү малаа, Монгол улсын бусад улсаас ялгах ганц баяр мэдэв үү? Иймэрхүү хоосон толгойтой бэрдүүд олшироод л байгаа юм даа. ялангуяа намтай хүмүүсийн хүсэн хүлээдэг ганц баяр нь!!!

Avatar

Зочин 2020-01-16 103.229.121.178

хөөе эргүү малаа, цгаан сарх бол Монгол улсыг бусад улсаас ялган харуулж, туурга тусгаар улс гэдгийг илэрхийлдэг баяр мэдэв үү? чам шиг хоосон толгойтой эргүү оркууд олшироод л байна даа. ялангуяа настай хүмүүсийн хүсэн хүлээдэг ганц баяр нь

Avatar

АНын гишүүн 2020-01-16 122.201.22.13

Манай засгийн газраас ХУУЛЬ БУС зүйл битгий шаардаарай ,Махны үнэ өсвөл Урваж ирсэн Улаан толгойгоороо хариуцна гэсэн ХҮРЭЛСҮХ сайдын ШИЙДВЭРИЙГ сонгогч олон ХАРЖ,хүлээж байна. Цэргийн хурандааг хэлсэндээ хүрч ХАРИУЦЛАГА тооцож чаддаг эсэх 2020 оны сонгуулийн ҮР ДҮНД шууд нөлөөлнө.Нөгөө урвагч нь теливизээр би буруугүй гээд авч өгч байсан.Одоо ч аварга Батзанданг АХ нь СҮХБААТАР гаралтай гээд ШИНЭ-рүү явах бэлтгэлээ БАЗААСАН СУРАГ байсан ҮНЭН байх.

Avatar

Зочин 2020-01-16 192.82.64.186

teneg setguulch mahnii une huurugduud.,

Avatar

Зочин 2020-01-16 103.229.122.52

уг нь голчтойгоо гэж боддог байлаа танай сайтыг. гэтэл бас сенсаци, шум хөөж байх шив дээ. гарчгаа хараач

Avatar

Зочин 2020-01-16 180.149.93.14

Оросууд Аргентинаас 1 кг үхрийн мах 1.5 ам.доллараар буюу 4300 орчим төгрөгөөр авдаг. Махны үнэ өсөөд байвал яагаад гаднаас үхрийн мах авч болохгүй гэж???

Avatar

Зочин 2020-01-16 66.181.161.26

Тийм яагаад болохгүй гэж

Avatar

Зочин 2020-01-16 117.111.4.206

Jeenk dargadaa bayarlalaa. Ushoo zundoo uson byandiigaa bayarluulna gedegt naidaj baigaa shuu. Setgel bhad mungoor yaddiin

Avatar

Зочин 2020-01-16 66.181.188.227

ҮМБҮҮ ҮМБҮҮ ҮМБҮҮ

Avatar

Mongol 2020-01-16 202.21.116.78

Mash sain garchig ogson bn. Tegj bj l ene darga nar ajlaa hiine. Mahnii une hoorogdohgyu ee. Setguulchid bayar hurgeye.

Avatar

Зочин 2020-01-16 66.181.160.16

ulan gej atsiin hiij bgaa ajil tsaash haruulnaa muu hujaagiin e****z l**** min

Avatar

Монгол хүн 2020-01-16 202.21.100.210

За тэгээд манайхан социализмийн үед Орос руу махаа гаргаад өөрсдөө килийн маханд оочерлодог байсан руугаа орох нь дээ. Түүх эргэдэг гэж махаа Хятад руу ашигтай л өгдөг байгаа даа энэ гарууд.

Avatar

Зочин 2020-01-16 202.179.13.34

Мах идэхгүй манжин, байцаагаар ходоодоо баярлуулж сур.

Avatar

465654 2020-01-16 122.201.23.44

яг үнэн. Ингхэд танайх жилд хэдэн байцаа иддэг вэ

Avatar

Зочин 2020-01-16 202.21.108.211

Аймгууд цехтэй болсон. Тэгэхээр ардчилсан зах зээлийнхээ жамаар л явж байна шд. Хятадууд олон цех барьж чадаж байна. Үхэр монголчууд сэтгэгдэл бичиж мөөрч чадаж байна. Ялгаа их байгаа биз, үхэрнүүдээ.

Avatar

bvdvvnee 2020-01-16 103.212.118.67

goe helsen shvv…

Avatar

Зочин 2020-01-16 202.21.108.145

ider yesiin huitend mal alaad zaraad bh hun ugaasaaa zoon shuudee yu taruad yu bicheed bna we tertei tergui havar osdog jamaaraa l osoj bna bas ene jil buh hilee haagaad emeeltoig haagad mahnii hanshiig mash hymad barisanaas nolood malchid malaa mash iheer zaraagui sh dee odoo turchijsan buur zarahgui

Avatar

Irgen 2020-01-16 100.8.192.23

Taminee odoo tegj negendee saihan haragdah gej uursdiiguu huurch amidardag nerelhuu zangaa hayatsgaaya, jiliin hunsee sariin dotor idej jin nemj eruul mendee hohiroodog ene uchir utgagai bayaraa zohistoi bolgoyo

Avatar

Иргэн 2020-01-16 202.126.89.205

Улаан ЖДҮчин Хүрэлсүхийн төрсөн дүү Давхарбаярт мах экспортлох квотыг их хэмжээгээр өгсөнөөс үнэ хаджээ.Хүрэлсүх, Улаан нарыг даруй огцруулах хэрэгтэй гэсэн Пүрэвдоржийн санал зөв байжээ.

Avatar

сммммх 2020-01-16 59.153.113.146

Ийм сэтгүүлчээ ажлаас эь халаач .Зориуд үнэ хөөрөгдөх зорилготой нийтлэл бичиж буй ийм сэтнүүлчээ эртхэн хөөж зайлуулаарай

Avatar

ө 2020-01-16 192.82.64.217

битий хуцацгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж