Н.Энхбаяр Үндсэн хуулийн цэцэд ханджээ

Хуучирсан мэдээ: 2020.01.15-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр Үндсэн хуулийн цэцэд ханджээ

Н.Энхбаяр Үндсэн хуулийн цэцэд ханджээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр Үндсэн хуулийн Цэцэд ханджээ. Ийнхүү цэцэд хандсан нь 2020 оны УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн зургаадугаар бүлгийн 29 дүгээр зүйлийн 29.8-т "Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно" гэсэн заалтыг тусгаж баталсан билээ. Дээрх заалт нь МАХН-ын дарга Н.Энхбаярын нэр дэвших эрхийг хязгаарласан юм.

Үндсэн хуулийн Цэц 2008 оны сонгуулийн өмнө дээрхтэй адил маргааныг хэлэлцээд, УИХ-ын эсрэг шийдвэр гаргаж байв. Энэ удаад эрх баригч нам Үндсэн хуулийн Цэц хориглосон шийдвэрийг Сонгуулийн хуульд оруулж баталсан нь Н.Энхбаярыг дахин Цэцэд хандахад хүргэжээ.

Өнгөрсөн оны сүүлээр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга “Зөвхөн Үндсэн хуулийн Цэцээр тогтохгүй НҮБ-ын Хүний эрхийн хороонд хандана. МАХН-ын дарга Н.Энхбаяр авлига, албан тушаалын гэмт хэрэг хийгээгүй, хэлмэгдсэн хүн. Хийгээгүй хэрэгт нь хэлмэгдүүлж, Н.Энхбаярт зориулсан гурав, дөрөв дэх удаагаа хууль баталлаа" хэмээн мэдэгдэж байв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж