Гэгээн сүмд хүндэрсэн жуулчдыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.15-нд нийтлэгдсэн

Гэгээн сүмд хүндэрсэн жуулчдыг баривчилжээ

Гэгээн сүмд хүндэрсэн жуулчдыг баривчилжээ

Перугийн алдарт инкачуудын ариун сүм Мачу Пикчугаас олдсон ялгадсуудыг шинжилж үзсэний эцэст зургаан жуулчинг эрэн сурвалжилж баривчилжээ. Нарны сүм гэгддэг 15-р зууны энэхүү сүмд сэжигтнүүд болох дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэй жуулчин бие засаад зогсохгүй ханыг нь гэмтээсэн хэмээн Перугийн соёлын сайд мэдээлсэн байна.

Хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд яваа бөгөөд сэжигтнүүд нь 20-32 насны Аргентины гурав, Бразил, Чили, Францын нэг нэг иргэн аж. Өмнө нь дээрх сүмд нүцгэлж зураг авахуулах тохиолдол их гарч байсанд эрх баригчид 2014 оноос шинэ дүрэм баталж, Мачу Пикчу сүмд нүцгэлэхийг хориглож байжээ.
Эх сурвалж: CNN
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж