Сидни Кросби эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2020.01.15-нд нийтлэгдсэн

Сидни Кросби эргэн ирлээ

Сидни Кросби эргэн ирлээ

Хойд Америкийн хоккейн лиг буюу NHL-ийн Питтсбург Пигвинз багийн ахлагч, Канад довтлогч Сидни Кросби 28 тоглолтын дараа буюу хоёр сар гаруйн дараа мөсөн талбайдаа эргэн ирлээ. Тэрбээр өчигдөр/2020.1.14/ Миннесота Уайлд багийн эсрэг талбайд гарч нэг гоол, гурван гоолын дамжуулалт өгч баг нь улирлын 29 дөх ялалтаа авч, Метрополитан дивизоны хоёрдугаар байранд бичигдэж байна.

Өдгөө 32 настай канад довтлогч хамгийн сүүлд арваннэгдүгээр сарын 10-нд Чикаго Блэкхавкс багийн эсрэг тоглолтод булчингийн гэмтэл аван хагалгаанд ороод байсан юм. Мөн тэрбээр энэ улиралд 28 тоглолт өнжсөн нь 2012-13 оны улиралд 22 тоглолт өнжсөнөөс хойшхи хамгийн их тоглолт өнжсөн тохиолдол болж байна. Сидни Кросби энэ улиралд 18 тоглолтод оролцон 6 гоол, 15 гоолын дамжуулалт өгөөд байна.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж