Медведевыг төрийн дээд одонгоор шагнажээ

Хуучирсан мэдээ: 2015.10.15-нд нийтлэгдсэн

Медведевыг төрийн дээд одонгоор шагнажээ

Дмитрий Медведев, Владимир Путин

Фото: Дмитрий Азаров / "Коммерсантъ»

 

Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев “Эх орны өмнө байгуулсан зүртгэлийн төлөөх” одонгийн I зэргээр шагнагдлаа. Есдүгээр сарын 14-нд Дмитрий Медведев 50 нас хүрчээ. “Улс эх орныхоо өмнө байгуулсан гарамгай зүтгэл, ОХУ-ын нийгэм, улс төрийн хөгжилд том хувь нэмэр оруулсных нь төлөө” энэ одонгоор шагнаж байгааг ерөнхийлөгчийн зарлигт дурьджээ.

 

Энэ нь Дмитрий Медведевын шагнуулсан Оросын анхны одон боллоо. Тэрээр гадаад орнуудын болон шашины байгууллагын одонгуудаар шагнагджээ.

 

Одонгийн статуст зааснаар, Оросын төрийн бэхжүүлэх, шинжлэх ухаан, соёл, урлаг спортын үйл хэрэгт онцгой зүтгэл гаргасан хүмүүсийг шагнах бөгөөд уг одон нь дөрөвөн зэрэгтэй. Багаас нь эхлэн шагнагдах ёстой. “Эх орны өмнө байгуулсан гавъяа зүтгэлийн медалийн хоёр зэргийг авсан хүн уг одонгоор шагнагдаж эхэлдэг. Гэхдээ, Зөвлөлт, Оросын баатрууд,  Гэгээн Георгийн, Александр Невский, Ушаков, Суворовын одонтой хүмүүст “ардын” цолтнуудад уг шаардлага хамаарахгүй. Мөн Ерөнхийлөгч одонгийн дээд зэргийг  өөр шагналгүй хүмүүст өгөх эрхтэй ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж