Оросын Либерал Ардчилсан намын дарга Владимир Жириновский иргэдийнхээ өрийг тэглэх санаачлага гаргажээ. Тэрбээр энэ тухай өчигдөр /2020.01.14/ өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Түүнийхээр ОХУ-д үйл ажиллагаа явуулж байгаа бичил санхүүгийн байгууллагуудыг татан буулгах замаар иргэдийнхээ 40 тэрбум орчим рублийн өрийг тэглэх боломжтой аж. Эдгээр байгууллагууд нь ард иргэдийг санхүүгийн хүнд байдалд оруулж байна гэж Жириновский үзжээ.
Тус улсын зээлийн түүхийн товчооны тайланд дурдсанаар, 2019 онд гэхэд л банкууд нийт зээлийн хүсэлтийн 36,9 хувийг л хүлээн авсан байгаа юм.
Эх сурвалж: RIA.RU
Холбоотой мэдээ