Х.Тэмүүжин гишүүн АТГ-т шалгуулна

Хуучирсан мэдээ: 2015.10.15-нд нийтлэгдсэн

Х.Тэмүүжин гишүүн АТГ-т шалгуулна

Сүүлийн үест сошиал ертөнцөөр тархаад байгаа “Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хуурамч бичиг баримт бүрдүүлж хамаатан садандаа байр өгсөн” гэх мэдээлэлд Х.Тэмүүжин гишүүн няцаалт өглөө. Тэрээр, Хууль зүйн сайдаар ажиллаж байх хугацаандаа яамны ажилтнуудад хуваарилсан орон сууцнаас хамаатан садангийнхаа нэг ч хүнд байр өгөөгүй. Харин ч яамны албан тушаалтнууд, дарга нар, бөх, дуучдад үнэгүй байр өгдөг байсныг өөрчилж, яам болон хуулийн салбарт тогтвор суурьшилтай ажилласан хүмүүст хөнгөлөлттэй үнээр олгох, илүүдэл байрыг зах зээлийн үнээр борлуулах шинэ журам гаргасан. Тиймээс гүтгэлгийн чанартай ийм мэдээллийг зориудаар тарааж УИХ-ын гиүүүний нэр төрд халдаж байгаа холбогдох албан тушаалтнуудад хуулийн хариуцлага тооцуулна гэв. Үүний тулд Хууль зүйн сайд байхдаа албан тушаалаа ашиглан хамаатан садандаа байр байр хуваарилсан эсэхээ шалгуулахаар АТГ-т өргөдөл гаргаж, энэ тухайгаа өөрийн твиттер хуудсаар жиргэсэн байна.

Сануулахад, хоёр хоногийн өмнө Хууль зүйн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Э.Зоригт сэтгүүлчдийг өрөөндөө дуудан “УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа хуурамч бичиг баримт бүрдүүлэн яамны ажилтнуудад хуваарилсан ШШГЕГ-ын орон сууцнаас өөрийн хамаатан садандаа өгсөн” гэх мэдээллийг хийсэн юм. 

А.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж