Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн өнөөдөр /2020.01.15/-ийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: “Журамд өөрчлөлт оруулах", “Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланч”-д нэр дэвшүүлэх тухай, “Хөшөө дурсгал, хүндэтгэлийн самбар байршуулах, шилжүүлэх тухай”, “Нэрэмжит болгох тухай”, “Төрийн шагналд тодорхойлж, уламжлах” тухай юм.
Тухайлбал, Төр, нийгмийн зүтгэлтэн, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич Баатарын Чадраагийн мэндэлсний 80 жилийн ойд зориулсан дурсгал хүндэтгэлийн самбарыг ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн II байрны хойд хананд байршуулахыг дэмжиж, “Хүрээ” амаржих газрыг Монгол Улсын Гавьяат эмч Осорбазарын Должинсүрэнгийн нэрэмжит болгохоор тогтсон байна.
"Хүрээ" амаржих газар нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нөхөн үржихүйн насны нийт 68 мянга гаруй хүнд эх барих, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг аж.
Зочин 2020-01-15 94.239.109.128
Amjilt husie!
irgen 2020-01-15 103.14.37.4
Doljinsuren emch mash mundag hun bsan gesen,
enh-amar 2020-01-15 103.14.37.5
2r emnelegiihend bayr hurgey, Doljinsuren emchiig bhad mash saihan turuh baisan gej eej min ih yridag bsansan
Зочин 2020-01-15 202.126.89.242
2-р төрөх буюу. Хүрээ амаржих газрын хамт ллонд чин сэтгэлийн халуун баярыг хүргээд ажлын өндөр амжилтыг ерөөеээ. олон сайхан иргэдээ хүний хорвоод хүндэтгэн хүлээж авдаг үе үе ийн эх баригч, эмч асрагч сувилагч ажилтан та нарын минь ажил үйлс улам дэлгэрч явнаа .
Nergui 2020-01-15 66.181.161.93
Eh barihiin Doljilsuren emch,darga geed mundag chadaltai emch baisan daa
иргэн 2020-01-15 202.131.227.82
хүрээ амаржих газрын хувьд маш зөв санал байна. Должинсүрэн эмч их мундаг эмч байсан юм.