"Фэйсбүүк" сонгуулийн үеэр Улаанбаатарт түр нэгж нээж ажиллана | News.MN

"Фэйсбүүк" сонгуулийн үеэр Улаанбаатарт түр нэгж нээж ажиллана

"Фэйсбүүк" сонгуулийн үеэр Улаанбаатарт түр нэгж нээж ажиллана

"Фэйсбүүк" сонгуулийн үеэр Улаанбаатарт түр нэгж нээж ажиллана

УИХ-ын 2020 оны сонгуулийн бэлтгэл ажлын талаар өнөөдөр (2020.01.15) Сонгуулийн Ерөнхий хороо (СЕХ), Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-аас мэдээлэл хийлээ.

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигч сонгогчдын саналыг татах зорилгоор сонгуулийн жилд бэлэн мөнгө, эд зүйл тараахыг хориглосон. Хэрвээ дээрх заалтыг зөрчвөл нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах юм. Мөн сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх зэрэг хууль зөрчсөн үйлдэл гаргаж, шүүхээр тогтоогдвол мөн нэр дэвшигчийн бүртгэлээс хасах хуулийн зохицуулалттай.

Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч, нам эвсэл гурван хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулж болохыг заасан. Үүнд:

    1. Нэр дэвшигч, нам эвсэл өөрийнхөө вэб хуудсаар
    2. Цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр / нэр дэвшигч өөрийн болон олон нийтийн сүлжээн дэх хувийн хаяг болон фэйж хуудсаараа/
    3. Бусад цахим хуудас /Мэдээ мэдээллийн цахим хуудсаар/

Нэр дэвшигч сонгуулийн хуульд заасны дагуу дээрх цахим хуудсуудаа аймаг нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлэх үүрэгтэй. Бүртгүүлээгүй бол Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцох хуулийн зохицуулалттай. Мөн гурав дахь буюу бусад цахим хуудсуудад сонгуулийн сурталчилгааны мэдээ мэдээлэл байршуулахад сэтгэгдэл авахгүй байх тохиргоотой хийнэ. Харин олон нийтийн сүлжээнд хуурамч хаягнаас хуурамч мэдээлэл түгээхтэй холбоотой асуудлыг Цагдаагийн Ерөнхий газар (ЦЕГ), Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ) хамтран шийдвэрлэх юм.

Тухайлбал, хуурамч хаягаас худал мэдээлэл гарсан талаар нэр дэвшигч хуулийн байгууллагад гомдол гаргаж болно. Уг гомдол үндэслэлтэй гэж үзвэл ХХЗХ-аас тухайн хуурамч мэдээллийг хязгаарлах, хаах зохицуулалт хийнэ. Мөн ХХЗХ фэйсбүүк компанитай хамтран ажиллах юм байна. Энэ удаагийн сонгуулийн сурталчилгааны үеэр “Фэйсбүүк” компани Улаанбаатарт түр нэгж нээж, хамтран ажиллахаар төлөвлөжээ.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж